Орон гэргүй иргэдийн эрх зүйн орчныг сайжруулах зөвлөмж гаргалаа


Нийгмийн халамжийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний нэг төрөл нь гэр оронгүй, тэнэмэл амьдралтай архины хамааралтай иргэдийг нийгэмшүүлэх үйлчилгээ юм.

Тус үйлчилгээг үзүүлж байгаа төрийн бус байгууллагууд, үйлчилгээг үзүүлэхэд дэмжлэг үзүүлж ажилладаг төрийн байгууллагуудын хамтарсан хэлэлцүүлгийг Хөдөлмөр,халамжийн үйлчилгээний ерөнхий газраас өнөөдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт ХНХЯ, ХХҮЕГ, Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газар, СЭМҮТ, НДЕГ, Хөгжлийн бэрхшээлтэй хүний ерөнхий газар, нийслэлийн  есөн дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс зэрэг байгууллагын 50 гаруй ажилтан, албан хаагчид оролцож, тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар санал солилцов.
ХНХЯ-ны НХБЗХГ-ын дарга Б.Ундрал, ХХҮЕГ-ын Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Бадрахбаяр, Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газрын дарга Б.Мөнхбаяр тэргүүтэй холбогдох албаны төлөөлөл оролцсон “Гэр оронгүй иргэдийг нийгэмшүүлэх, түр хоноглох байранд байрлуулах үйлчилгээг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэгт дөрвөн илтгэл тавилаа.
Хэлэлцүүлгийн хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газраас түр хоноглох үйлчилгээг хэрэгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудал, Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа ”Энэрэл” эмнэлгээс архины хамааралтай иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа талаар, Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвөөс архидалтыг бууруулах чиглэлээр төрөөс баримталж буй бодлого, “Өлзийт асар” төрийн бус байгууллага гэр оронгүй болох шалтгаан нөхцлийн талаар тус тус илтгэл тавьж, зургаан төрлийн зөвлөмж гаргав.
Тус зөвлөмж нь салбар дундын уялдаа холбоог сайжруулах, гэр оронгүй иргэдийн бичиг баримтын зөрчлийг арилгах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамруулах, архины хамаарал, хорт зуршлаас салгах, хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх улмаар гэр оронгүй иргэдийн талаар төрөөс баримталж буй бодлого, эрх зүйн орчныг сайжруулахад чиглэгдсэн юм.
Энэхүү үйл ажиллагааг дүгнэн ХХҮЕГ-ийн Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Бадрахбаяр 7 арга хэмжээ бүхий Зөвлөмж боловсруулсныг танилцуулав.

Эх сурвалж: ХХҮЕГ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ Ч.Энхзул: Тавдугаар сарын 20 миний хувьд бахархлын өдөр байх болно Өчигдөр
Ялалтын уухайтай өдрүүд Өчигдөр
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн ца… 2025/05/08
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар … 2025/05/08
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцо… 2025/05/08
"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмч… 2025/05/07
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн … 2025/05/07
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал 2025/05/07
Ази, Европыг холбосон алтан коридор 2025/05/07
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 2025/05/07
“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмч… 2025/05/07
Улаанбаатарт 15 хэм дулаан байна 2025/05/07
Л.Гантөмөр: Эрчим хүчний хэмнэлттэй, дулааны алдагдалгүй цонхны станда… 2025/05/06
"Эв нэгдлийн цом-2025" спортын таван төрөлт тэмцээний нээлт болж байна 2025/05/06
“Эн Жи Эл Эрүүл Хүнс” ХХК: “Тоонот” кальцитай, хийцтэй цайг монголчууд… 2025/05/06
А.Мянганбаяр: Улс орнуудаар аялж бусдыгаа шинэ ертөнцтэй холбох гүүр н… 2025/05/06
Салхитай, түймэртэй, “шантааж”-тай долоо хоног 2025/05/06
Д.Нарансүх: Осол, өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг, ёс зүйтэй хөдөлмөрий… 2025/05/06
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан анхны гадаад зочноо эх орондоо хүлээн авл… 2025/05/06