Маргаашийн өөрчлөлтийн төлөө өнөөдрөөс оновчтой алхам хий


-“Tenger bella” гоо сайхны салон үйлчлүүлэгчдэдээ үр дүн амлаж байна-

Хүн олон зүйлээс өөртөө итгэх итгэлийг олж авдаг. Бусдын хэлсэн ганц үг, үйл хөдлөл хэн нэгний зоригийг бадрааж ирээдүйд итгэлтэйгээр урагшлах боломжийг олгодог. Бас хүний гоо сайхан, эрүүл саруул байдал нүүр бардам алхах итгэл өгдөг. Өнөөдөр ямар ч байж болно. Харин маргааш хэн байх нь ганцхан тухайн хүнээс өөрөөс нь шалтгаална. Тиймээс маргаашийнхаа төлөө өнөөдрөөс хичээх хэрэгтэй. Өөртөө итгэл дүүрэн алхахын тулд  өнөөдрөөс өөрийгөө бүтээж болно. Ийм нэгэн бодлоор зорьж хүрсэн газар бол “Tenger bella” гоо сайхны салон.

Үнэн хэрэгтээ эхлээд сонжлоо. Ямар үйлчилгээ үзүүлдэг, хүмүүс аль үйлчилгээг нь илүүтэй сонгож байгааг ажиглалаа. Хамгийн эхэнд анхаарал татсан зүйл нь хүний хөл хөдөлгөөн тасардаггүй юм байна. Нэг удаа үйлчлүүлсэн бол  “Tenger bella” салоныг дахин зорин ирдгийг цаг авч байгаа үйлчлүүлэгчийн ярианаас мэдэж болохоор байв. Намайг угтан авч мэдээлэл өгсөн хүний ярьж байгаагаар арваннэгдүгээр сараас эхлэн хүмүүс шинэ жилдээ бэлдэж эхэлжээ. Хүссэн даашинзаа өмсөхийн тулд охид бүсгүйчүүд жиндээ анхаарч эхэлсэн байна. Залуучууд ч гэсэн жиндээ анхаарахын зэрэгцээ нүүрний арьсаа илүү толигор, булбарай болгохын тулд эртнээс мэргэжлийн гоо сайханчид ханджээ. Тиймээс тус салоныхон үүнийг мэдэрч үйлчлүүлэгчдэдээ бэлэг барьж эхэлсэн байна. 

“Tenger bella” гоо сайхны салоны захирал М.Отгонцэцэг. Уран гартай, торгон мэдрэмжтэй энэ эрхмээр үйлчлүүлэхээр салоныг зорин ирдэг хүнтэй. Үстэй мэт хөмсөгний шивээсийг мэргэжлийн түвшинд хийдгийг мэдэх үйлчлүүлэгч дэндүү олон. Олны танил эрхмүүдээс эхлээд гадаадаас эх орондоо ирэхдээ эднийхээр үйлчлүүлээд гардаг хүн ч байдаг ажээ. Үйлчилгээ авахын тулд эхлээд мэргэжлийн хүний зөвлөгөөг сонсоно. Түүний дараа гоо сайханчид ажлаа эхлүүлдэг. Хүн бүр харилцан адилгүй хугацаанд үр дүнгээ үзнэ. Энэ нь тухайн үйлчлүүлэгчийн  биеийн онцлогоос хамаардаг. Мэдээж, хүн өөрөө хичээвэл үр дүнгээ илүү богино хугацаанд харах боломжтой аж.

“Tenger bella”-гийн үйлчилгээнээс сонирхлоо. Арьс, гоо заслын сүүлийн үеийн шинэ технологийг оруулж ирж үйлчлүүлэгчдэдээ санал болгож байна. Жишээлбэл, мэсгүйгээр арьс өргөж залуужуулах “Хайфу” шинэ технологи. Энэ бол үрчлээ, хөгшрөлтийн  эсрэг  “вакцин” юм. Хүн нас нэмэхийн хэрээр арьс нь унжин сулардаг. “Хайфу” үүнийг удаашруулж арьсны гүнд SMAS давхаргад нэвтэрч өөхөн бүрхүүлийг халаах байдлаар багасгана. Ингэж эластин коллагены нийлэгжилтийг идэвхжүүлснээр хөгшрөлтийг эсийн түвшинд саармагжуулдаг. Энэхүү шинэ технологийн өөр нэг давуу тал нь нүүр зөв хэлбэрт орж, хялгасан үрчлээг арилгадаг ажээ.

Тус салон үйлчлүүлэгчдэдээ богино хугацаанд гайхалтай үр дүн амлаж байна. Энэ төрлийн үйлчилгээнд  42 төрлийн анагаах увдистай эмийн ургамлаас бүрдсэн гуужуулалтын төгс эмчилгээг нэрлэжээ. Үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж 100 хувь байгааг тус салоноор үйлчлүүлсэн эрхмээс сонссоноо үүгээр дуулгая. Ультра эмчилгээнд орсноор нүүр, хүзүүний хялгасан үрчлээ арилж, нүүрний унжсан хэсэг өргөгдөн давхар эрүү арилна. “Tenger bella” салоны нэрийн хуудас болсон энэ үйлчилгээг сонгосноор хүнийг илүү жавхаалаг харагдуулдаг. Ийнхүү эргэн тойрноо ажин суухдаа зарим үйлчлүүлэгчийн сэтгэгдлийг сонссоноо хүргэе.


 Д.Мөнхбат: Мэргэжлийн гоо сайханчдын өгсөн зөвлөгөөний дагуу нүүрээ арчилна 

/“UB Comedy” клубийн уран бүтээлч/

 

-“Tenger bella” гоо сайхны салонд хандаж “Органик пийл” үйлчилгээг авсан. 40 гаруй төрлийн анагаах увдистай эмийн ургамлаас бүрдсэн гуужуулах эмчилгээ байсан учраас их үр дүнтэй санагдсан. Ганцхан удаа нүүрээ гуужуулсан гэхэд үр дүндээ сэтгэл хангалуун байна. Арьс маань илүү өнгөлөг гэгээлэг, зөөлөн боллоо. Өмнө нь авч байсан арга хэмжээнээс богино хугацаанд хамгийн үр дүнд хүрсэн нь  гэж ойлгож  болно. Миний нүүрний арьс нүхжилт ихтэй. Тиймээс цаашид хэд хэдэн удаа “Органик пийл” үйлчилгээг авах бодолтой байна. Би заримдаа зураг авахуулахын тулд нүүрээ будуулах шаардлагатай болдог. “Tenger bella”-гийн үйлчилгээг авсны дараа жирийн үед ч “Будуулчихсан юм уу” гэж хүмүүс асуудаг болсон. Энэ нь надад их эергээр нөлөөлж байгаа. Бас тус салоны гоо сайханчид нь өөриймсөг хандаж зөвлөгөө өгч байгаа нь надад  сайхан санагдсан. Ажилдаа сэтгэлээсээ хандаж байсан нь их таалагдсан шүү. Эмчилгээний туршид нүүрээ хэрхэн арчлах талаар заавар зөвлөгөө өгч байсан. Би одоо ч гэсэн тэр зөвлөгөөний дагуу нүүрээ арчилж байна. Олон хүний асуудлыг шийдвэрлэж, өөртөө итгэх итгэлийг нь нэмж өгч байгаад маш их талархаж байгаагаа энэ ташрамд хэлье.

 

М.Баяржаргал: Арьсны асуудалтай бол “Tenger bella” салоныг санал болгоё  

/“UB Comedy” клубийн уран бүтээлч/

 

-Би шар хүн учраас арьс маань их эмзэг. “Tenger bella” салонд хандаж мэргэжлийн эмч, гоо сайханчаас зөвлөгөө авснаар ямар арга хэмжээ авах ёстойгоо ойлгосон. Өмнө нь гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон эмнэлэгт хандсан ч төдийлөн үр дүн гараа­гүй, хүссэн үр дүнд хүрэхгүй байсан юм. Миний хувьд 5-6 жилийн өмнө халуун наранд газар шорооны ажил хийснээс болж арьсны гү­ний бохирдолтой болсон. Бараг энэ байдалтайгаа эвлэрээд шантар­чихсан явж байлаа. Энэ үед “Tenger bella”-д хандаж “Чиний арьс к-поп одуудынх шиг болох боломжтой” гэхийг сонсоод итгэл төрөөд явчихсан. Давхар сэтгэл зүйн дэм ч болсон. Энэ салоны “Органик пийл”-д ороход ямар нэгэн бэрхшээл тулгараагүй. “Үр дүн гарах болов уу, яах бол” гэсэн айдастай байлаа. Тэгсэн чинь эцсийн дүндээ миний төсөөлж байснаас ч хурдан, хамаагүй илүү үр дүн гарсан. Арьс нөхөн төл­жөөд эмзэгшиж улайхгүй болж, цоо шинэ нүүртэй болчихсон юм шиг санагдаж байна. Одоо бол нүүрнийхээ арьсанд маш их ан­хаарч байгаа. Бас ганц ч батга гарсан шахаж болохгүй юм байна гэдгийг арьс махандаа мэдэртэл ойлгосон. Сайн эмч, үйлчилгээ байлаа гээд би өөрөө хооллолт нойроо зохицуулж чадахгүй, эм­чил­гээгээ таслаад байвал үр дүн гарах­гүй гэдгийг мэдсэн. Эцэст нь хэлэ­хэд, өөртөө итгэлтэй байдлыг минь надад эргэн мэдрүүлсэн “Tenger bella” салоны хамт олон бо­лон М.Отгонцэцэг эмчид маш их баяр­лалаа. Мөн миний сэтгэгдлийг ун­­шиж байгаа танд эсвэл таны эр­гэн тойронд арьсны асуудалтай хүн бай­вал би “Tenger bella”-г санал болгоё.

 

Э.Намуун: “Tenger bella”-д хандсанаар төрсний дараах жингийн асуудлаа шийдвэрлэж чадсан

/Жүжигчин/

-Би “Tenger bella” гоо сайхны салоноор үйлчлүүлээд гурван жил болж байна. Өнгөрсөн хугацаанд тураах аппаратад хоёр удаа орсон. Анх аппаратад ороход төрөөд удаагүй 64 кг жинтэй байлаа. Тураах курс эмчилгээ, 10 удаагийн барианд ороод 12 кг-ыг хасаж чадсан. Эрүүлээр, богино хугацаанд жин хасаж чадсан болохоор сэтгэл хангалуун байсан. Энэ үед надад давхар хөдөлгөөн хийвэл илүү үр дүнтэй гэж эмч маань зөвлөсөн. Тиймээс би тураах аппаратад орохын хажуугаар дасгал хөдөлгөөн хийсэн. Тураах аппаратад ороход бага зэргийн зовиур байдаг. Гэхдээ тэсвэрлэхийн аргагүй ч юм уу, биед сөрөг нөлөөтэй зүйл байхгүй. “Tenger bella”-гийн тураах аппарат турмалин чулуутай учраас бодисын солилцоог идэвхжүүлдэг. Тэгэхээр зөвхөн жин хасах бус бие организмын үйл ажиллагаа сайжирдаг ач холбогдолтой. Аппаратад орохоор арьс чангарч байгаа нь мэдрэгддэг. 10 удаагийн курс эмчилгээний дараа миний биеийн тойргоос 2-3 см хасагдсан байсан. Ер нь “Tenger bella” салоныхон үйлчлүүлэгчидтэйгээ маш ойр ажилладаг. Үйлчилгээ эхлэхээс өмнө асуумж авч, эмчилгээний дараа зайлсхийх зүйлсийг хэлж өгдөг. Энэ нь үр дүнд хүрэхэд маш ихээр нөлөөлдөг. Одоо уран бүтээлд тоглох, мэргэжлийн  шаардлагаар бага зэрэг жин хасах хэрэгцээ гарвал шууд л “Tenger bella” салоныг зорьдог болсон.

  

О.Түвшин: 101-ээс 92 кг болтол жингээ хассан  

/Баянзүрх дүүргийн XXVI хорооны Засаг дарга/

 

-Би “Tenger bella” салоны тураах аппаратад орж үр дүнгээ үзээд удаагүй байна. Анх 101 кг жинтэй байсан. Харин  тураах аппаратад 10 хоног орсны дараа 92 кг болж жингээ хасаад байна. Ялангуяа хэвлий хэсгээрээ жин хаяж мэдэгдэхүйц өөрчлөлт гарлаа. Жин хасаад ирэхээр арьс унжих асуудал тулгардаг. Тураах аппарат давхар арьс чангалдаг учир тийм асуудал надад гараагүй. Би 174 см өндөртэй. Тураах аппаратад  ороод 84 кг жинтэй болох зорилго тавьсан. Одоогоор зорилгынхоо 50 хувьд хүрээд байна. Аппаратад  10 хоногийн давтамжтай орж байгаа бөгөөд энэ долоо хоногт амарч байна. Дараагийн долоо хоногоос аппаратад орно. Тэгэхээр дараагийн курс эмчилгээндээ яваад  87 кг болох байх гэсэн хүлээлттэй байна. Үүний зэрэгцээ эмч нар зөв хооллох талаар зөвлөгөө өгдөг. Мөн дасгал хийхийг зөвлөж байгаа ч гэмтлийн улмаас төдийлөн хөдөлгөөн хийж чадахгүй байна. Гэхдээ таван жилийн өмнөх жиндээ хүрнэ гэж зорьсон учраас багахан зовиурыг тоохгүй. Би олон нийтийн ажил хийдэг учраас хүмүүстэй харилцах хэрэгтэй болдог. Тиймээс энэ шинэ жилээр хүссэн костюмаа өмсөөд цэмбийгээд явна гэж бодохоор баяртай байна. 

 

Г.Эрхэмбаяр: нүүрний арьс залуужуулах эмчилгээ хийлгэснээр нүхжилт багассан 

/Жүжигчин/

-Бүтэн жилийн хугацаанд хийх арьс, гоо заслын цогц үйлчилгээг “Tenger bella” салоноос авч байна. Хамгийн эхэнд нүүрнийхээ арьсыг залуужуулах эмчилгээнд орсноор нүхжилт багассан. Энэ үйлчилгээг авсны дараа киноны зураг авалтад оролцоход хамтран ажилладаг нүүр будалтын багийнхан миний арьсанд гарсан өөрчлөлтийн талаар хэлж байлаа. Салоноос арьс, гоо заслын үйлчилгээ авахад ямар нэгэн хүндрэл бэрхшээл тулгараагүй. Нүүрний арьсыг гуужуулахад загатнадаг юм билээ. Түүнийг эс тооцвол үйлчилгээ авахад амар байлаа. Өмнө нь ийм гоо сайхны үйлчилгээ хийлгэж байгаагүй болохоор эмээх зүйл байсан. “Tenger bella” салоны хамт олон эхнээс нь зөвлөгөө өгч, үр дүнтэй үйлчилгээнүүдийг хийсэн болохоор миний хувьд сэтгэл хангалуун байгаа. Мэргэжлийн гоо сайханчдаас хэрэгтэй зөвлөгөөнүүдийг авсан. Бид уран бүтээлийн зураг авалтаар хөдөө гадаа олон хоногоор явах шаардлага гардаг. Заримдаа наранд удаан хугацаанд байх шаардлага тулгарна. Хүйтэн сэрүүний улиралд ч гаднах зураг авалтад удаан хугацаагаар ордог учраас гоо сайхан, тэр дундаа нүүрний арьсаа арчилж сурах хэрэгтэй болдог. Энэ асуудлыг “Tenger bella” салоныхон маань эхнээс нь шийдвэрлэж өгч байна. Цаашид энэ хамт олонтой ойр байж гоо сайхандаа анхаарахын зэрэгцээ наснаасаа илүү залуу, овор багатай харагдахын төлөө хичээх болно.   

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №049/24530/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
20 минутын хот бодлогын жишиг болох “Сэлбэ дэд төв”-ийн барилгажилт эх… 13 цагийн өмнө
Хамтын ажиллагааны талаар санал солилцож, ажлын амжилт хүслээ 23 цагийн өмнө
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр “Google” к… 23 цагийн өмнө
Улаанбаатарт 8 хэм дулаан байна 23 цагийн өмнө
“Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр Монгол Улс 28 байраар урагшилжэ… Өчигдөр
Баянхошуу, Шархад дэд төвийн нийт 220 айлын орон сууц энэ онд ашиглалт… Өчигдөр
Д.Сарандулам: Бид таныг дэлхийн боловсрол эзэмшихэд гүүр болж чадна Өчигдөр
Автомашингүй өдөр 20 зах, худалдааны төв ажиллахгүй 2024/09/17
Монголбанк инфляцыг таван хувь болгох зорилт дэвшүүлжээ 2024/09/17
Амьдралын тойрог буюу “Хорооллын нас” 2024/09/17
Энэ жил 429 мянган тонн улаанбуудай хураан авахаар тооцоолжээ 2024/09/17
Л.Баяр: Дэлхийн II дайн Халхын голд эхэлсэн юм 2024/09/17
“Найрамдал” зуслангийн авто замыг шинэчилж эхэллээ 2024/09/17
Нарны эрчим хүчийг ашиглан цөлжилтийн эсрэг төсөл хэрэгжүүлжээ 2024/09/17
Нойтон цас орж, тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрч болзошгүйг анха… 2024/09/17
УИХ-ын Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирлаар Д.Бумдарь… 2024/09/16
Сөүлийн бүсгүй ба "Ягсүг" 2024/09/16
​ Ойд төөрсөн бич ба зэрлэг хүн 2024/09/16
Иж бүрэн шалгалтыг зохион байгууллаа 2024/09/16
Б.Мөрөн: Сонгодог урлагт бага багаар уусан дурлаж байна 2024/09/16