Органик бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ


Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, Ш.Адьшаа, П.Анужин, Т.Аубакир, Б.Саранчимэг нар хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд санаачлан боловсруулсан Органик бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөдөр (2023.03.16) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Манай улсад өнгөрөгч оны байдлаар 715 органик бүтээгдэхүүнийг 348 органик үйлдвэрлэл эрхлэгч үйлдвэрлэснээ www.organic.mofa.gov.mn цахим хуудаст бүртгүүлжээ. Эдгээр органик бүтээгдэхүүний дийлэнх хувийг газар тариалангийн бүтээгдэхүүн эзэлж байна. Гэвч органик бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн орлогын хэмжээ, бүтээгдэхүүний чанар стандарт харилцан адилгүйгээс өнөөг хүртэл албан ёсны бүртгэл, судалдаа гараагүй байгаа юм. Мөн иргэдийн органик бүтээгдэхүүний талаарх ойлголт дутмаг, төрөөс үзүүлэх дэмжлэг, урамшууллын тогтолцоо хангалтгүй, органик бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих эрх зүйн таатай орчин бүрдээгүй байгааг төсөл санаачлагчид хэлж байв.


Иймд Улсын Их Хурлаас 2016 онд баталсан Органик хүнсний тухай хуулийн үйлчлэх цар хүрээг өргөжүүлэх, эх орны үйлдвэрлэлийн органик бүтээгдэхүүний төрлийг нэмэгдүүлэх зорилгоор Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл нь 5 бүлэг, 18 зүйлтэй. Хууль батлагдсанаар байгаль орчин, эко систем, хүний эрүүл мэндэд ээлтэй органик үйлдвэрлэлийг дэмжиж олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулах, орон нутагт ажлын байрыг бий болгохоос гадна эрүүл баталгаатай хүнс, бүтээгдэхүүнээр хүн амаа хангах, экспортыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Ингэснээр НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” болон “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод дэвшүүлсэн зорилтуудыг биелүүлэх боломжтой гэдгийг төсөл санаачлагчид онцлов.


Хуулийн төсөлд органик хүнсний бүртгэл мэдээллийг цахим сангийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах, төрийн байгууллагуудын чиг үүргийг тодорхойлон тусгах, импортыг орлох үндэсний органик бүтээгдэхүүнийг баталгаажуулах тогтолцоог бүрдүүлэх, үйлдвэрүүдийн түүхий эдийн нөөцийг нэмэгдүүлэх, органик үйлдвэрлэл эрхлэгчдэд үзүүлэх дэмжлэг, урамшуулал, органик үйлдвэрлэл, бүтээгдэхүүнд тавих хяналт, хариуцлагын тогтолцооны асуудлыг нарийвчлан тусгасан байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэх асу… 15 цагийн өмнө
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуулийн төслүүдийг батла… 15 цагийн өмнө
ШУУД: Боксын эмэгтэй тамирчид эх орондоо ирж байна 15 цагийн өмнө
Бүрэн цахилгаан автомашины хэрэглээг 2025 онд 20 хувьд хүргэнэ 15 цагийн өмнө
“23 дугаар нэгж хороолол”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцлээ 16 цагийн өмнө
Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэв 16 цагийн өмнө
Хөрөнгийн биржээр нүүрсийг арилжаалж эхэлснээр эрчим хүчний нүүрсний ү… 16 цагийн өмнө
З.Энхболдод хилийн хориг тогтоох прокурорын саналыг шүүх хүлээж авахаа… 16 цагийн өмнө
АН-ын дарга Л.Гантөмөрт ҮБХ-ны гишүүд шаардлага хүргүүлнэ 17 цагийн өмнө
"Lady entrepreneur" шагнал гардуулах ёслолын ажиллагаа болж байна 17 цагийн өмнө
"Хүний эрхийн цогцолбор төв" байгуулах асуудлыг дэмжлээ 17 цагийн өмнө
Г.Занданшатар Монгол Улсад шинээр томилогдсон Элчин сайд нарыг тус тус… 18 цагийн өмнө
Өндөр хийц, барилга, байгууламжаас эрэн хайх, аврах ажиллагааны сургал… 19 цагийн өмнө
"Цахим гааль өдөрлөг" зохион байгуулна 19 цагийн өмнө
Иргэд эрсдэлгүй хөрөнгө оруулалт сонгох төлөвтэй байна 19 цагийн өмнө
Түгжрэл бууруулах чиглэлээр салбар бүрд төлөвлөлт хийн ажиллаж байна 19 цагийн өмнө
Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 19 цагийн өмнө
ШУУД: Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжаа болж байна 21 цагийн өмнө
Орхон аймагт 21 нас хүрээгүй хүнд электрон болон утаат тамхи худалдахг… 21 цагийн өмнө
“Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хууль, эрх зүйн шинэчлэлт” сэдэвт хэл… 22 цагийн өмнө