Т.Доржханд: Түүхэн шийдвэр гаргах хаврын чуулган болно


УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийлээ. Хаврын чуулганы нээлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Тэрбээр: 

-Хаврын чуулган нээлтээ хийлээ. Монгол Улсын түүхэн дэх хамгийн хүнд, эргэлтийн шийдвэр гаргах чуулган гэдгийг цохон тэмдэглэмээр байна. Яагаад гэвэл энэ чуулганаар Хөгжлийн банкны асуудал шийдэгдэнэ, хариуцлага тооцох асуудал яригдана. Нүүрсний түр хорооны нээлттэй хэлэлцүүлэг хийнэ. 

Энэ хаврын чуулганаар ядуу, хулгайтай 30 жилээрээ цаашаа хөгжих үү, тогтолцоогоо өөрчлөх үү гэдэг асуудал яригдана. Яагаад  гэвэл 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр ээлжит сонгуулиас нэг жилийн өмнө томоохон өөрчлөлт хийж болохгүй гэсэн заалт оруулсан. Суурь нь өөрчлөгдөхгүй тохиолдолд  бид хичнээн хариуцлага тооцоод, хэдэн нөхдийг шоронд явуулаад хэрэггүй. 

Тиймээс Монгол Улсын парламентын түүхэнд хамгийн хүнд хаврын чуулган эхэлж байна. Түүхэн шийдвэр гаргах хаврын чуулган болно. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийх үү гэдгийг Зөвлөлдөх санал асуулгад оролцогчдын 80 гаруй хувь нь дэмжсэн. Одоо цаашид засаглалын тогтолцоогоо зөв болгож чадах уу гэдэг хуваагдал дунд бид шийдвэрээ гаргах болоод байна. Бидний сонголт  бол ардчилалаа бэхжүүлэх ёстой хэмээв. 

Н.Энх


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өр… 5 цагийн өмнө
Сонгодог урлагаар сунгуулсан "Хамар" Дэмидээ 9 цагийн өмнө
Доктор Л.Түдэвийн долоон үг........ 9 цагийн өмнө
Аж ахуйн нэгжүүдийг харилцан ашигтай хамтран ажиллахыг уриаллаа Өчигдөр
ФОТО: Монголын хүүхдийн спортын VIII наадам эхэллээ Өчигдөр
Барилгын материалын логистикийн үйл ажиллагаа явуулж буй ААНБ, холбоод… Өчигдөр
21 аймаг, есөн дүүргийн нутгийн захиргааны байгууллагууд харилцан турш… Өчигдөр
Ирэх сарын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
БЗД-ийн 19 дүгээр хорооны цэцэрлэгийн барилгын ажил 85 хувьтай үргэлжи… Өчигдөр
“Хүүхдийн төлөө-миний сонголт” 30 хоногийн аян эхлүүллээ Өчигдөр
Улаанбаатарт 30 хэм дулаан байна Өчигдөр
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай … 2025/05/26
​ Монгол, Австри Улс Хамтарсан тунхаглал гаргалаа 2025/05/26
Дэлхийн уран гулгалтын одод Монголд 2025/05/26
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “Дулааны V цахилгаан станц” барих төсл… 2025/05/26
ОХУ-ын алдарт уран нислэгийн "СТРИЖИ" баг үзүүлбэр 2025/05/26
Истанбулын тохиролцоо 2025/05/26
ДЭМБ түүхэн хэлэлцээрээ батлав 2025/05/26
Ирэх сард хэрэгжих шийдвэр, журам 2025/05/26
Мэдээлэгчийг хамгаалж, урамшуулах зохицуулалтгүй нь авлигыг улам даамж… 2025/05/26