Орлогод нийцсэн түрээсийн орон сууцны стратеги боловсруулах талаар ярилцлаа


Барилга, Хот Байгуулалтын яамны урилгаар ажиллаж буй орлогод нийцсэн түрээсийн орон сууцны стратеги боловсруулах БНСУ-ын KSP багийн төлөөллийг Нийслэлийн ИТХ-ын Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны дарга Б.Сүхбаатар, “Нийслэлийн Орон Сууцны Корпораци” ХК-ийн Гүйцэтгэх захирал  М.Говьсайхан,  Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү нар  хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын үеэр Б.Сүхбаатар нийслэлийн орон сууцны бодлого, тэр дундаа түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцжуулах ажлын нөхцөл байдлын талаар танилцуулав. Тэрбээр “...Бид Улаанбаатар хотод хэрэгжих түрээслээд өмчлөх орон сууцны бодлого, журмыг боловсруулан Нийслэлийн ИТХ-аар хэлэлцүүлэхээр өргөн барьсан. Энэ төрлийн орон сууцны эрэлт хэрэгцээ нийслэлчүүдийн дунд их байдаг. Бидний хувьд энэхүү бодлогыг хэрэгжүүлэх хүний нөөцийн дутагдалтай байгаа учир албан хаагчдын чадавхыг дээшлүүлэхэд БНСУ-ын талтай хамтран ажиллах хүсэлтэй байна…” гэлээ. 

БНСУ-ын Хотын судалгааны хүрээлэн болох Хан-А институтын дэд дарга Мин Бом Шиг “...Бид Монгол Улсад зөвлөх үйлчилгээний төсөл хэрэгжүүлэх явцдаа нийслэлийн орон сууцжуулах бодлого, тэр дундаа түрээсийн орон сууц, гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой хэрэгжиж буй арга хэмжээ, нөхцөл байдалтай танилцаж байна. Манай улсад орон сууцны төлөвлөлтийг хотхон, хорооллоор нь хийдэг. Том хэмжээний төлөвлөлтөөс гарсан ашгийг эргээд түрээсийн орон сууцад зарцуулдаг. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлт хийж, ашгаар нь түрээсийн орон сууц барьдаг. Энэ хоёр загварт төвлөрч зөвлөх үйлчилгээ хийхээр төлөвлөж байна. Үүнд төрийн өмчийн хэрэгжүүлэгч газруудын оролцоог идэвхжүүлэх, илүү үр бүтээлтэй ажиллах чиглэлд хандуулах нь зүйтэй гэж бодож байна” гэв.

Мөн тэрбээр орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ганцхан сайн бодлого байгаад хангалтгүй. Улс төрийн шийдвэр гаргах, хууль эрх зүйн орчны тогтвортой дэмжлэг байхгүй бол орон сууцны бодлого амжилттай хэрэгждэггүй. Солонгосын хувьд бага, дунд орлоготой иргэдийг түрээсийн орон сууцаар дэмжих талаар хууль эрх зүйн маш тодорхой зохицуулалт байдаг. Бид энэ талаар Монгол Улсын Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн ИТХ-д танилцуулга хийнэ хэмээн ярилаа. 


0
angry
5
care
0
haha
13
liked
4
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22