Ц.Цэцэнзориг: Биднээс илүү их хариуцлагатай байхыг, шударга ёсыг шаардаж байна


МАН-ын Бага хурлын гишүүн Ц.Цэцэнзоригтой ярилцлаа. 

-Хөвсгөл аймгаас сонгогдсон Бага хурлын гишүүний хувьд юунд анхааран ажиллаж байна вэ?

-Би МАН-ын 30 дахь Их хурлаас бага хурлын гишүүнээр сонгогдоод ажиллаж байна. Мөн Хөвсгөл аймгийн МАН-ын хорооны Тэр­гүүлэгчийн сонгуульт ажилтай. Бага хурлын гишүүдийн хувьд МАН-ын дэвшүүлсэн бодлого, УИХ, Засгийн газраас гаргасан хууль, тогтоол, шийдвэрийг намын анхан шатны байгууллага, гишүүддээ сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, гишүүдийн санал хүсэлтийг сонсох, шийдвэр гаргах түвшинд уламжлах үүрэгтэй. Миний хувьд МАН-ын хорооны үйл ажиллагаанд байнга оролцохоос гадна Бага хурлын гишүүний үүргээ биелүүлж, гишүүн дэмжигчидтэй илүү ойр ажиллахыг чухалчилж байна. 

-МАН-ын 30 дахь Их хурлаас чухал шийдвэрүүд гарсан. Энэ шийдвэрүүд амьдралд хэр хэрэг­жиж байна вэ?

-МАН-ын 30 дахь Их хурал бол улс төрийн мэргэшсэн институц болох алхмаа бүрэн дүүрэн тодорхойлсон Их хурал болсон гэж үзэж байна. Их хурлаас гарсан шийдвэрүүд намын төв удирдлагаас эхлээд анхан шатны байгууллагуудад хүрч, тодорхой үр дүн гарч ирж байна гэж миний хувьд үздэг. 

Нам хэмээх улс төрийн институцийг төлөөлж төрд бүх түвшинд ажиллаж байгаа нөхдөд тавих шаардлага, ёс зүйн хэм хэмжээ маань яг юу байх юм гэдгээ бид 30 дахь Их хурлаараа тодорхойлсон. Энэ нь шат шатны улс төрийн албан тушаалтнуудын эрх мэдлээ урвуулан ашиглах явдлыг хязгаарлаж, ёс зүйн хариуцлага тооцдог механизм бүрдэж эхэлсэн. 

Үүнийг гишүүд маань ч дэмжиж, МАН-аас авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдтэй тэмцэж байгаад талархаж байна. Үүний зэрэгцээ гишүүн, дэмжигчид маань биднээс илүү их хариуцлагатай байхыг, шударга ёсыг шаардаж байна.

-Саяхан сумдаар явж намын гишүүд дэмжигчидтэйгээ уулз­лаа. Гишүүд ямар санал гаргаж байна вэ?

-Цар тахлаас улбаалсан санхүү­гийн хямрал хаа сайгүй нүүрлээд байна. Хөдөө орон нутагт ажлын байрууд хаагдаж, ажилгүйдлийн тоо нэмэгд­сэн, ард иргэдийн амьд­рал хүнд байна. Иргэд ч бухим­далтай байна. УИХ-ын гишүүд, сум, орон нутгийн төлөөлөгчдөд эргүүлэн татах хариуцлагын тогтолцоог бий болгох хэрэгтэй гэсэн саналыг олон гишүүн, дэмжигч хэлж байна. 

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуульд төлөөлөгчдийг эргүүлэн татах заалт орсон байдаг. Харин УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох тогтолцоо байхгүй байгааг шүүмжилж байна. Шат шатны сонгуульд нэр дэвшигчдийг аймгийн МАН-ын хороо баталж өгдөг байх хэрэгтэй. Бага хурлын гишүүд гэдэг нь Хөвсгөл аймгийн 17 мянган гишүүн, дэмжигчдийг намын удирдах дээд байгууллагатай холбож ажилладаг гүүр юм. Гэтэл Хөвсгөл аймгийн Бага хурлын 28 гишүүнээс 10 гаруй нь өөр газар нутгаас жагсаалтаар орсныг намын гишүүд шүүмжилж байна. 

-Засгийн газраас Шинэ сэр­гэлтийн бодлогыг хэрэг­жүүлж байна. Энэ Шинэ сэргэлтийн бод­ло­гоос хөвсгөл­чүүд юу хүлээж байна вэ?

-Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд боомтын, эрчим хүчний, аж үйлдвэрийн, хот хөдөөгийн сэргэлтийн, ногоон хөгжлийн, төрийн бүтээмжийн гэсэн зургаан зорилт дэвшүүлэн хэрэгжүүлж байна. Монгол Улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх гол бодлого энэ зургаан сэргэлтийн бодлогод зангидагдаж байгаа юм. Манай Хөвсгөл аймаг боомтын болон төрийн бүтээмжийн, хот, хөдөөгийн сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлнэ. 

Манай аймаг ОХУ-тай Ханх сумаар холбогддог. Энэ хүрээнд Ханх олон улсын боомт болон өргөжин хөгжинө. Мөн Хөвсгөл аймаг маань Монгол Улсын хамгийн олон хүн амтай, дэлхийд гайхагдах байгалийн үзэсгэлэнт газрууд, давтагдашгүй тогтоцтой. Тиймээс ч Монгол Улсын аялал жуулчлалын гол бүс болдог. 

Өнөөдөр Хөвсгөлд өвлийн спортыг хөгжүүлэх бүрэн боломжтой. Бэлэн мөсөн талбай, хамгийн цэнгэг агаар, цэвэр ус, байгалийн ховор сонин тогтоц, үзэж харах зүйл ч бий. Хамгийн гол нь аялал жуулчлал, амралт сувиллын газар байгуулах, олон хүнийг хамруулахад чиглэсэн төрийн бодлого хэрэгтэй байна. 

Төрөөс аж ахуйн нэгжүүдийг дэмжсэн зээл олгох, улсын хэмжээнд зохион байгуулагдах чуулга, уулзалтыг Хөвсгөл аймагт бодлогоор зохион байгуулах хэрэгтэй юм. Нэгэнтээ уул уурхайгүй бүс нутаг учир хөвсгөлчүүдийн амьдрал ахуйг сайжруулах, дэмжих нь чухал. Тиймээс төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд Хөвсгөл аймагт аялал жуулчлалын чиглэлээр төрийн хүртээмж, бүтээм­жийг сайжруулах, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, иргэдэд хүнд сурталгүй үйлчлэх орчныг бүрдүүлэх шаардлагатай гэж харж байна.

Ирэх оныг Монголд зочлох жил болгон зарлаж байна. Тиймээс аялал жуулчлалын бүсийг клас­тераар хөгжүүлэх төрийн бодлого хэрэгтэй байгаа юм. Манай аймаг аялал жуучлалын тулгуур төв, залуусын аймаг болох ирээдүйтэй. Учир нь, аялал жуулчлал, хүний урсгалыг дагаад хөгжил ирнэ. Цаашдаа Хөвсгөл аймагт ирэх хүн амын урсгал нэмэгдсэнээр түүнийг дагасан үйлчилгээний салбарууд байгуулагдаж, ажлын байр бий болно. 

Энэ хэрээр ажлын байр нэмэг­дэнэ. Үүнийг дагасан сургууль, цэцэрлэг баригдаж, хүн ам тэлнэ. Хот, хөдөөгийн сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд үүнийг анхаарах хэрэгтэй. Өнөөдөр Засгийн газар ипотекийн зээл хэрэгжүүлж, залууст чиглэсэн ажлын байрыг дэмжих, нийгмийн хамгааллыг нь шийдвэрлэх боломж, бүтээмжийг төрөөс бий болгож байгаа нь хот, хөдөөгийн хөгжлийг дэмжсэн зөв бодлого гэж харж байна. 

Тиймээс Бага хурлын гишүүд бид гишүүдийн санал шүүмжлэлийг уламжлахын зэрэгцээ Хөвсгөл аймгийн дэд бүтцийг сайжруулах, аялал жуулчлал татах, иргэдийн амьдрал ахуйг дээшлүүлэх эдийн засаг, нийгэм рүү чиглэсэн хөгж­лийн бодлогыг төрийн бодлого­доо тусгах талаар дор бүрнээ хичээн ажиллаж байна.

Эх сурвалж: Монголын үнэн сонин №046/24527/


1
angry
1
care
0
haha
10
liked
3
love
1
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын баяр наадмаар найман өдөр амарна 7 цагийн өмнө
Татвар, нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИ… Өчигдөр
Зуны саруудын буюу улирлын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
Улаанбаатарт 20 хэм дулаан байна Өчигдөр
Дархан аварга Ж.Мөнхбатын гэрэлт хөшөөг сүндэрлүүлэв 2025/06/03
Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн аж… 2025/06/03
ФОТО: УИХ-ын чуулган 2025/06/03
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоол бат… 2025/06/03
Улаанбаатарт 23 хэм дулаан байна 2025/06/03
Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2025/06/02
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал х… 2025/06/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… 2025/06/02
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно 2025/06/02
Монголын хүүхдийн спортын зуны наадамд 6120 тамирчин 271 багц медалийн… 2025/06/02
Тэнгэрт дүүлсэн 100 жил 2025/06/02
Дэлхийн энергийн төв ба Хамарын хийдийн тэмдэглэл 2025/06/02
Г.Нарантуяа: Хог хаягдлыг үүсэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх, бууруу… 2025/06/02
Трампын амбиц-“Алтан бөмбөгөр” 2025/06/02
Ирэх сард олон жилийн дунджаас сэрүүн байна 2025/06/02
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төри… 2025/06/02