Л.Амарболд: Цахим нам болсноор шийдвэр гаргах түвшинд гишүүн бүр оролцох боломж бүрдсэн


МАН-ын 30 дахь Их хурлаас баталсан Шинэ зуун-дэвшилтэт бодлогыг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар Хөвсгөл аймгийн МАН-ын хорооны дэд дарга Л.АМАРБОЛДООС тодрууллаа.

-Цахим нам хөтөлбөр танай аймагт хэрхэн хэрэгжиж байна вэ?

 -Миний бие 2017 оноос Хөвсгөл аймгийн МАН-ын хорооны дэд даргаар ажиллаж байна. Энэ хугацаанд МАН-ын 28, 30 дахь Их хуралд оролцсон. Их хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд анхан шатны байгууллагадаа анхаарал тавин ажиллаж байна. МАН-ын 30 дахь Их хурлаас баталсан дэвшилтэт, бодлогын, цахим нам болох зорилтыг манай аймаг 2017 оноос бэлтгэл ажлыг хангаж ажилласны үр дүнд өнөөдөр 17300 гаруй гишүүн цахимд бүрэн холбогдсон байна. 

-Гишүүд цахимд бүртгэгдсэнээр ямар дэвшил гарч байна вэ?

 -Гишүүн төвтэй нам болох зорилт дэвшүүлж, гишүүдээ цахимд бүртгэлээ. Ингэснээр и-нам аппликейшнээрээ дамжуулан гишүүд саналаа хэлж, гишүүн бүрийн санал, бодол намын удирдах бүх байгууллагад хүрдэг болсноороо онцлогтой. Судалгаагаар ихэнх суманд гишүүдийн 50 хувь нь ухаалаг гар утас барьж байна. Шийдвэр гаргах түвшинд намын гишүүн бүр оролцоотой байх бололцоо бүрдэж байна. Бид аймгийнхаа 19 сумаар тойрч, гишүүдтэйгээ уулзлаа. Гишүүд “Бидэнтэй уулзаж, санал сонсож байх хэрэгтэй” гэж байна. Орчин цагт мэдээллийн технологийг ашиглан цахимаар холбогдож, намын бодлого шийдвэрт саналаа тусгах, үйл ажиллагаандаа оролцох бололцоотой юм. Гишүүн бүрд цахим хэлбэрт орох аргачлалыг зааж, сургалт хийлээ.

 -Цахим хуралд гишүүд хэр идэвхтэй оролцдог вэ? 

-Намын анхан шатны байгууллагуудтайгаа цахим хурлыг тогтмол хийгээд сурсан. Цар тахлын үед бид цахимаар үйл ажиллагаагаа явуулж байлаа. “Шинэ зуун-дэвшилтэт бодлого” сургалтыг намын удирдах байгууллагаас зохион байгуулсан. Гишүүдийн хандлага хэр өөрчлөгдөж байна вэ? -Социал демократ үзэл баримтлал, хүний эрхийн чиглэлээр сургалт зохион байгуулсан. Энэ сургалтын арга зүй гишүүдэд их мэдээлэл өгсөн. Анхан шатандаа бид сум, орон нутагтаа очиж, сурталчилж, таниулна. Монгол хүний уламжлалт зан үйлд социал демократ үзэл шингээх байдаг. Тиймээс гишүүн дэмжигчид дэмжин хүлээн авч байна. Гишүүдийн итгэл үнэмшил сэргэж байна. Мөн сумын НАШБ-д очиж, түвшин тогтоох ажлыг зохион байгууллаа. Ингээд намын бичиг баримтын дотоод ажил эмх цэгцэд орж, албан бичгүүдийг цахим хэлбэрт шилжүүллээ.

Н.Нягт 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын баяр наадмаар найман өдөр амарна 7 цагийн өмнө
Татвар, нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИ… Өчигдөр
Зуны саруудын буюу улирлын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
Улаанбаатарт 20 хэм дулаан байна Өчигдөр
Дархан аварга Ж.Мөнхбатын гэрэлт хөшөөг сүндэрлүүлэв 2025/06/03
Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн аж… 2025/06/03
ФОТО: УИХ-ын чуулган 2025/06/03
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоол бат… 2025/06/03
Улаанбаатарт 23 хэм дулаан байна 2025/06/03
Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2025/06/02
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал х… 2025/06/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… 2025/06/02
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно 2025/06/02
Монголын хүүхдийн спортын зуны наадамд 6120 тамирчин 271 багц медалийн… 2025/06/02
Тэнгэрт дүүлсэн 100 жил 2025/06/02
Дэлхийн энергийн төв ба Хамарын хийдийн тэмдэглэл 2025/06/02
Г.Нарантуяа: Хог хаягдлыг үүсэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх, бууруу… 2025/06/02
Трампын амбиц-“Алтан бөмбөгөр” 2025/06/02
Ирэх сард олон жилийн дунджаас сэрүүн байна 2025/06/02
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төри… 2025/06/02