С.Чинзориг: 0-17 насны хүүхдийг шүд цоорлоос хамгаалах фторт түрхлэг хийнэ


Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн хүрээнд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэдээлэл хийв.


Тэрбээр, Засгийн газар 2022 оны тавдугаар сараа эхлэн иргэдэд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Өнөөдрийн байдлаар иргэдийн 26 хувь буюу 800 мянган иргэн эрт илрүүлэгт хамрагдаад байна. Үзлэгт хамрагдсан иргэдийн 64.8 хувь нь 0-16 насны хүүхэд.

Насанд хүрэгчдийн эрүүл мэндийн дүнгээс үзэхэд хоол боловсруулах замын болон амьсгалын зам, дотоод шүүрэл, зүрх судасны өвчин зонхилж байгаа ба нийт өвчлөлийн 87 хувийг эзэлж байна. Үзлэгт хамрагдсан иргэдийн 61.5 хувь нь шүд цоорох өвчтжй байна.

6-17 насны хүүхдийн шүд цоорох өвчний тархалт дэлхийн дунджаас 2 дахин өндөр байна. 60-аас дээш насныхан болон судалгаанд хамрагдсан жирэмсэн эхчүүдийн 96 хуь нь шүд цоорох эмгэгтэй байна. Нэгэнт эрт илрүүлэгийн дүн гарсан учир ийм байна гээд орхиж болохгүй. Тиймээс насанд хүрэгчдийн дунд зонхилж буй өвчнийг эмчлэх чиглэлээр ажиллана.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр шүдний эмч нарын төлөөлөлтжэй уулзсан. Улсын хэмжээнд төр, хувийн хэвшлийн 680 шүдний эмнэлэгт 1624 шүдний эмч ажилладаг. 10 мянган хүнд ногдох шүдний эмчийн тоогоороо дэлхийн дунджаас өндөр байна.
680 шүдний эмнэлгийн 553 нь хувийн хэвгшлийнх. Хувийн эмнэлэг нийт иргэдийн 15-20 хувьд үйлчилдэг. Нийт иргэдийн 50 хувьд нь шүдний эмнэлгийн тусламж авч чадахгүй байна.

Улсын хэмжээнд 330 сумын 30-хан сум нь шүдний кабинеттай. Хүүхдийн шүд цоорлын гол шалтгаан нь чихэрлэг хоол хүнстэй холбоотой байна. 2023 онд эмнэлгийн тусламж үйлчилгээний бодлогыг тодорхойлох үүрэг чиглэлийг Ерөнхий сайд өгсөн. 2023 онд сумын анхан шатны эмнэлэгт шүдний тусламж үзүүлэх боловсон хүчин, тоног төхөөрөжөөр хангана.

0-17 насны хүүхдийг  шүд цоорлоос хамгаалах фторт түрхлэг 100 хувь хийнэ. Энэ ажилд 5 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Санхүүжилтийг ЭМД-ын сангаас хариуцна. Цаашид хүүхдэд хамгаалалтын ломбо тавихад анхаарч ажиллана. 2024 оноос эхлэн Шүд төсөл хэрэгжүүлж, нийт хүн амыг амны хөндийн эрүүл мэндийг дээшлүүлэх чиглэлээр бэлтгэл хангах юм.


1
angry
0
care
0
haha
5
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Эрдэнэбаяр: Улаанбаатар хотын 23 байршилд нийт 14 км дулааны шугамыг… 2 минутын өмнө
Багануур дүүргийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ 4 минутын өмнө
Цэрэг татлагыг нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 2-4-ний өдрүүдэд зо… 24 минутын өмнө
“Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй … 2 цагийн өмнө
“Агуу ялалт – Агуу нөхөрлөл” тоглолт болно 2 цагийн өмнө
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Вьетнам Улсыг нэгтгэсн… 5 цагийн өмнө
Ирэх тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв 5 цагийн өмнө
“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжиг тавдугаар сарын 9-нд нээлтээ хи… 6 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 8 цагийн өмнө
Улаанбаатарт 14 хэм дулаан байна 8 цагийн өмнө
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим ир… 23 цагийн өмнө
ФОТО: Улаанбаатарын ХАВАР Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд… Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төр… Өчигдөр
​ С.Өлзийжаргал: Бид бусдынхаа мөрөөдөлд тээглэх чулуу биш, дэмжих хү… Өчигдөр
Цуцашгүй “ТӨМӨР НУДАРГА” Өчигдөр
Зулай цагаан Алтайгаас тодорсон их хүмүүн-Л.Түдэв Өчигдөр
Хөгжмийн аянд өөрийгөө хайсан цаг хугацааны эрэлч Өчигдөр
Гадаад харилцаа идэвхжиж, Монгол Улсын нэр хүнд өсөж байна Өчигдөр
"Хар сарнай" хамтлагийн 35 жилийн ойн "GOLDEN HITS" тоглолт рок, поп, … Өчигдөр