Инновацын шинэ үе-Парисын авто шоу


Автомашин үйлдвэрлэгчид Францын нийслэлд чуулжээ. “Paris Mondial de l'Auto” авто шоу дөрвөн жил завсарласны дараа энэ сарын 17-нд эхэллээ. Үзэсгэлэнд автомашин үйлдвэрлэдэг 47 концерн оролцож байна.

Энэхүү шоуг 1898 оноос зохион байгуулсан бөгөөд дэлхийн анхны авто үзэсгэлэн юм. Шоунд “Renault”, “Peugeot”, “Jeep”, DS концерн, Хятадын BYD, “Dongfeng”, “Great Wall Motor” брэндийн хайбрид болон цахилгаан хөлгүүд тавигджээ. Парисын үзэсгэлэн автомашины салбарын инновацыг харуулснаараа онцлог болжээ. Батарей, загварлаг дизайнтай, байгаль орчинд ээлтэй цахилгаан тээврийн хэрэгсэл хотын оршин суугчдын хэрэгцээ, шаардлагад нийцэж байна. Долоо хоног үргэлжлэх үзэсгэлэнд оролцож буй сонирхолтой, шинэлэг авто загвараас онцоллоо.

Хятадын “бүүм” BYD

Хятадын автомашины BYD компани цахилгаан автомашины гурван загвараа танилцуулж “бүүм” тарилаа. BYD стратегийн түнш “Shell”-тэй хамт тээврийн хэрэгслийн цэнэглэх нөхцөлийг сайжруулахад анхаарчээ. Францын “Les Échos” сонинд “Хятадын цахилгаан автомашины компаниуд олон жилийн үйлдвэрлэлийн туршлагатай бөгөөд дотоодын асар том зах зээл бүхий хүчирхэг нийлүүлэлтийн сүлжээг бий болгосон. Европод сүүлийн үеийн технологиор тоноглогдсон Хятадын цахилгаан машинууд боломжийн үнээр зах зээлд нэвтэрч байна” гэжээ.

Спортын прототип
“Renault”

Францын авто машин үйлдвэрлэгч “Renault” концерн үзэсгэлэнгийн гол оролцогч. Тавдугаар үеийн “Renault 4Ever Trophy”цахилгаан машины нээлтээс гадна зах зээлд хэдийнэ нэвтэрсэн “Austral” кроссовер, “Kangoo E-Tech Electric” фургоноо танилцуулжээ. “Renault”-ийн концепц ирээдүйн уралдааны спортын прототипийг илтгэжээ. Хөдөлгүүр нь устөрөгчөөр ажилладаг аж. “Renault 4Ever Trophy” бол алдарт “Renault 4”-ийн шинэ үе бөгөөд дизайны хувьд төстэй. Энэ загвар 4.1 метр урт, 136 морины хүчтэй хөдөлгүүртэй. Нэг цэнэглэлтээр 400 км зам туулах чадвартай.

цахилгаан “Jeep”

Америкийн “Jeep” брэнд олон улсын авто шоунуудад томоохон байр суурь эзэлдэг. Тус компани энэхүү арга хэмжээнд зориулж “Grand Cherokee 4xe” хайбрид, “Wagoneer S” анхны цахилгаан загвараа танилцуулна. Анхны цахилгаан загвар гэхэд LED гэрэл, цаг уурын хяналт, арын харах камер, зогсоолын мэдрэгчтэй аж. Мөн 156 морины хүчтэй урд хөтлөгчтэй, нэг цэнэглэлтээр 400 км замыг туулах чадвартай.

“Peugeot” хурдны гайхамшиг боллоо

Парисын шоунд танилцуулсан “Peugeot 408” автомашин сонирхогчдыг шуугиуллаа. Брэндийн анхны купе кроссоверыг “Хурдны гайхамшиг” гэж нэрлэж байна. Авсаархан жолооны хүрд болон виртуал хяналтын самбар олны анхаарлыг татжээ. “Peugeot 408” кроссовер 1.2 литрийн бензин турбо хөдөлгүүртэй, 180 ба 225 морины хүчтэй хайбрид хувилбараар худалдаанд гарна.

“Hopium” Макроныг гайхашруулав

“Hopium” стартапын “Machina Vision” цахилгаан загвар Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроныг хүртэл гайхашруулжээ. 120 мянган еврогийн үнэтэй дөрвөн хүний суудалтай гоёмсог седан 2025 онд худалдаанд гарна. 500 морины хүчтэй мотор, таван секундэд 100 км. цаг хүртэл хурд авна, устөрөгчөөр 1200 км замыг туулах боломжтой зэрэг олон давуу талтай.

“Mercedes-Benz”-ийн сорилт

Германы автомашин үйлдвэрлэгч “Mercedes-Benz”-ийн “EQE SUV” цахилгаан кроссовер “BMW”-гийн “iX” болон “Polestar 3”-т сорилт боллоо. Таван хүний суудалтай 4.8 метр урттай. Сонирхогчдоос “Цахилгаан автомашины эринд хамгийн оновчтой загвар” гэсэн үнэлгээ авчээ. 3.5 секундэд 100 км.цаг хүртэл хурдлах чадвартай. Нэг цэнэглэлтээр 470-590 км туулах бөгөөд 80 хувь цэнэглэхэд 32 минут зарцуулдаг.

Х.ЭРДЭНЭЗАЯА
Эх сурвалж: Монголын Үнэн сонин №041/24522/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 4 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 7 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 7 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 7 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 7 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 8 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 8 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 8 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 8 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 8 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 8 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 8 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 9 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 9 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 9 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 9 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 9 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 9 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 9 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 10 цагийн өмнө