Ялалтаа бататгасан Мөрөнгийн МАН-ын хороо

unen
16 цагийн өмнө

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын МАН-ын хороо орон нутгийн сонгуульд 2012-2020 он хүртэл ялалт байгуулж, орон нутагтаа тасралтгүй 12 жил бодлогоо хэрэгжүүлээд явж байна. Тэд 2016, 2017, 2018 онд улсын тэргүүний намын анхан шатны байгууллагаар шалгарчээ. Өнөөдрийн байдлаар тус намын хороо нийтдээ 3821 гишүүний цахим бүртгэлтэй. Мөрөн сумын хэмжээнд 14 үүрийн 22700 дэмжигч гишүүдтэйгээр үйл ажиллагаа­гаа явуулж байна. Аймгийн намын хороотойгоо нягт уялдаатай ажилладаг. Өнгөрсөн есдүгээр сард намынхаа нийт гишүүн, дэмжигч рүү чиглэсэн өдөрлөг, уулзалт, арга хэмжээг зохион байгуулжээ. Хоёр өдөр үргэлжилсэн өдөрлөгт нийтдээ 1300 гаруй намын гишүүн, дэмжигч оролцож байна. Уг арга хэмжээгээр намын гишүүдийн идэвх сэргэж, оролцоо нэмэгдсэн байна. 

Энэ сарын 5-нд Мөрөн сумын хэмжээнд 14 багийн Засаг даргын сонгууль болжээ. Багийн сонгуульд өмнөх 2016 онд 14 багаас 13-т нь ялалт байгуулсан амжилтаа бататгасан байна. Тодруулбал, орон нутгийн багийн даргын сонгуульд 14 багаас 11 нь намын нэр дэвшигчид 80 орчим хувийн амжилттайгаар ялалт байгуулж, багийн даргын сонгуульдаа оролцжээ. Ийнхүү Мөрөн сумын МАН-ын хороо 15 тэргүүлэгч, хоёр дэд тэргүүнтэй шинэ бүтэц, зохион байгуулалттайгаар оролцсон эхний сонгуулиа ялалт байгуулсан амжилтаар өндөрлүүлэв. Мөрөн сумын намын хорооны шинэхэн дарга Хадбаатарын Тайванбаяр гэж шижигнэсэн залуухан дарга байна. Залуухан даргын цаашдын бодлого зорилтыг сонирхлоо. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын МАН-ын хорооны дарга Х.Тайванбаяр, “Төв намаас явуулсан хүний эрхийн сургагч багш нартайгаа хамтраад, жендэрийн сургалтуудад гишүүдээ хамрууллаа. Хөвсгөл аймгийн хэмжээнд төрийн бус байгууллагуудын залуустаа чиглэсэн жендэрийн сургалтыг Мөрөн сумын намын хорооноос санаачилж зохион байгуулсан. Намын гишүүдийнхээ эгнээг улам өргөтгөх, эмэгтэйчүүдийн манлайллыг улс төрд оруулж ирэхийн тулд намын анхан шатны байгууллага үйл ажиллагаагаа явуулах ёстой гэсэн бодлого барин ажиллаж байна. 

Саяхан болсон багийн даргын сонгуульд 14 нэр дэвшигчээс 11 нь эмэгтэй байсан. Өөрөөр хэлбэл, багийн даргын сонгуульд үндсэндээ есөн эмэгтэй, хоёр эрэгтэй багийн дарга ялалт байгууллаа. Багийн дарга нар маань намынхаа үүрийг давхар хариуцан ажилладаг. Энэ удаагийн сонгуульд өмнө нь ялалт байгуулсан багийн дарга нараа дэвшүүлсэн. Тэд нэгдүгээрт, ажлаа үнэлүүлэх, хоёрдугаарт, тодорхой хэмжээнд намын бодлого шийдвэрт тусгагдсаны дагуу квот, мандаттай сонгуульд оролцсон. Нэр дэвшигчид маань амжилттай ажилласан, ялалтаа ч байгуулсан” гэж ярилаа. 

Намын үүрүүд дээр чинь эрэгтэйчүүдийн тэгш эрх яригдах болчихсон юм биш үү? гэсэн наргианы хариуд Х.Тайванбаяр дарга “Өнөөдрийн тухайд намын анхан шатны байгууллагын бүтэц ерөнхийдөө эмэгтэйчүүд давамгайлсан байгаа юм. Нэг талдаа наргиан боловч бодит байдал ийм байна. Гэтэл орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг харахад эсрэг үр дүн харагддаг.

Цаашдаа бид залуучууд руугаа чиглэсэн үйл ажиллагаа явуулна. Үндсэндээ 90-ээд оны, 2000-аад оны залуусын оролцоог намын анхан шатны нэгж дээр яаж татах бололцоо байна вэ, үүн дээр ямар үйл ажиллагаа явуулбал илүү үр дүнтэй байна вэ гэдэг судалгааг хийж байна. Энэ судалгаанд үндэслэн 2023 оны нэгдүгээр сараас эхлээд анхан шатны нэгжүүдэд зохион байгуулах ажлаа төлөвлөнө. Залуу үеийн массыг татан үйл ажиллагаандаа оролцуулах шаардлагатай байна. Тэгээд 2023 оноос таны наргиа байдлаар хэлж байгаа шиг үүрийн хэмжээнд эрчүүдийн манлайлалтай байгаасай. Багийн үүрийг хүйсийн хувьд 50:50 хувь болгох, сумын хэмжээнд нэр дэвшигч дундаа эмэгтэйчүүдээ оруулж ирэх талд анхаарна. 2024 оны орон нутгийн сонгуульд суманд нэр дэвшигчдийн 30 хувь нь төрийн албан хаагч байж болно гэж байгаа юм. Тэгэхээр бид эмч, багш нар, төрийн албан хаагчдын төлөөллийг анхан шатанд орж ажиллах боломж бололцоог нээж өгөх, жендэрийн тэгш байдлыг хангах замаар бэлдэж, эмэгтэйчүүдэд манлайллын ойлголт өгөх тал дээр сургалтуудыг түлхүү явуулахаар төлөвлөж байна. Үүний үр дүнд 2024 оны нэр дэвших эмэгтэйчүүд, эрчүүдийн харьцаа 50:50 хувьтай болно гэж харж байгаа юм.Өмнө бид 70:30-аар нэр дэвшүүлж байсан. Цаашдаа 50:50 хувьтай болгох талаар сумын намын хорооны даргын хувьд анхаарч, бодлого гаргаж ажиллана гэсэн төлөвлөгөөтэй байна даа” хэмээн өгүүлэв. 

Сумын намын хороо дэргэдээ гурван ТББ-тай. Ахмад, залуучууд, эмэгтэйчүүд. Гурван ТББ нь шинэ дарга, тэргүүнтэй болж, шинэ бүтэц зохион байгуулалтаар ажилдаа оржээ. Намын хорооны зүгээс барьж байгаа гол бодлого юу байна вэ гэхээр намын үйл ажиллагааг энэ гурван төрийн бус байгууллагаараа дамжуулж хэрэгжүүлье гэсэн зорилготой байгаа юм байна. Ахмадууддаа чиглэсэн үйл ажиллагаагаа ахмадын оролцоог хангасан, ахмадынхаа үгийг сонсох, ахмадуудтайгаа өглөөний уулзалтуудыг хийж, бас тэднийг үүр дээр ажиллуулах бодлого төлөвлөжээ. Ахмадуудынхаа санал санаачилгыг сонсох, тэдэнтэй уулзах арга хэмжээг үүр, үүр дээр нь гурван үеэ хамруулсан уулзалт зохион байгуулахаар төлөвлөжээ. 

Залуучууд болон өсвөр насныхан руу чиглэсэн мэтгэлцээн, илтгэх урлагийн тэмцээн зохион байгуулж, хүүхдүүдийг өөрсдийнх нь үзэлд суурилж хөгжүүлэх ажлыг хийх гэнэ. Эмэгтэйчүүдийн хувьд одоо барьж байгаа жендэрийн ойлголтыг улс төрийн манлайлалтай нь хамтад нь оролцооны чиглэлд нь хамтруулсан сургалтын үйл ажиллагаануудыг төлөвлөөд хэрэгжүүлэхээр болжээ. Намын хорооны дэргэдэх төрийн бус байгууллагуудынхаа төлөвлөгөөг гаргуулан, үйл ажилагааг нь дэмжиж  хийж, хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна. 

“Нийт намын гишүүдийн оролцоог нь хангая. Ерөөсөө үүр үүр дээр нь энэ бүх ажлаа нарийвчилж зохион байгуулъя” гээд залуу даргын хувьд үнэхээр эрч хүчтэй ажлаа эхлүүлж байгаа бололтой. Сумандаа ялалт байгуулчихсан намын хувьд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх, төлөөлөгчдийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулах талд намын хорооноос намын бүлэгтээ албан шаардлага өгөөд ирэх арванхоёрдугаар сард багтаагаад мөрийн хөтөлбөрийн биелэлт хэдэн хувьтай байгааг асууж, шахаж шаардаад ажиллаж байгаа юм байна. 

Ийнхүү орон нутгийн сонгуульд ялалтаа бататгасан Мөрөнгийн МАН-ын хороо шинэ бүрэлдэхүүн, шинэ залуу даргатайгаар намын бодлого, мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх дараагийн ажилдаа шуудран оржээ.

Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №046 /24527/


 


0
angry
5
care
0
haha
6
liked
1
love
1
sad
0
wow

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 6 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 8 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 8 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 9 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 9 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 9 цагийн өмнө
SDY Calling you... 9 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 9 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 9 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 9 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 10 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22