Манай сонины орлогч эрхлэгч Г.Сонинбаяр “Шилдэг редактор”-оор шалгарлаа


“Монголын үнэн” сонины Нэгдүгээр орлогч эрхлэгч Ганболдын Сонинбаяр МСНЭ-ийн “Ган үзэг-2022” оны тэргүүн наадмын “Сонины шилдэг редактор”-оор шалгарлаа. Г.Сонинбаяр нь нийтлэлийн бодлогын чанар чансааг сайжруулах, өөрчлөлт шинэчлэлтийг хийхэд редакцаа мэргэжлийн удирдлагаар ханган ажилласан юм.  Тэрбээр   “Улаанбаатар таймс”, “Үндэсний шуудан”, “Ардын эрх” зэрэг өдөр тутмын сонины албаны дарга, Хариуцлагатай нарийн бичгийн дарга, “Үндэстний тойм” сэтгүүлийн редакторын албыг тус тус хашиж байсан туршлагатай.

“Ган үзэг” наадмын шилдгүүдийг мэргэжлийн сэтгүүл зүйн үнэлэмжийг дээшлүүлэх зорилгоор Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс жил бүр шалгаруулдаг. Нэр дэвшсэн сэтгүүлч, байгууллагыг шалгаруулахдаа салбарын холбоод, экспертүүдийн санал дүгнэлтийг харгалзан үздэг. Энэ жил “Ган үзэг-2022” наадмын шилдэг телевизээр “Ийгл”, шилдэг сониноор “Өдрийн сонин”, шилдэг сэтгүүлээр “Үндэстний тойм”, шилдэг радиогоор “Шинэ долгион 107.5”, шилдэг мэдээллийн сайтаар www.ubn.mn, гэрэл зургийн шилдэг бүтээлээр “MPA.mn” агентлаг, орон нутгийн шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагаар Khuvsguliinungu.mn сайтыг тус тус шалгаруулжээ.

Х.Заяа


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ Ч.Энхзул: Тавдугаар сарын 20 миний хувьд бахархлын өдөр байх болно Өчигдөр
Ялалтын уухайтай өдрүүд Өчигдөр
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн ца… 2025/05/08
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар … 2025/05/08
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцо… 2025/05/08
"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмч… 2025/05/07
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн … 2025/05/07
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал 2025/05/07
Ази, Европыг холбосон алтан коридор 2025/05/07
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 2025/05/07
“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмч… 2025/05/07
Улаанбаатарт 15 хэм дулаан байна 2025/05/07
Л.Гантөмөр: Эрчим хүчний хэмнэлттэй, дулааны алдагдалгүй цонхны станда… 2025/05/06
"Эв нэгдлийн цом-2025" спортын таван төрөлт тэмцээний нээлт болж байна 2025/05/06
“Эн Жи Эл Эрүүл Хүнс” ХХК: “Тоонот” кальцитай, хийцтэй цайг монголчууд… 2025/05/06
А.Мянганбаяр: Улс орнуудаар аялж бусдыгаа шинэ ертөнцтэй холбох гүүр н… 2025/05/06
Салхитай, түймэртэй, “шантааж”-тай долоо хоног 2025/05/06
Д.Нарансүх: Осол, өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг, ёс зүйтэй хөдөлмөрий… 2025/05/06
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан анхны гадаад зочноо эх орондоо хүлээн авл… 2025/05/06