ЭМГЭНЭЛ


“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гадаад харилцаа, олон нийттэй харилцах албаны Ахлах мэргэжилтэн Буянгийн Батцэцэг нь 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр зуурдаар таалал төгсөж, бид бүхэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Б.Батцэцэг нь 1985 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан суманд төрж өссөн. 1992-2002 онд Хэнтий аймгийн арван жилийн дунд сургуульд, 2002-2006 онд СУИС-ийн харьяа Радио, теливизийн дээд сургуулийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд Удирдлагын академийн Төрийн удирдлагын магистрантурт суралцаж байсан. 

Тэрээр 2013-2020 онд MNC телевизэд сэтгүүлч, 2021-2022 онд “Зүүнбаян төмөр зам” ХХК-д Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтнээр ажиллаж байгаад 2022 оноос “Монголын төмөр зам” ТӨХК-д шилжин ажиллаж ирсэн билээ. 

Б.Батцэцэг нь 2013 онд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн “Ган үзэгтэн”, 2015 онд Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан, 2017 онд БСШУЯ-ны Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг, 2021 онд Төрийн дээд шагнал Хөдөлмөрийн хүндэт одон медалиар тус тус шагнагдаж, салбартаа манлайлан ажиллаж байсан тэргүүний сэтгүүлчдийн нэг байлаа.

Б.Батцэцэгийн маань дайчин зан чанартай, сэргэлэн цовоо, чин шударга, гал цогтой, хөдөлмөрч хичээнгүй, хамт олныг манлайлагч, хамтран ажиллаж буй хүндээ түшигтэй, тусч цайлган сэтгэл бид бүхний зүрх сэтгэлд үеийн үед дурсагдах болно.

Талийгаачийн ар гэр, найз нөхөд, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгч, хамт олонд гүн эмгэнэл илэрхийлье!

Ум сайн амгалан болтугай! 

“Монголын төмөр зам” ТӨХК

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл

"Монголын үнэн" сонин

2023.08.09



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Энэ сарын 16, 17, 18-нд Үндэсний номын баяр болно 1 цагийн өмнө
Монгол, Хятадын Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын … 2 цагийн өмнө
Мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтарч ажиллах талаа… Өчигдөр
Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжү… Өчигдөр
Сувилагчдын тоог нэмэх, мэргэшүүлэх, мэргэжлийнх нь үнэ цэнийг таниула… 2025/05/12
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо 2025/05/12
Ирэх сарын 1-нээс 10-аас дээш жилийн насжилттай болон экспортын өмнөх … 2025/05/12
Фото сурвалжилга: Будапешт хотын Маргарет арал дээр зохион байгуулж бу… 2025/05/12
Энэтхэг, Пакистан харилцан буулт хийхгүй гэв 2025/05/12
Ялалтын баярт 29 улсын төр, засгийн тэргүүн оролцов 2025/05/12
Хүнсний ногоо тариалан эрхлэгчдэд урамшуулал олгоно 2025/05/12
​ Монголын сэтгүүл зүй нэвтэрхий тольтой боллоо 2025/05/12
Б.Солонготуяа: Хил дээрээс зөвхөн монголчуудыг буцаадаггүй 2025/05/12
Ази, Европыг холбосон алтан коридор 2025/05/12
“Хасын Хүлэгүүд” хэсгээ тэргүүлж байна 2025/05/12
Чөлөөтийн тамирчдыг Улаанбаатарын олон улсын нээлттэй тэмцээн хүлээж б… 2025/05/12
В.Оюумаа: Нийслэлийн өмчийн цаасан бүртгэлийг цахимжуулан, ил тод болг… 2025/05/12
М.Мандхай: Хүнсний аюулгүй байдалд бие даасан агентлаг хяналт тавьдаг … 2025/05/12
Эх орон -Эх дуудаж байна 2025/05/12
​ Мөнгөн тэмдэгтийн зохистой хэрэглээг хэвшүүлье 2025/05/12