​ Э.Ням-Очир: Буриад, Өвөрмонголоос гадаад хэл сурахаар манай байгууллагыг зорин ирдэг


“Мөрөөдөл биелүүлэгч” байгууллагын Гадаад харилцааны менежер, хятад хэлний багш Э.Ням-Очироос зарим зүйлийг тодрууллаа.

 

-Та хэд дэх жилдээ хятад хэлийг судалж байна вэ?

-Би хятад хэлийг хоёр жилийн дотор судалж, олон улсад багшлах эрх авсан. Монголдоо хичээгээд сурч чадвал дөрвөн сарын дотор HSK-4 түвшин хүртэл хятад хэлийг сурах боломжтой байдаг. Ийм түвшинтэй байхад Хятадад сурч, аялахад асуудал үүсэхгүй. Гэхдээ хятад хэлийг лавшруулан судлахыг хүсвэл нутаг нутгийн аялгыг мэдэх шаардлагатай. Тэгэхээр тухайн хүүхдийн сурах арга барил, өөрийгөө хэрхэн дайчлахаас бүх зүйл шалтгаална гэсэн үг. Хятад хэл судалж байгаа хүн ерөнхийдөө 80 мянган ханз судалдаг.

-Таны хичээл заасан суралцагчдаас хэн нь хамгийн өндөр оноо авав?

-Өлзийжаргал гээд суралцагч маань HSK-5-ын 290 оноотой. Аман ярианы шалгалтад 94 хувийн амжилттай яваа сайн сурагчдын нэг юм.

-Танай байгууллагын бусдаас ялгарах онцлог юу вэ?

-Хятад хэлний гарал үүслийн түлхүүр гэж байдаг. Үүнийг багш нар хэлж өгдөггүйгээс хүүхдүүд зурлагаа сайн нүдэлж чаддаггүй. Тиймээс би суралцагчдадаа хятад хэлийг зурлагаас нь эхэлж заадаг юм. Энэ миний давуу тал байх гэж бодож байна. Мөн ярих болон сонсох чадварыг илүү хөгжүүлэхэд анхаардаг. 

-Хятад хэл бизнесийн орчинд түгээмэл хэрэглэгддэг болсон. Үүнийг дагаад хятад хэл сонирхон судлах хүмүүс ч нэмэгдэж байгаа болов уу?

-Тийм шүү. Гэхдээ хүмүүс юуны түрүүнд “Хар яриа заагаад өгөөч” гэдэг. Миний бодлоор энэ их буруу. Хятад хэлийг дүрмийн дагуу сурч, суурийг нь зөв тавибал бизнесийн харилцаанд олон давуу талыг бий болгоно. Яг энэ шалтгаанаар одоо манайд олон хүн суралцаж байна. Буриадаас гэхэд л  40 гаруй хүн ирж монголоос гадна хятад хэл сонирхон судалж байна шүү дээ. Оросод хятад хэл сурсан хүний дуудлага нь ондоо байдаг юм. Мөн өвөрмонгол оюутнууд монгол хэл сурахаар манай төвд ханддаг. Энэ нь бидний хувьд монгол хэл, соёлоо түгээн дэлгэрүүлж байгаа нэг хэлбэр юм.

-Та байгууллагынхаа менежерийн хувьд өнгөрсөн хугацаанд зохион байгуулсан ажлаасаа товчхон танилцуулаач? -Бид өнгөрсөн жил эсээ бичлэгийн 10 гаруй уралдаан, “Эх орондоо бичих захидал” уралдаант шалгаруулалтыг зохион байгуулсан. 21 аймгийн оюутан сурагчдыг хамруулахын тулд онлайн уралдааныг эрчимжүүллээ. Мөн “Би чамд хайртай” богино өгүүллэг, яруу найргийн уралдааныг явуулж, нас насны ангиллаар шилдгүүдийг нь тодруулсан. Өнгөрсөн онд зохион байгуулсан зарим ажлаас дурдахад улсын хэмжээнд шилдэг 500 оюутан, сурагчийг тодрууллаа. Энэ ажлын хүрээнд 200-гаад оюутныг тэтгэлэгт хамруулаад байна. 

Гишүүнчлэл: 

Анхан шатны хүрэл карт – 1 сар хувь хүний хөгжил, илтгэх урлагийн сургалт үнэгүй

5 хэлний сургалтад 50 хувь хөнгөлөлттэй суралцах эрх /14-25 нас хүртэлх /

Мөнгөн карт – Сургалтад 6 сар суух эрх, менежерийн сургалтад үнэгүй суралцах, дотооддоо 50 хувийн хөнгөлөлттэйгөөр аялах эрх / 14-25 нас хүртэлх /

Алтан карт илүү олон боломжуудтайгаар тун удахгүй гарна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг 96490910, 80807892

Мөн Dream Fulfiller Academy пэйж хуудсаар зочлоорой.

 

Гэрээр ганцаарчилсан сургалт: 

Ахлах, дунд, бага ангийн бүх төрлийн хичээлээр болон нэмэлтээр хөгжмийн сургалтууд гэрээр очиж заана.

Шинэ он гарсантай холбоотойгоор нэмэлт элсэлтээ бүх дүүрэгт авч эхэллээ.

Чадварлаг, манлайлагч залуу багш нар тохирсон цагтаа тав тухтай танай гэрт очиж таны хүүхдэд ээлтэйгээр, гэрийн боловсролоор мэдлэг, чадвар, хандлагыг нь бүрэн сайжруулах болно. 

Дэлгэрэнгүй мэдээллийг

89426701, 96490910

Мөн Dream Fulfiller Academy пэйж хуудсаар зочлоорой.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ Ч.Энхзул: Тавдугаар сарын 20 миний хувьд бахархлын өдөр байх болно Өчигдөр
Ялалтын уухайтай өдрүүд Өчигдөр
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн ца… 2025/05/08
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар … 2025/05/08
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцо… 2025/05/08
"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмч… 2025/05/07
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн … 2025/05/07
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал 2025/05/07
Ази, Европыг холбосон алтан коридор 2025/05/07
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 2025/05/07
“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмч… 2025/05/07
Улаанбаатарт 15 хэм дулаан байна 2025/05/07
Л.Гантөмөр: Эрчим хүчний хэмнэлттэй, дулааны алдагдалгүй цонхны станда… 2025/05/06
"Эв нэгдлийн цом-2025" спортын таван төрөлт тэмцээний нээлт болж байна 2025/05/06
“Эн Жи Эл Эрүүл Хүнс” ХХК: “Тоонот” кальцитай, хийцтэй цайг монголчууд… 2025/05/06
А.Мянганбаяр: Улс орнуудаар аялж бусдыгаа шинэ ертөнцтэй холбох гүүр н… 2025/05/06
Салхитай, түймэртэй, “шантааж”-тай долоо хоног 2025/05/06
Д.Нарансүх: Осол, өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг, ёс зүйтэй хөдөлмөрий… 2025/05/06
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан анхны гадаад зочноо эх орондоо хүлээн авл… 2025/05/06