-Өнөөдөр болох зарим үйл явдлыг товчлон хүргэж байна.-
10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
10:00 цагт: Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 1111 төвд ирсэн гомдол мэдээлэл, томуу, томуу төст өвчний тухай мэдээлэл болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Утас: 99797227
11:30 цагт: Экспортын шинэ тээврийн анхны галт тэргийг үдэн гаргах ёслол болно. Энэ нь БНХАУ-аас импортоор орж ирсэн ачаанаас суларсан хоосон чингэлэгт жижиг, дунд бизнес эрхлэгчдийн экспортын бараа бүтээгдэхүүнийг ачиж экспортод гаргаж буй анхны тохиолдол юм. . Утас: 99091674, 86114818
12:00 цагт: Хэвлэлийн Хүрээлэнгээс хэвлэл мэдээллийн салбарын хөдөлмөрийн нөхцөл, жендэрийн тэгш байдлын талаарх судалгааны болон бусад үр дүнгийн талаар мэдээлнэ.
13:30 цагт: “Шударга иргэдийн нэгдсэн эвсэл” намаас “Тавантолгой”-г ард түмэнд өмчлүүлэхийг шаардаж мэдээлэл хийнэ.