Эрхүү хотын орчимд туршилтын нислэг үйлдэж байсан “Су-30” сөнөөгч онгоц орон сууцны барилга дээр унаж осолдлоо. ОХУ-ын Онцгой байдлын яамны мэдээлснээр, хоёр нисгэгч нас барсан байна. Орон нутгийн оршин суугчид бэртэж гэмтээгүй.
Эх сурвалжуудад бичсэнээр, агаарын тээврийн аюулгүй байдал, ашиглалтын дүрмийг зөрчсөн гэсэн зүйл ангиар хэрэг үүсгээд байна. “Су-30” бол дөрөвдүгээр үеийн сөнөөгч онгоц бөгөөд Эрхүүгийн нисэхийн үйлдвэрт үйлдвэрлэдэг аж.
Эх сурвалж: Спутник.ру