Улс хоорондын зорчигч тээврийг 11 чиглэлд 13 аж ахуйн нэгж, байгууллага гүйцэтгэж байна


Улс хоорондын байнгын зорчигч тээвэрлэлтийг ОХУ, БНХАУ, БНКазахстан улсын 11 чиглэлд 13 аж ахуйн нэгж байгууллагын 128 тээврийн хэрэгсэл, 247 мэргэшсэн жолоочтойгоор /давхардсан тоогоор/  тээвэрлэлт гүйцэтгэж байсан.

БНХАУ-тай хиллэдэг хилийн боомтуудын үйл ажиллагаа нэгдүгээр сараас шаттайгаар нээсэнтэй холбогдуулан дараах чиглэлийн үйлчилгээнүүдийг нээж тээвэрлэлтийн үйлчилгээг тогтмол явуулж байна. Үүнд:

•           Замын-Үүд-Эрээн 

•           Булган-Такешикен 

•           Замын-Үүд-Хөх 

•           УБ хот-Эрээн 

•           Хэрлэн-Манжуур 

•           Замын-Үүд-Бээжин 

•           Эрдэнэцагаан-Улиастай балгас чиглэлийн үйлчилгээг тус тус эхлүүлсэн.

Улс хоорондын зорчигчдын тогтмол тээврээр наймдугаар сарын 8-ны өдрийн байдлаар 14590 тээврийн хэрэгслээр 395,553  зорчигч зорчсон байна. Суудал ашиглалт дунджаар 68 хувьтай байна.

Хот хоорондын нийтийн тээврийн суудал ашиглалт 0.70 хувьтай байна 

Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг 59 аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулан 49 чиглэлд 685 тээврийн хэрэгсэл, 1440 мэргэшсэн жолоочтойгоор тээвэрлэлтийг гүйцэтгэж байна. 

Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээгээр наймдугаар сарын 8-ны өдрийн байдлаар 815,431 зорчигч тээвэрлэсэн бөгөөд дундаж суудал ашиглалт 0,70 хувьтай байгаа аж. Мэдээллийн санд хамрагдсан тээврийн хэрэгслүүдийг төрлөөр нь ангилахад 45 хүний суудалтай том оврын автобус 569, 24-36 хүний суудалтай дунд оврын автобус 17, суудлын автомашин 99 буюу нийт 685 тээврийн хэрэгсэл байна. 

Хот хоорондын нийтийн зорчигч тээвэрт явж буй тээврийн хэрэгслийг  төрлөөр нь авч үзвэл: том оврын тээврийн хэрэгсэл 83 хувь, дунд овор гурван хувь, суудлын тээврийн хэрэгсэл 14 хувийг  тус тус эзэлж байгаа юм. 

 

Гадаадын 47 мянга гаруй жуулчинд үйлчилжээ

 

Жуулчин тээврийн үйлчилгээ эрхлэгч 75 аж ахуйн нэгж байгууллага болон 146 иргэнтэй гэрээ байгуулан 714 тээврийн хэрэгсэлд “Жуулчин” таних тэмдгийг олгожээ. 

Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан гадаадын жуулчид олноор ирж Монгол орны байгалийн сайхантай танилцаж байгаа. Улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээгээр энэ оны нэгдүгээр сарын 1-нээс  наймдугаар сарын 8-ны  өдрийн байдлаар 47,017 гадаад ын жуулчин үйлчлүүлжээ. 

 

Жолооч нарыг цахим сургалтад хамруулж байна 

 

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, “Цаглашгүй мэдлэг” ТББ, “Монголын аялал жуулчлалын жолооч нарын холбоо” ТББ, Тээврийн цагдаагийн алба, Онцгой байдлын газартай хамтран Улаанбаатар хотод он гарсаар хоёр удаа, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд нэг удаа  жуулчин тээврийн үйлчилгээ эрхлэгч жолооч нарт зориулсан "Жуулчин тээврийн үйлчилгээний соёл, аюулгүй байдалд жолоочийн гүйцэтгэх үүрэг" сэдэвт сургалт зохион олгон ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 350,000 зорчигч уг үйлчилгээг авсан байна. 

БНХАУ-тай хиллэдэг хилийн боомтуудын үйл ажиллагаа энэ оны нэгдүгээр сараас үе шаттайгаар нээгдсэнтэй холбогдуулан улс хоорондын зорчигчийн тогтмол тээвэрлэлтүүд эхлүүлжээ. Улс хоорондын зорчигчийн тогтмол тээвэрлэлт болох “Дг.Замын-Үүд -БНХАУ.Эрээн хот” чиглэлийн үйлчилгээний эрэлт огцом өсөж, зөвхөн автобусаар тээвэрлэлт гүйцэтгэхтэй холбоотойгоор ачаалал эрс нэмэгдсэн байна. Уг ачааллыг бууруулах зорилгоор улс хоорондын зорчих тасалбарыг онлайнаар худалдаалах боломжуудыг нээсэн бөгөөд өнөөдрийн байдлаар тус чиглэлийн нийт тасалбар борлуулалтын 70 хувь нь онлайнаар борлуулагджээ. 


Н.Энх

Эх сурвалж: Монголын үнэн сонин №029/24560/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Татвар, нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИ… 17 цагийн өмнө
Зуны саруудын буюу улирлын цаг агаарын ерөнхий төлөв 23 цагийн өмнө
Улаанбаатарт 20 хэм дулаан байна Өчигдөр
Дархан аварга Ж.Мөнхбатын гэрэлт хөшөөг сүндэрлүүлэв Өчигдөр
Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн аж… Өчигдөр
ФОТО: УИХ-ын чуулган Өчигдөр
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоол бат… 2025/06/03
Улаанбаатарт 23 хэм дулаан байна 2025/06/03
Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2025/06/02
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал х… 2025/06/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… 2025/06/02
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно 2025/06/02
Монголын хүүхдийн спортын зуны наадамд 6120 тамирчин 271 багц медалийн… 2025/06/02
Тэнгэрт дүүлсэн 100 жил 2025/06/02
Дэлхийн энергийн төв ба Хамарын хийдийн тэмдэглэл 2025/06/02
Г.Нарантуяа: Хог хаягдлыг үүсэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх, бууруу… 2025/06/02
Трампын амбиц-“Алтан бөмбөгөр” 2025/06/02
Ирэх сард олон жилийн дунджаас сэрүүн байна 2025/06/02
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төри… 2025/06/02
“Сэтгэл шувуу” наадмын тэргүүн найрагч “Монголын үнэн” сонины нэрэмжит… 2025/06/02