Хөвсгөл аймгийн МАН-ын хороо 2022 онд гишүүн төвтэй улс төрийн нам болох зорилтыг дэвшүүлсэн. Энэ талаар Хөвсгөл аймгийн МАН-ын хорооны дэд дарга Г.ГАНДЭЛГЭРЭЭС тодрууллаа.
-Гишүүн төвтэй нам болох зорилтын хүрээнд ямар ажил хэрэгжүүлж байна вэ?
-Миний бие Хөвсгөл аймгийн МАНын хорооны дотоод ажил, хууль эрх зүйн асуудлыг хариуцсан орон тооны дэд даргын үүргийг хэрэгжүүлж байна. Аймгийн Намын хорооны Тэргүүлэгчдийн V хуралдаанаар Намын хорооны 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан. Хөвсгөл аймгийн МАН-ын хороо 2022 онд дэвшилтэт бодлогын шинэчлэлийг хэрэгжүүлж гишүүн төвтэй улс төрийн нам болох зорилгын хүрээнд дараах зорилтыг тусгаж, хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд, гишүүн төвтэй, нээлттэй, цахим нам болох, Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх, олон нийтэд таниулах ажлыг зохион байгуулах, аймгийн Намын хороо болон намын анхан шатны байгууллагуудын дотоод ажлыг сайжруулах, санхүүжилтийг бэхжүүлэхээр ажиллаж байна. Цаашид Хөвсгөл аймгийн намын хороо намын Үндсэн дүрмийн хэрэгжилтийг хангаж, сахилга хариуцлагыг дээшлүүлж, гишүүн төвтэй нам байх бодлогыг шат шатанд хэрэгжүүлж ажиллана.
-Аймгийн МАН-ын хороо сумдаар тойрч, НАШБ-даа ажил ласан. Уулзалтаар ямар мэдээлэл хүргэж ажиллав?
-Шинэ сэргэлтийн бодлого, социал демократ үзэл баримтлалыг олон нийтэд сурталчлан таниулах, НАШБын үйл ажил лагааг идэвхжүүлж, намын гишүүд, дэмжигчдийн санал бодлыг сонсож, цаашдын бодлого төлөвлөлт, үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлэх зорилгоор 2022 оны ес, аравдугаар сард Хөвсгөл аймгийн МАН-ын гишүүд дэмжигчдийн уулзалт өдөрлөгийг аймгийн хэмжээнд амжилттай зохион байгууллаа. Өдөрлөг уулзалтаар намын бодлого шинэчлэл, дүрмийн өөрчлөлт, 30 дахь Их хурлын шийдвэр, Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлого, Хөвсгөл аймгийн МАН-ын хорооны 2022 оны үйл ажиллагаа, сөрөг хүчний байр сууринаас орон нутагт засаг хэрэгжүүлж байгаа АН-ын удирдлагуудын хууль бус үйл ажиллагааны үр дүнгийн талаар мэдээлэл хүргүүлж ажиллалаа.
-Гишүүдийн оролцоог идэвхжүүлэхэд хэр анхааран ажиллаж байна вэ?
-Намын гишүүд уулзалтад идэвхтэй оролцлоо. Уулзалт өдөрлөгт оролцогчдын дунд азтан шалгаруулж нийт 50 хүнд “Монголын Үнэн” сонины IV улирлын уншигчаар шалгаруулж, сонин захиалах эрхийн бичгээр шагнасан. Зарим суманд Бага хурлын гишүүд, дэд дарга, улс төрийн ажилтан, залуучуудын төлөөлөл, сумын намын хорооны дарга нар азтаны тоог нэмэгдүүлж өдөрлөгт оролцсон хүмүүсийг идэвхжүүлж ивээн тэтгэж ажилласан.
Зарим суманд намын ахмад гишүүдийг алдаршуулах, хийсэн бүтээсэн ажил үйлс, амжилтын талаар олон нийтэд түгээх үйл ажиллагааг зохион байгуулсан. Урлагийн тоглолт, нийтийн цэн гээнт бүжигтэй үдэшлэг арга хэмжээг зохион байгуулав. Тус өдөрлөгт хамрагдсан намын гишүүд дэмжигчдээс ирүүлсэн санал хүсэлтийг нэгтгэн боловс руулж төрийн байгууллага, намын Ерөнхий нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүд зэрэг холбогдох байгуул лага албан тушаалтанд албан ёсоор хүргүүлээд байна.
Н.Нягт