Цасанд суусан 10 автомашиныг татан гаргаж, 68 иргэнийг осгох аюулаас АВАРЧЭЭ


Нийслэлийн Онцгой байдлын газарт өнгөрсөн хоногийн хугацаанд цасанд суусан таван дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Дуудлагын дагуу Налайх, Багануур, Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэн, найман хүүхэд, 60 том хүнийг осгох, хөлдөх аюулаас авран хамгаалж, 10 автомашиныг цаснаас татан гаргасан байна.

Тухайлбал, Багануур дүүргийн хоёрдугаар хороо Нарийны ам хэмээх газарт их хэмжээний цас орсноос халтиргаа гулгаа үүссэн байна. Тухайн газарт портер болон приус-30 маркийн автомашинуудын шатахуун дуусаж, цасанд суусан, нялх хүүхэдтэй явж байна гэсэн дуудлага өгсөн байна. Онцгой байдлын албан хаагчид очиход 22-48 насны гурван том хүн, 0-13 насны таван хүүхэд осголтын байдалтай байсныг аюулгүй газар руу шуурхай тээвэрлэн хүргэжээ. 

Багахангай дүүргийн нэгдүгээр хороонд автомашин цасанд суусан гэх дуудлагаар очиход Nissan Muso загварын автомашин цасанд суусан байдалтай 20-36 насны гурван иргэн, нэг настай хүүхэд байсныг  автомашиныг татан гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.

Түүнчлэн Төв аймгийн Эрдэнэ сумын мэргэн Таньюкийн хөшөөнөөс урагшаа зэвсгийн агуулахаас урд зүгт 1.2 км-т “Toyota aqua” загварын авто машин цасанд суусан, нялх хүүхэдтэй явж байна гэсэн дуудлагын дагуу очиход хоёр хүүхэд, гурван том хүн осголтын байдалтай байсныг аюулгүй байдлыг ханган, Налайх дүүрэг рүү зөөвөрлөжээ. 

Төв аймгийн Эрдэнэ сумын Өвөр жанчивлангийн харалдаа хоёр автобус 100 иргэн цасанд суусан байна. Онцгой байдлын хэлтсийн бүрэлдэхүүнийг очиход Улаанбаатар хотоос Төв аймаг Эрдэнэ суманд байрлах Өвөр жанчивлангийн сувилал руу явж байсан суудлын автобустай 49 иргэн, Starex, Ниссан патрол, Ланд-200, Rx-350 автомашинууд цасанд суусан байсныг татан гаргаж, 49 иргэнийг тээвэрлэн сувиллын байрлалд хүргэж, аюулгүй байдлыг хангажээ. 

Э.Сонор



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ Ч.Энхзул: Тавдугаар сарын 20 миний хувьд бахархлын өдөр байх болно Өчигдөр
Ялалтын уухайтай өдрүүд Өчигдөр
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн ца… 2025/05/08
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар … 2025/05/08
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцо… 2025/05/08
"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмч… 2025/05/07
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн … 2025/05/07
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал 2025/05/07
Ази, Европыг холбосон алтан коридор 2025/05/07
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 2025/05/07
“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмч… 2025/05/07
Улаанбаатарт 15 хэм дулаан байна 2025/05/07
Л.Гантөмөр: Эрчим хүчний хэмнэлттэй, дулааны алдагдалгүй цонхны станда… 2025/05/06
"Эв нэгдлийн цом-2025" спортын таван төрөлт тэмцээний нээлт болж байна 2025/05/06
“Эн Жи Эл Эрүүл Хүнс” ХХК: “Тоонот” кальцитай, хийцтэй цайг монголчууд… 2025/05/06
А.Мянганбаяр: Улс орнуудаар аялж бусдыгаа шинэ ертөнцтэй холбох гүүр н… 2025/05/06
Салхитай, түймэртэй, “шантааж”-тай долоо хоног 2025/05/06
Д.Нарансүх: Осол, өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг, ёс зүйтэй хөдөлмөрий… 2025/05/06
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан анхны гадаад зочноо эх орондоо хүлээн авл… 2025/05/06