Д.Дамдиндорж: Гишүүд, дэмжигчдийн оролцоог идэвхжүүлэх нь бидний ажлын цөм байлаа


МАН-ын Бага хурлын гишүүн Д.Дамдиндоржоос зарим зүйлийг тодрууллаа. 

-Бага хурлын гишүүний хувьд намын гишүүдэд чиглэсэн ямар ажил хэрэгжүүлж байна вэ?

 -Хөвсгөл аймгийн МАН-ын хороо 2022 онд  шинэчилсэн зохион байгуулалт хийж гурван ажил төлөвлөж түүнийгээ хэрэгжүүлээ. Тухайлбал,  Нэгдүгээрт, намын байрыг засч шинэчлэх, Хоёрдугаарт, гишүүд дэмжигчдэдээ хүрч ажиллахад хандуулж, зохион байгуулалт хийх, Гуравдугаарт,  сумдаар тойрч, МАН-ын 30-р их хурлаас гарсан бодлого,  шийдвэрийг танилцуулж,  гишүүд, дэмжигчдийнхээ санал хүсэлтийг сонсч, хамтран ажиллах, төлөвлөлт хийхэд чиглэсэн. Энэ онд сумдаар  тойрч, гишүүд дэмжигчидтэй уулзаж, санал бодлыг нь сонсч, намын бодлого, үйл ажиллагааг таниуллаа.

МАН социал демократ үзэл баримтлалтай улс төрийн нам гэдгээ олон нийтэд тодотгон зарлаж,  үзэл баримтлал, үнэт зүйлийг олон нийт төдийгүй залуучуудад ойлгуулан таниулахыг чухалчилж байгаа. Мөн бодлогын, дэвшилтэт, нээлттэй, цахим нам байж,  томоохон бодлого, хөтөлбөрийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн мэргэжлийн институци болж ажиллахыг уриалж байгаа. Гишүүд, дэмжигчдийнхээ  үгийг сонсох,  саналыг нь  үйл ажиллагаандаа тусгах, үнэлгээ хийх, алдаа оноотой зүйл байвал  засч залруулах гэхчилэн эргэх холбоотой ажиллах нь чухал юм. Ерөөсөө аливаа асуудлыг олуулаа зөвшилцөж, хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй гэдгийг монголчууд эрт дээрээ үеэсээ л тодорхойлчихсон ард түмэн шүү дээ.  “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” гэж. Олон улсад ч гэсэн  иргэдээсээ асуух буюу зөвлөлдөх санал асуулгын шийдвэр гаргалт дэлхийн трэнд болоод байгаа шүү дээ.

Тэгээд ч гишүүн, дэмжигч төвтэй нам болоход  Хөвсгөл аймгийн МАН орон нутагтаа манлайлал үүсгэж,   шат шатандаа, аймаг, сум, баг гээд нэгж бүртээ хүрч ажиллах, гишүүд, дэмжигчдийн оролцоог татах нь бидний ажлын цөм байлаа.

-Гишүүдээс шүүмжлэл хэр өрнөж байна вэ?

Сумдаар тойрч хийсэн бүх уулзалтын хүрээнд  гишүүд, дэмжигчдээс  гаргасан санал хүсэлтийг судалж,  4 хэсэгт   багцлан хуваасан байгаа.

Нэг: УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг аймгийн МАН-ын хороо тодруулдаг байх.

УИХ-ын сонгуульд  нэр дэвшигчийг аймгийн МАН-ын хорооны нийт гишүүдийн саналаар тодруулах.

Бага хурлын гишүүд нь Хөвсгөл аймгийн 17 мянган гишүүд, дэмжигчдийг намын удирдах дээд байгууллагатай холбож ажилладаг гүүр юм. Гэтэл Хөвсгөл аймгаас мандаттай   Бага хурлын 28 гишүүнээс 10 гаруй нь бусад  нутгаас жагсаалтаар орсныг намын гишүүд шүүмжилж байна.

Хоёр: УИХ-ын гишүүдийг эргэх холбоотой ажиллахыг шаардах    

УИХ-ын гишүүнийг өөрсдийнх нь хүсэлтээр чөлөөлдөг хуулийн заалт байдаг. Харин гишүүд, дэмжигчидтэйгээ эргэх холбоотой ажилладаггүй, хариуцлага, ёсгүй  УИХ-ын гишүүдийг сонгосон сонгогчид нь эргүүлэн татах хуулийн заалт байхгүй. Тиймээс сонгогчид эргүүлэн татах заалтыг хуульд тусгамаар байна гэсэн саналыг хэлж байна. 

Гурав: МАН авлига, хүнд сурталтай тэмцэж, хариуцлага тооцож байгаад гишүүд талархалтай хандаж байгаа юм. Гэхдээ хууль тэгш үйлчилдэг болох.

Өнөөдөр энгийн иргэн ганц нойтон шургааг бэлтгэснийнхээ төлөө эрүүгийн хариуцлагад татагдах хэмжээнд шалгуулж байна. Гэтэл зарим хариуцлагагүй албан тушаалтнууд авлига, хээл хахуульд холбогдож, намын нэр хүндийг унагаж байна. Ийм албан тушаалтаныг албан тушаалаас нь чөлөөлж, хариуцлага тооцож, хуулийг тэгш үйлчлүүлдэг байх хэрэгтэй гэж гишүүд шаардаж байна.

-Намын дүрмийн шинэчлэлийг гишүүд хэр дэмжиж байна вэ

МАН-ын 30 дахь их хурлаар   социал демократ үзэл баримтлалаа зарлаж, Шинэ зуун-дэвшилтэт бодлогоо баталж, намын дүрмээ шинэчилж, цахим шилжилтэнд шилжиж  байгааг дэмжиж байна.

Намын гишүүддээ  сургалт хийж, намын бодлого, шийдвэрийг сурталчлан,  таниулж байгааг дэмжиж, цаашдаа ч энэ чиглэлийн үйл ажиллагаа,  сургалтыг үргэлжлүүлэн хийх шаардлагатай гэж саналаа хэлж байна. Мөн  гишүүдээ цахим системд бүртгэж, хурал, сургалтыг онлайнаар хийж байгаа нь дэвшилтэт зүйл.   И-нам аппликейшнийг ашиглаж, оролцоо нь ч идэвжиж байгааг  онцолж байв.

Мөн нэмж хэлэхэд засгаас хэрэгжүүлж байгаа зарим бодлогын хүрээнд халамж хавтгайрснаас ажил хийх хүн олдохгүй, халамжийн бодлого оновчтой биш байгаа тухай санал шүүмжлэл жин дарж байлаа.

Хөвсгөл аймгаа хөндлөн гулд явж, олон хүмүүстэй уулзаад нэг зүйлийг анхаарлаа.  Манай гишүүд, дэмжигчдийн санал хүсэлт сонгогчдын боловсрол дээшилснийг илтгэж байна.

Миний бие Бага хурлын гишүүн. Тиймээс   гишүүд, дэмжигчдийнхээ санал, хүсэлтийг уламжлах, намын бодлого тодорхойлоход  тэднийхээ үгийг дайх, бодлогын баримт бичигт гарахад  саналыг тусгуулахын төлөө ажиллана.

 Н.Нягт



0
angry
0
care
0
haha
8
liked
0
love
0
sad
1
wow

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 7 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 10 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 10 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 10 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 10 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 10 цагийн өмнө
SDY Calling you... 10 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 10 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 11 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 11 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 11 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22