Г. Занданшатар: Ёс зүйтэй төрийн албан хаагч бол авлигагүй нийгмийн үндэс мөн


Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.03.16) энэ оны нэгдүгээр улирлын Төрийн албаны ерөнхий шалгалтын нээлтэд оролцож, шалгалтын явцтай танилцлаа. Төрийн албаны тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр, ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар зохицуулсан бөгөөд нэгдүгээр улирлын шалгалт энэ сарын 15-наас 17-ны өдрүүдэд нийслэл Улаанбаатар хот болон 21 аймагт нэгэн зэрэг үргэлжлэх юм. Нийслэлийн нутгийн захиргааны цогцолборт болсон ерөнхий шалгалтын нээлтэд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Төрийн албаны зөвлөл болон НИТХ-ын удирдлагуудын хамт оролцож, Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт, шалгалтын явц, зарим шинэчилсэн зохицуулалтуудын талаар мэдээлэл солилцлоо. 


УИХ-ын дарга уулзалтын үеэр, төрийн албанд төрөл садан, танил талаараа дамжуулж биш, ур чадвар, хандлага, ёс зүйгээрээ сонгогддог байх ёстой гэдгийг онцлоод сонгон шалгаруулалт ил тод төдийгүй хүртээмжтэй байхад анхаарч ажиллаж байгааг тэмдэглэлээ. Тэрбээр үргэлжүүлэн, шалгалтад оролцогчдод амжилт хүсэхийн зэрэгцээ төрийн албаны бүтээмжийг нэмэгдүүлж, хүний нөөцийг чадавхижуулснаар авлигаас ангид, ёс зүйг эрхэмлэсэн нийгмийг цогцлооно гэдгийг дурдаад цаашид ерөнхий болон тусгай шалгалтын асуултуудыг улам боловсронгуй болгож, иргэдэд хүндрэл, чирэгдэлгүйгээр, орчин үеийн ухаалаг системд суурилсан зохицуулалтуудыг судлан хэрэгжүүлэх талаар холбогдох хүмүүст үүрэг өглөө. 


2023 оны нэгдүгээр улирлын Төрийн албаны ерөнхий шалгалтад нийт 5126 иргэн бүртгүүлсэн бол нийслэл хотоос 2050 иргэн оролцож байна. Энэ удаагийн ерөнхий шалгалтад оролцогчдын дундаж ирц, оноо харьцангуй өндөр байгаа төдийгүй иргэд биеийн давтагдашгүй өгөгдөл болох хурууны хээгээр бүртгүүлж оролцохоос гадна цахим үнэлгээний системээр онооны байдлыг нэгтгэн мэдээлж байгаа юм. Монгол Улсын Их Хурлын 2023 оны Хаврын ээлжит чуулганаар авлигатай тэмцэх, засаглалыг сайжруулах шинэчлэлийн хүрээнд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг хэлэлцэнэ хэмээн Улсын Их хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэх асу… 14 цагийн өмнө
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуулийн төслүүдийг батла… 14 цагийн өмнө
ШУУД: Боксын эмэгтэй тамирчид эх орондоо ирж байна 14 цагийн өмнө
Бүрэн цахилгаан автомашины хэрэглээг 2025 онд 20 хувьд хүргэнэ 14 цагийн өмнө
“23 дугаар нэгж хороолол”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцлээ 15 цагийн өмнө
Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэв 15 цагийн өмнө
Хөрөнгийн биржээр нүүрсийг арилжаалж эхэлснээр эрчим хүчний нүүрсний ү… 15 цагийн өмнө
З.Энхболдод хилийн хориг тогтоох прокурорын саналыг шүүх хүлээж авахаа… 15 цагийн өмнө
АН-ын дарга Л.Гантөмөрт ҮБХ-ны гишүүд шаардлага хүргүүлнэ 16 цагийн өмнө
"Lady entrepreneur" шагнал гардуулах ёслолын ажиллагаа болж байна 16 цагийн өмнө
"Хүний эрхийн цогцолбор төв" байгуулах асуудлыг дэмжлээ 16 цагийн өмнө
Г.Занданшатар Монгол Улсад шинээр томилогдсон Элчин сайд нарыг тус тус… 18 цагийн өмнө
Өндөр хийц, барилга, байгууламжаас эрэн хайх, аврах ажиллагааны сургал… 18 цагийн өмнө
"Цахим гааль өдөрлөг" зохион байгуулна 18 цагийн өмнө
Иргэд эрсдэлгүй хөрөнгө оруулалт сонгох төлөвтэй байна 18 цагийн өмнө
Түгжрэл бууруулах чиглэлээр салбар бүрд төлөвлөлт хийн ажиллаж байна 18 цагийн өмнө
Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 18 цагийн өмнө
ШУУД: Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжаа болж байна 20 цагийн өмнө
Орхон аймагт 21 нас хүрээгүй хүнд электрон болон утаат тамхи худалдахг… 21 цагийн өмнө
“Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хууль, эрх зүйн шинэчлэлт” сэдэвт хэл… 21 цагийн өмнө