“Иддэг” ЭРҮҮЛ МЭНД


Би цөцгийн тос идэхээр алхаж явна. Ингэж бичихээр хүмүүс гайхах л байх. Өвлийн эхэн сарын тэсгим хүйтэнд, гудамжны самбараар багцаалдан “Цөцгийн тос идэх” газраа заалгаж авлаа. Үйлдвэрийн бүсэд байршилтай цөцгийн тос үйлдвэрлэх компанийн оффис, дөрвөн давхар байшинд байрлах аж. Монгол оюун санаанаас урган бойжсон, инновац шингэсэн амтлаг, эко цөцгийн тосны мэндэлсэн газар. Гадаадынх гэж андуурмаар гоёмсог сав, баглаа боодолтой бүтээгдэхүүнийг хэн хийгээд байна аа.

“Pink Lemon” компанийг А.Өнөржаргал, М.Хишигжаргал гэж хоёр бүсгүй удирддаг ажээ.Тэд намайг оффисдоо хүлээж байгаа. Эрүүл хүнс болон Гималайн ягаан давсны тухай яриа энд өрнөх юм.

ФРАНЦ Технологиор таван төрлийн цөцгийн тос үйлдвэрлэв

 2020 оноос сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн “Pink Lemon” компанийн гол нэрийн бүтээгдэхүүн нь амталсан цөцгийн тос. Өнөөдрийн байдлаар бүтээгдэхүүнээ оюуны өмчөөр баталгаажуулсан бөгөөд франц технологиор 18 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаагаас “Royal Creme” брэнд нь монгол үнээний цэвэр сүүний цөцгийн тосыг франц технологийн дагуу таван төрлөөр амталж, 100, 200 граммаар савлан органикаар нь хэрэглэгчдэд хүргэж байгаа юм. Өглөөний цайндаа цөцгийн тосыг дангаар нь хэрэглэдэггүй, нэмэлтээр жимсний чанамал хэрэглэдэг байсан бол одоо тэгэх шаардлагагүй болсон ажээ. Цангистай болон нэрстэй цөцгийн тос нь цэвэр жимсээр нь амталсан, чихрийн агууламж бага тул хүүхдүүд маш дуртай иддэг гэнэ.Дэлгүүрт ороод харахад хүүхдэд авах натурал, эрүүл мэндийг дэмжсэн бүтээгдэхүүн тун ховор харагддаг.Тэгвэл “Pink Lemon”-ийн амтлаг цөцгийн тосыг дангаар нь идчихсэн ч болмоор санагдсан.

Яншуйтай, сармистай, далайн давстай цөцгийн тосыг шарсан талхан дээр түрхэж идэхэд өглөөний цайнд болон өдрийн хоолонд махсаг амтанд дуртай хэрэглэгчдэд үнэхээр тохирсон бүтээгдэхүүн. 82 хувийн тослогтой монгол цөцгийн тосны өрөм мэт амтыг өдөр бүр мэдэрнэ гээд бодоход сайхан биз. Зөөхий хэзээ ч 15 хувь, 20 хувьтай байдаггүй. Сүү тослог багатай, цөцгийн тос 82 хувиас доош тослогтой байдаггүй. Тослог багатай хүнс болгонд шар буурцаг, ургамлын тос, далдуу модны тос орсон байдаг гэнэ. “Pink Lemon” компани хэрэглэгчдэдээ илүү ойртохоор 100 граммаар савлан дахин ашиглагдах PP аяган савлагаатайгаар үйлдвэрлэж эхэлсэн байна. Аялалд явахдаа болон ажил дээрээ хэрэглэхэд ч тохиромжтой тул хэрэглээнд хялбар нэвтэрч эхэлжээ. Үйлдвэрлэлээ эхлүүлээд удаагүй компани гэхэд үйл ажиллагаа нь жигдэрч, бүтээгдэхүүн нь олонд танил болж чадсан байх юм. “Манайхан сургаар бараа бүтээгдэхүүн сонгодог, анх манай цөцгийн тосыг ч сургаар авч хэрэглэсэн хүн олон бололтой юм билээ. Гэхдээ сэтгэл гонсгор үлдээгүй гэдэгт итгэлтэй байгаа шүү. Одоо байнгын хэрэглэгчидтэй болсон доо” гээд Өнөржаргал захирал цөцгийн тосоороо намайг дайлангаа бахархаж сууна билээ. Би ч идсэндээ харамсаагүй шүү.


Монголын цөцгийн тосны зах зээлийн 90-95 хувийг үйлдвэрийн аргаар гаргаж авсан транс тос эзэлдэг гэсэн харамсалтай тоо баримт байна. Дотоодод хэрэглэдэг цөцгийн тосны таваас арван хувийг л цэвэр цөцгийн тос эзэлдэг ба үндэсний үйлдвэрлэгчид үүний 50 хүрэхгүй хувийг л хангаж чадаж байгаа аж. “Монгол орны цаг уур, мал маллагааны онцлогтой байдал нь түүхий эд бэлтгэн нийлүүлэлтэд хүндрэл учруулдаг болохоор цөцгийн тос бэлтгэх явц зургаагаас арван нэгдүгээр сар хүртэл л байдаг. Нөөцөлж авсан түүхий эдээрээ гуравдугаар сар хүртэл л тэсдэг гэж Өнөржаргал захирал яриад үргэлжлүүлэн Монгол Улс  жаран сая малтай, мал аж ахуйн орон мөртлөө яагаад малаас гардаг түүхий эд, цөцгийн тос ийм үнэтэй байдаг юм бэ гэж хүмүүс гомдол гаргадаг. Цөцгийн тос металиар бол алт юм шүү дээ. Сүүний гурваас, гурав аравны таван хувь л цөцгий болдог. Үлдсэн 90 гаруй хувь нь шар сүү болон аарц болдог.Тонн сүүнээс 150 орчим килограмм аарц үлддэг.Ингээд цөцгийн тосоо үйлдвэрлэлийнх нь өртгөөр худалдаанд гаргаад аарцаараа ашиг олохдоо тулчихаж байгаа юм” гэлээ.

Тиймээс “Pink Lemon” компани 2022 онд бүтээгдэхүүний нэр төрлөө олшруулах, тоног төхөөрөмжийн зардалд зориулахаар ЖДҮХС-аас 200 орчим сая төгрөгийн зээл авчээ. Аарцанд суурилсан бүтээгдэхүүнийг инновац шингээж, талхан дээр түрхээд идчихдэг аарцыг хэрэглээнд нэвтрүүлэхээр болоод технологио гаргачихаад байгаа юм байна. Энэ талаараа Өнөржаргал захирал “Шар сүүг нь гүйцэд ялгаж авсан аарц маш зөөлөн амттай болдгоос гадна, янз бүрийн жимс холиод хүүхдүүдэд зориулсан аарцан үрэл хийнэ.

Хүүхдэд бага тослогтой хүнс худалдан авч өгч болохгүй. Жимстэй аарцан үрлээс гадна ашигтай бактертай үрэл, диатез, сахартай хүмүүст зориулсан байгалийн гаралтай чихэр амтагдсан бүтээгдэхүүн гаргахаар зорьж байна. Түүнээс гадна аарцны хамгийн том нэр төрөл бол ааруул. Ааруул одоо ч  уламжлалт технологиос салж чадаагүй байгаа шүү дээ. Хатаасан аарцаар хийх үрэл, чихрийн зах зээл рүү орж болж байгаа юм. Аарц бол сүүний хуурай бодисын агууламж, кальци ихтэй хүнс. Аарц, зөөхий, сүү, бяслаг, цөцгийн тос, тослог байх тусмаа байгалийн гаралтай байдаг. Жинхэнэ цэвэр зөөхий үргэлж 25 хувиас дээш тослогтой байдаг. Харин тослог багатай л бол генийн өөрчлөлттэй. Нэмээд  хэлэхэд аарцаар бүтээгдэхүүн хийж эхэлснээр үйлдвэр зогсолтгүй ажиллаж, ажилчдын ажлын байр тогтвортой болно” гэв. Нэгэнт л бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ хөгжүүлээд явж байгаа үйлдвэрийн хувьд ямар ч хэрэггүй мэт хаягдаад байдаг шар сүүгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилго тавин судалгааны шатанд явж байгаа аж. Түүнээс хамтрагчтайгаа хэр ойлголцож ажилладаг тухай нь асуухад:

“Олон жил хамт ажилласан дотнын найзтайгаа бизнесийн хамтрагч болж ажил эхлүүлсэндээ баяртай явдаг. Хоёулаа нэг зүйлийн төлөө нэг зорилго тавьж ижил хурдаар зүтгэж явах маш олон давуу талтай. Бид хоёр өөр, өөрийн мэргэжлийн дагуу ажил үүргээ хуваарилж аваад хийгээд явахад яг тохирдог л доо. Хамтрагч маань хурдтай, тууштай, ажилдаа зарчимч  ханддаг нь ойлголцоход амар. Аливаа бизнесийг хийхэд харилцан ойлголцол маш чухал байдгийг хэн хүнгүй л мэднэ. Найзтайгаа энэ салбартаа тууштай ажиллана гэж бодож байна” хэмээлээ.

Гималайн ягаан давс

 “Ковид цар тахлаас хойш хүн төрөлхтөн хоол хүнсний хэрэглээг биеийн дархлаа дэмжих бүтээгдэхүүний эрэлхийл­лээр амьсгалж байна. Бай­галийн гаралтай эрдэс, уургаар баяжуулсан хүнсний бүтээгдэхүүнийг сонгож хэрэглэх нь нэмэгдсэн” гэж М.Хишигжаргал захирал яриагаа эхэллээ. Тийм бүтээгдэхүүний нэг бол “Pink Lemon” компанийн оруулж ирдэг бүтээгдэхүүн болох 84 төрлийн эрдэс бодисоор баялаг, байгалийн амьд эрдэс хэмээн нэрлэгддэг Гималайн ягаан давс юм. Энэ давсыг дэлхий даяараа хэрэглээд байгаа бөгөөд АНУ-д л гэхэд цар тахлаас хойш хэрэглэгчийнх нь тоо даруй 400 дахин өссөн мэдээтэй байна.

 Бид ч бас давсаа солих шаардлагАтай

 Монгол хүний хүнсний аюулгүй байдал ноцтой түвшинд хүрснийг дээр дооргүй л ярьдаг болж. Хамгийн энгийн жишээ дурдахад л бидний өдөр тутамдаа хэрэглэдэг иоджуулсан цагаан давс. Дэлхий дээр маш олон төрлийн давсыг өргөн хэрэглэдэг ч Монголд цөөн төрлийн давсны сонголт худалдаанд байдгийн нэг нь бараг уламжлалт хэрэглээ болсон цэвэршүүлсэн цагаан давс. Бидний идэж буй иоджуулсан давсны иодыг химийн аргаар гаргаж авсныг мөн химийн аргаар цэвэршүүлдэг тул эрдсийн агууламжгүй болж хүний эрүүл мэндэд хор нөлөөтэй болсныг хэдэн хүн мэддэг бол. Бүхий л хагас боловсруулсан бүтээгдэхүүнүүд глутомат натритай байгаа. Глутамат натри гэдэг нь ямар ч хоол хүнсийг амттай, идмээр болгодог тусгайлан боловсруулсан давс юм. Иймийн учир л “Давсаа солъё” гээд байгаа юм. Бидний оруулж ирж байгаа Гималайн ягаан давс нь бүх төрлийн хоолыг гайхалтай зөөлрүүлэн амтлахаас гадна гашууруулдаггүй гэдгээрээ хэрэглэгчдэд танигдаад буй. Тус бүтээгдэхүүний нэр хүндийг өргөж байгаа нэг зүйл,олон улсад  онгоцны хоолонд хэрэглэгддэг нь юм” гэж М.Хишигжаргал захирал ярилаа.

Гималайн ягаан давс нь эрүүл мэндэд олон талын ашиг тустай, байгалийн бэлэг болох нь маш олон судалгаагаар батлагдсан байдаг аж.  Дэлхий дээр хамгийн цэвэр хэмээн нэрлэгдэж буй 84 төрлийн эрдэст Гималайн ягаан давс нь 850 сая жилийн өмнөөс галт уулын халуун магмын нөлөөгөөр эрдэсжин үүсэж бий болсон бөгөөд Гималайн нурууны 1500 метрийн гүнээс олборлож буй 100 хувь байгалийн амьд эрдэс юм.

Олон улсын органик сертификат­тай royal salt ягаан давсанд  төмөр, кальци, магни, кали, цайр зэрэг эрдсийн агууламж бусад давснаас өндрөөс гадна хүний өдрийн иодын хэрэгцээг бүрэн хангана.

Бүх төрлийн хоол хүнсэнд шууд хэрэглэхээс гадна гоо сайхны зориулалтаар алжаал тайлах ванны давс скраб, шүдний өнгөр цэвэрлэх зэрэгт өргөн хэрэглэдэг байх юм. Ханиад томууны улирал эхэлсэн энэ үед хамар хоолой зайлах болон шингэн нөхөх зорилгоор хэрэглэхэд  үр дүнтэй. Пакистан улсын “Kewra” давсны орд нь дэлхий дээрх цорын ганц Гималайн давсны орд бөгөөд дэлхийн 100 гаруй улсад экспортлогддог. “Pink Lemon” компани “ААА” зэрэглэлийн “Royal salt” ягаан давсыг тус улсын топ үйлдвэрлэрлэгчээс импортлон таны гал тогоонд хүргэж байна.


Хүний өдөрт хэрэглэх давсны хэмжээг ДЭМБ-аас насанд хүрэгчид зургаан грамм гэж тогтоосон байдаг. Гэтэл Монгол Улсын иргэдийн дундаж давсны хэрэглээ насанд хүрэгсдэд 9-12 грамм байдаг нь дэлхийн стандартаас өндөр байгаа нь анхаарал хандуулах асуудал мөн.

“Бид чанартай, эрдсээр баялаг давсыг зохистой хэмжээгээр хэрэглэж байх нь гэр бүл, хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийг өдөр бүр хамгаалж чадах бидний чухал үүргийн нэг юм. Давс өдөр тутмын бүх хоол хүнсэнд ордог хамгийн их хэрэглэдэг хоол амтлагч. Тиймээс ч эзэгтэй нар давсны чанараа онцгой анхаардаг байх хэрэгтэй.Та хэрэглээгээ өөрчилснөөр өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндэд өдөр тутам хөрөнгө оруулалт хийх боломжтой. Өнөөдөр бид хүний гар хөдлөх ч шаардлагагүй технологийн шинэ үед ирээд байна. Тиймээс таны үр хүүхэд энэ үед эсэн мэнд байхын тулд тархиа л сайн ажиллуулах хэрэгтэй. Харин дэлгүүрээс авсан бүхэн тань таныг болон таны үр хүүхдийг ноцтой өвчлөлд хүргэж мэдэх юм шүү гэж М.Хишигжаргал анхааруулж байна. Ярилцахад урам зориг дүүрэн хүмүүс байдаг. Тийм урам зориг дүүргэн хүмүүстэй би ярилцжээ. М. Хишигжаргал захирал хамтрагчийнхаа талаар, “Манай улс шиг жижиг зах зээлд бизнес эрхлэгчдэд  хамтрагч хэрэгтэй гэж боддог. Хувь  хүмүүсийн хооронд  бол өсөх, бүтээмжтэй ажиллахад хамтрах хамгийн зөв арга зам гэж боддог.

Манай компани хоёр үүсгэн байгуулагчтай, бид хамтраад бизнес эхлэхээсээ өмнө нэгэн компанид хамт ажиллаж байсан болохоор найзууд гэхээс гадна , хамтрагч байж үзсэн.  Бие биеийнхээ давуу талыг мэддэг, нөхөөд ажиллах бүтээмжээ мэддэг мөн зорьж байгаа зүйл, үзэл бодол адил учир хамтдаа компаниа хөгжүүлээд явж байна. Хамтрал бол итгэл, хүндлэл, зарчимд тулгуурладаг. Бид хамтдаа хол явна гэдэгтээ бат итгэдэг учраас өдөр бүр зорилгынхоо төлөө  аз жаргалтай, өндөр бүтээмжтэй ажиллаж чаддаг” гэлээ.

Яг хатуу үнэнийг хэлэхэд энэ бүсгүйчүүд өөрсдөө зүгээр л амин хувиа бодоод дор бүрдээ ажил хөдөлмөрөө хийгээд сайхан амьдарч чадна. Хамгийн гол нь жинхэнэ ирээдүй болсон эрүүл, шинэ үеийг бойжуулахыг  тэд хүсэж байна. Ингээд “Pink Lemon” компанийн уриагаар сурвалжилгаа дуусгая. “Бид хамгийн бага ашиг олъё, та хамгийн их хөрөнгө оруулалтыг эрүүл мэнддээ оруул”.

ТРАМП ТӨМӨРӨӨ


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 19 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 22 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 22 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 22 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 22 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 23 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 23 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр