Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далайн зах баг, “Ар гол” гэдэг газар өчигдөр 13:42 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Шинжлэх ухааны академийн ООГХ-ээс 13:50 цагт цахим шуудангаар ирүүлжээ.
Тус сумын Засаг дарга болон тухайн газар нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн байна.
Э.Сонор