ДАРХАН: “ТЭС петролиум” ХХК-ийн газрын тосны бүтээгдэхүүний агуулахад гарсан гал түймрийг БҮРЭН УНТРААЖЭЭ


18:30 цаг: 

Дархан-Уул аймгийн Дархан сум гуравдугаар багт байрлах “ТЭС петролиум” ХХК-ийн  газрын тосны бүтээгдэхүүний агуулахад дэлбэрэлт үүсэж, гарсан галыг унтраахаар Онцгой байдлын албан хаагчид нийт найман цаг гаруй хугацаанд ажиллаж, 17 цаг 18 минутад гал түймрийн тархалтыг зогсоож, 18 цагт гал түймрийг бүрэн унтраажээ.

Одоогийн байдлаар гал түймэр гарсан саванд хадгалагдаж байсан шатахууны 50 орчим хувь нь шаталгүй үлдсэн. Үүнийг аюулгүй болгох арга хэмжээг авч ажиллаж байна.

Гал түймэрт өртсөн газрын тосны бүтээгдэхүүн хадгалах сав нь 2 сая литр /2000 м.куб/ шатахуун хадгалах багтаамжтай бөгөөд гал түймэр гарах үед 650 мянган литр /650 м.куб / АИ-92 шатахуун хадгалагдаж байсан юм.

Энэхүү савны зэргэлдээ байрлах 400 мянган литр /400 м.куб /-ийн багтаамжтай 6 ширхэг газрын тосны бүтээгдэхүүн хадгалах саванд нийт 200 гаруй тн шатахуун хадгалагдаж байсан.

Мөн тус газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын техникийн инженерийн мэдээллээр гал түймэр гарахаас өмнө резервуарт хэмжилт хийхээр 3 ажилтан /нягтлан, нярав, харуул/ ажиллаж байсан бөгөөд дэлбэрэлт болоход 1 иргэн гадаргууд шидэгдсэн байсныг олж эмнэлгийн байгуулагад хүлээлгэн өгсөн боловч эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан. Хоёр иргэнийг резервуарын дотогш унасан байх магадлалтай гэж үзэж байгаа юм.

Монгол Улсын хувьд өмнө нь газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын резевуар буюу босоо ган хийцтэй саванд ийм томоохон хэмжээний гал түймэр гарч байгаагүй.

Дээрх гал түймрийг унтраахад нийтдээ Онцгой байдлын байгууллагаас Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Нисйлэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 10 анги, Эрэн хайх, аврах бүлгийн 140 гаруй алба хаагч,  гал түймэр унтраах үндсэн болон тусгай албаны 21 автомашин /гал унтраах үндсэн албаны 14, тусгай албаны 7, бусад зориулалтын  23 автомашин/ үүрэг гүйцэтгэсэн.  

УБТЗ-ийн цэрэгжүүлсэн Онцгой байдлын албанаас 22 алба хаагч, 1 гал унтраах галт тэрэг /60 тн усны нөөцтэй/ гарч ажилласан.

Мөн Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Дархан-Уул сумын ЗДТГ, Дархан-Ус суваг зэрэг нийт 6 байгууллага аж ахуйн нэгжийн 152 алба хаагч 30 автомашинтай нэмэлтээр үүрэг гүйцэтгэжээ. 

Б.Азжаргал: Гал айлын суурьшлийн бүсрүү тархахгүй байх нөхцөл байдлыг ханган ажиллалаа


16:30 цаг: 

Дархан-Уул аймгийн Дархан сумын гуравдугаар баг “Тэс Петролиум” ХХК-ийн шатахууны нөөцийн сав шатсаны улмаас нэг хүн эмнэлэгт хүргэгдэх явцдаа амь насаа алдаж, хоёр хүн олдоогүй байна.  Дархан-Уул аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Б.Азжаргал: 

-Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж хойд бүсийн албан хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Шатахуун түгээх станцын 2000 литрийн багтаамжтай 640 литрийн нөөцийн саванд гал гарсан. Дархан-Уул аймгийн Онцгой комисоос  шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллаж байна. Онолын хувьд шатахуунтай сав 10-12 цаг ассан хэвээр байна. Унтрах боломжгүй. Тиймээс Улаанбаатараас нэмэлт хөөс иртэл хажуугийн зургаан сав руу гал дамжих эрсдэлээс сэргийлэх арга хэмжээг авч байна.  

Галыг унтраахын тулд 3000 тонн хөөс шаардлагатай. Тиймээс Дархан, Сэлэнгэ аймгийн хүчин чадлаар унтраах боломжгүй. Улаанбаатар, Эрдэнэт зэрэг газраас техник болон гал унтраах багийнхан наашаа хөдөлжээ. Зүүнхараагаас нэмэлт хүч ирсэн. 

Үүссэн нөхцөл байдалтай холбоотой иргэдэд аюул үүсгэхгүй байх талаар бүх арга хэмжээ авч байна гэлээ. 

Орон нутгийн DBS, RGBтв газар дээрээс нь мэдээллийг шууд дамжуулан ажиллаж байна. 

ДАРХАН: Нэг хүн нас барж, хоёр хүн олдохгүй байна


14:00 цаг: 

Дархан-Уул аймгийн Дархан сумын гуравдугаар баг “Тэс Петролиум” ХХК-ийн шатахууны нөөцийн сав шатсаны улмаас нэг хүн эмнэлэгт хүргэгдэх явцдаа амь насаа алдаж, хоёр хүн олдоогүй байна. Тус шатахууны нөөцийн сав нь  2000 тоннын багтаамжтай дотроо 650 орчим литр шатахуунтай,  АИ-92 шатахууны нөөцийн сав шатжээ. Ээлж солилцох үеэр гурван хүн байсан бөгөөд тэднийг байх үед гал гарсан аж. Нэг иргэнийг галаас гаргаж, эмнэлэгт хүргэсэн ч эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан бол нөгөө хоёр иргэн олдохгүй байна. Амьд үлдсэн байх найдвар маш бага гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Гал түймэр унтраах, аврах 22, 54, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19, 61 дүгээр ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна.

Галын унтраахын тулд 3000 тонн хөөс шаардлагатай. Тиймээс нэг, хоёр аймгийн хүчин чадлаар унтраах боломжгүй тул Улаанбаатар, Эрдэнэт зэрэг газраас техник болон гал унтраах багийнхан наашаа хөдөлсөн байна. Гал айл өрх рүү орох магадлал харьцангуй бага аж. Гэхдээ эрсдэлээс сэргийлж, ойролцоох айлуудыг нүүлгэн шилжүүлж байгаа талаар DBS тв мэдээлжээ.

Дарханы “Тэс Петролиум”-д гарсан галыг унтраахаар ажиллаж байна

10:10 цаг: 

Дархан-Уул аймгийн Дархан сумын гуравдугаар баг “Тэс Петролиум” ХХК-д  гал түймэр гарлаа гэсэн дуудлага 09:21 цагт  Онцгой байдлын газарт ирсэн.

Алба хаагчдыг очиход 2000 тоннын багтаамжтай АИ-92 шатахууны нөөцийн сав шатаж байсныг унтраахаар ажиллаж байна .

 Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 22, 54, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19, 61 дүгээр ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Э.Сонор


ДАРХАН: “ТЭС петролиум” ХХК-ийн газрын тосны бүтээгдэхүүний агуулахад гарсан гал түймрийг БҮРЭН УНТРААЖЭЭ
ДАРХАН: “ТЭС петролиум” ХХК-ийн газрын тосны бүтээгдэхүүний агуулахад гарсан гал түймрийг БҮРЭН УНТРААЖЭЭ
ДАРХАН: “ТЭС петролиум” ХХК-ийн газрын тосны бүтээгдэхүүний агуулахад гарсан гал түймрийг БҮРЭН УНТРААЖЭЭ
ДАРХАН: “ТЭС петролиум” ХХК-ийн газрын тосны бүтээгдэхүүний агуулахад гарсан гал түймрийг БҮРЭН УНТРААЖЭЭ
ДАРХАН: “ТЭС петролиум” ХХК-ийн газрын тосны бүтээгдэхүүний агуулахад гарсан гал түймрийг БҮРЭН УНТРААЖЭЭ
ДАРХАН: “ТЭС петролиум” ХХК-ийн газрын тосны бүтээгдэхүүний агуулахад гарсан гал түймрийг БҮРЭН УНТРААЖЭЭ
ДАРХАН: “ТЭС петролиум” ХХК-ийн газрын тосны бүтээгдэхүүний агуулахад гарсан гал түймрийг БҮРЭН УНТРААЖЭЭ
ДАРХАН: “ТЭС петролиум” ХХК-ийн газрын тосны бүтээгдэхүүний агуулахад гарсан гал түймрийг БҮРЭН УНТРААЖЭЭ

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 19 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 22 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 22 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 22 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 22 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 23 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 23 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 23 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 23 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 23 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр