Зам, талбайн цэвэрлэгээг эрчимжүүлнэ


Хот, нийтийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа зөвлөгөөнийг удирдан явууллаа. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хийж буй ажлууд, мөн өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийн талаар холбогдох байгууллагуудын удирдлагууд мэдээлэл өглөө.

Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд халиа тошин ихээр үүссэн газруудад Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас баг ажиллаж, нийт  зургаан байршилд 3584 шоо метр мөсөнд суваг гаргаж, 1017 шоо метр мөсийг зөөж тээвэрлэсэн бөгөөд 680 тонн шороогоор хаалт хийж, 250 кг бодис цацан, 6800 шоо метр ус соруулсан байна.

Сар шинийн баярт зориулсан өргөтгөсөн үзэсгэлэн, худалдаа нийслэлийн дөрвөн  байршилд гарч буй. Эдгээр байршилд мах, цагаан идээний болон бусад хүнс, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд хяналт тавин, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй хоолны хордлого, хордлогот халдвараас урьдчилан сэргийлж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж ажиллалаа.Тодруулбал, өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг, даалгаврын биелэлт 80 хувьтай байгаа юм.  

Үерийн далан, сувагт халиа үүсэж, авто замын зорчих хэсэг рүү орох эрсдэл нэмэгдэж байна

Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төв ОНӨТҮГ-ын дарга Ц.Банзрагч нийтийн үйлчилгээний мэдээллийг танилцууллаа.  Өнгөрөгч 14 хоногийн байдлаар тус төвд нийт 1002 дуудлага, мэдээлэл ирсэн байна. Үүнээс бүртгэгдсэн гомдлын тоо 97, зөвлөгөө, мэдээлэл өгсөн 488, бүрэлдэхүүн байгууллагуудын мэдээлэл 406, зохицуулалт хийсэн ажил тав, олон нийтийн сүлжээгээр ирсэн зургаан гомдол байсныг тэрбээр танилцууллаа. Бүртгэгдсэн гомдол, мэдээллийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9.34 хувиар, өнгөрсөн 14 хоногийн байдалтай харьцуулахад 13.3 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байжээ.

Өнгөрсөн 14 хоногт  мөн нийслэлийн төвийн зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн болон гэр хороолол, орон сууцны хороолол дундах гудамж, зам, талбайн гэрэлтүүлэг, модны гэрлэн чимэглэлийн асалт, ашиглалт хариуцсан байгууллагуудын гэрээний хэрэгжилтэд хяналт шалгалт явууллаа. Ингэхдээ зургаан дүүргийн 10 байгууллагын хариуцсан гэрэлтүүлэгт түүвэрлэн шалгалт хийж, 112 зөрчил илрүүлэн бүртгэлжүүлсэн бөгөөд холбогдох байгууллагуудад мэдэгдэн засварлах үүрэг өгчээ. Түүнчлэн халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэх чиглэлд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 121.5 тонн бодис, 109 тонн давс, 30 тонн хайрга, 50 тонн дайрга зарцуулсан байна.

Цаашид хүйтний эрч суларч байгаатай холбоотойгоор үерийн далан сувагт халиа үүсэж, айл өрх, авто замын зорчих хэсэг рүү орох эрсдэл нэмэгдэж байна. Тиймээс үерийн далан сувгуудад урьдчилсан сэргийлэх үзлэг шалгалтыг тогтмол хийж, бэлтгэл, бэлэн байдлыг хангаж ажиллах шаардлагатайг Шуурхай удирдлага, зохицуулалтын төв ОНӨТҮГ-ын дарга Ц.Банзрагч онцолсон юм.

Хориглосон бүсээс 9335 мал гаргалаа

Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах чиглэлд 10 байгууллагын 840 албан хаагч 143 тээврийн хэрэгсэлтэйгээр ажиллаж, нийт 9335 мал гаргаад байна. Мөн 48 мэдэгдэх хуудас, 248 албан мэдэгдлийг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн бөгөөд 10 иргэнд торгуулийн арга хэмжээ авчээ. 

Цаашид хориглосон бүсэд мал орж ирэхээс сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, үүнтэй холбоотой мэдээлэл, анхааруулгыг иргэд, олон нийтэд хүргэх, малын эзэнд хүлээлгэх хариуцлага, торгууль шийтгэврийн асуудлыг тодорхой болгох шаардлагатайг зөвлөгөөний үеэр онцолж байв.

Хог тээвэрлэлтийг уртасгасан цагаар зохион байгуулна

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа дараах үүрэг, даалгаврыг өглөө. 

Тодруулбал,

  • Дүүрэг, хороод болон иргэдээс ирж байгаа гомдол мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн 11, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамаарах чиглэлд нийтийн тээврийн том оврын автобусны хүртээмжийг нэмэгдүүлэх, мөн Улиастайн чиглэлийн автобусны богино эргэлтийг Кино үйлдвэрийн урд уулзвараар буцаж эргэдэг болгох талаар судлах, Хонхорын чиглэлд дунд оврын автобусны тоог нэмэгдүүлэх.
  • Сар шинийн баярыг угтан зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг эрчимжүүлэх, иргэдийн худалдан авалт нэмэгдэж, айл өрхөөс хог их хэмжээгээр гарахтай холбогдуулан хогийн цуглуулалт, тээвэрлэлтийг уртасгасан цагаар зохион байгуулах, мөн өдөр шөнийн хуваарьт шилжүүлэх.
  • Эзэнгүй нохой муурыг устгах ажлыг эрчимжүүлэх хуваарийн дагуу дүүрэг, хороод, хэсгийн ахлагч, олон нийтийн байцаагч нарыг хамруулан зохион байгуулж ажиллах.
  • Үерийн хамгаалалтын суваг дагуу хуримтлагдсан ахуйн хог хаягдлыг цэвэрлэх.
  • “Манай хороо-Миний гудамж” аяны батлагдсан удирдамжийн дагуу дүүргүүдэд дэд ажлын хэсгүүдийг байгуулах.
  • Худалдаа, үйлчилгээний болон бусад байгууллагын хог хаягдал, цас, мөсийг хариуцан цэвэрлэх 50 метр хүртэлх нийтийн эдэлбэр газрын зураглалыг гаргаж баталгаажуулах ажлыг эрчимжүүлэх.
  • Сар шинийн баярыг тохиолдуулан иргэдэд мах, цагаан идээ болон бусад хүнс, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийг нэг дороос өргөн сонголтоор худалдан авах боломжийг бүрдүүлэх, батлагдсан байршлуудад өргөтгөсөн худалдааг чанарын өндөр түвшинд зохион байгуулж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах зэрэг үүрэг, даалгаврыг өгсөн юм.

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Эмэгтэй нэр дэвшигчдийн квотыг 40 хувьд хүргэнэ 21 цагийн өмнө
Ж.Галбадрах: Багшийн хомсдолыг арилгахгүйгээр боловсролын салбарт хийх… 21 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улсын хөгжлийг урт хугацаанд тогт… 21 цагийн өмнө
Я.Цэлмэн: Оюун санаа, хүний эрхийн хувьд нийгэм одоо л солигдож байна 21 цагийн өмнө
Оросын оюун санааны дууч 22 цагийн өмнө
Нүд “ичиж”, чих дөжрөх нь 22 цагийн өмнө
М.Даваасүрэн: Монгол хүний оюуны өмчийн бүтээлүүдийг эдийн засгийн эрг… Өчигдөр
Монгол тэмүүлэл монгол ухаанаар оршихуй Өчигдөр
Статистикийн салбар хөгжлийн шинэ эрин үетэй хөл нийлүүлэн алхахдаа б… Өчигдөр
Үндэсний Статистикийн Хорооны 100 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлж буй он… Өчигдөр
Б.Батдаваа: Статистикийн салбар хөгжлийн шинэ эрин үетэй хөл нийлүүлэ… Өчигдөр
Төсөв тойрсон хэрүүл, уран дагасан улстөржилттэй долоо хоног Өчигдөр
Хоноцын сэтгэл ба үгүйлэгдсэн хайр 2024/11/08
Т.Баасансүрэн: “Монголын үнэн” сонин өнгөрсөн зууны толгой, өнөө зууны… 2024/11/08
ТУМБААШЛАГ ТӨР 2024/11/08
Эрдмийн эрдэнэ эгэл ардад байдаг 2024/11/08
Мэндчилгээ 2024/11/08
Мэндчилгээ 2024/11/08
Шинэ зууны түүчээ-залуустаа илгээх захидал 2024/11/08
Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Санд… 2024/11/07