Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг


Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банк болон Нордикийн хөгжлийн сангаас урт хугацааны хөнгөлөлттэй зээл авч “Тээвэр хөгжүүлэх” төслийн хүрээнд “Тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг, оношилгоо хийх төвүүд байгуулах, бүртгэлийн нэгдсэн сүлжээ бий болгох” дэд төслийг 2001 оноос хэрэгжүүлж 2005 оноос техникийн хяналтын үзлэгийн төвүүд ажиллаж эхэлснээр техникийн хяналтын үзлэгийг тогтмол явуулах боломж бүрдсэн.

Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглаж байгаа авто тээврийн хэрэгслийн техникийн байдал, хэрэглээний стандартын үзүүлэлтийг хангуулах, авто тээврийн хэрэгслээс хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг үр дагаврыг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор авто тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг явуулдаг.

Техникийн хяналтын үзлэгийн төв нь автомашин, түүний агрегат, зангилаа, системийн техникийн байдлыг шалгаж, техникийн хяналтын үзлэг хийхэд хэмжих, оношлох, шалгах, багаж хэрэгсэл, эсвэл шалгах ажлын технологийн дараалал нь харилцан адилгүй байж болох боловч дүгнэлт нь ижил нөхцөл шаардлагыг хангасан байна. 

Техникийн хяналт үзлэгийн төвүүд нь тээврийн хэрэгслийн ерөнхий байдал, иж бүрдэл, экологи, эргономикийн үзүүлэлт, тэнхлэг, жолооны механизм, тоормосны систем, гэрэлтүүлэг, хөдөлгүүр түүний системүүдийг холбогдох стандарт техникийн баримт бичгийн дагуу шалгаж үздэг бөгөөд  нэг тээврийн хэрэгслийг үзэх технологийн дундаж хугацаа 3.5-15 минут орчим байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Татвар, нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИ… 17 цагийн өмнө
Зуны саруудын буюу улирлын цаг агаарын ерөнхий төлөв 23 цагийн өмнө
Улаанбаатарт 20 хэм дулаан байна Өчигдөр
Дархан аварга Ж.Мөнхбатын гэрэлт хөшөөг сүндэрлүүлэв Өчигдөр
Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн аж… Өчигдөр
ФОТО: УИХ-ын чуулган Өчигдөр
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоол бат… 2025/06/03
Улаанбаатарт 23 хэм дулаан байна 2025/06/03
Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2025/06/02
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал х… 2025/06/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… 2025/06/02
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно 2025/06/02
Монголын хүүхдийн спортын зуны наадамд 6120 тамирчин 271 багц медалийн… 2025/06/02
Тэнгэрт дүүлсэн 100 жил 2025/06/02
Дэлхийн энергийн төв ба Хамарын хийдийн тэмдэглэл 2025/06/02
Г.Нарантуяа: Хог хаягдлыг үүсэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх, бууруу… 2025/06/02
Трампын амбиц-“Алтан бөмбөгөр” 2025/06/02
Ирэх сард олон жилийн дунджаас сэрүүн байна 2025/06/02
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төри… 2025/06/02
“Сэтгэл шувуу” наадмын тэргүүн найрагч “Монголын үнэн” сонины нэрэмжит… 2025/06/02