Автотээврийн хөгжлийн хуанли


Нүүдэлчин монголчууд эрт цагаас малыг уналга, ачилганд сургаж, жин тээвэр, өртөө улаанд өргөнөөр ашиглаж ирсэн баялаг өв уламжлалтай билээ.

1921он: 

•           Ардын хувьсгалын нөлөөгөөр авто тээвэр хөгжих үүд хаалга нээгдсэн.

 

1925 оны 7 дугаар сар:

•           Монголын анхны авто тээврийн байгууллага болох “Улсын тээх нэвтрүүлэх газар”-ыг байгуулжээ.

 

1929 оны 12 дугаар сар:

•           Зөвлөлт-Монголын хамтарсан хувь нийлүүлсэн  “Монгол транс” нийгэмлэгийг  үүсгэн зохион байгуулж, хуурай ба усан замын хэргийг эрхлүүлжээ. 

 

1936 он:

•           “Монгол транс”-ын 8,6 сая төгрөгийн үндсэн хөрөнгийг манай улсад үнэ төлбөргүйгээр шилжүүлж, үндэсний бие даасан байгууллага “Монгол тээхийн ерөнхий газар”-ыг  байгуулсан. 

 

1940 оны 11 дүгээр сар:

•           БНМАУ-ын Зам тээврийн яам байгуулагдаж  ачаа болон зорчигч, усан замын тээвэр, зам барилгын ажлыг төвлөрүүлэн удирдах боллоо.

 

1949 он:

•           Морин өртөөг авто өртөөгөөр сольж, аймгуудад ачаа, зорчигч, шуудан хэвлэл тээвэрлэх авто өртөөнүүд байгуулагдан  Улаанбаатар хотод хоорондын болон салбарын томоохон авто баазууд бий болж хот хөдөөг хамарсан авто тээврийн харилцаа өргөжсөн.

 

1966 он:

•           “Автотээврийн төв диспетчерийн удирдах газар ” Улаанбаатар хотод, “Тээврийг удирдах газар”-ыг хот хоорондын тээврийн диспетчерийн албатайгаар бүх аймгуудад тус тус байгуулж ажиллуулав.

 

1971 он:

•           Овор хэмжээ ихтэй, хүнд ачаа тээвэрлэх дизель хөдөлгүүртэй автомашин бүхий 27 дугаар авто баазыг байгуулжээ.

 

1970 он:

Өвс, тэжээл, экспортын мод,жонш тээвэрлэх хот хоорондын 26, 32, 33, 34, 35, 39, 40 дүгээр авто баазууд байгуулагдан ажил үйлчилгээгээ эхэлсэн түүхтэй.

 

1975 он:

            СнЗ-ийн тогтоол гарч Авто тээврийн төв диспетчерийн удирдах газрыг  “Ачаа тээврийг удирдах газар”, ”Зорчигч тээврийн үйлчилгээний төв” гэсэн хоёр байгууллага болгон салгаж бүтцийн өөрчлөлт хийж ажил үйлчилгээний заагийг тогтоон эрхлэх  ажил үйлчилгээний цар хүрээ нь улам өсөн нэмэгдсэн юм.

 

1990 он:

•           Улсын хэмжээний нийт ачаа тээвэрлэлтийн 72,9 хувь, зорчигч тээвэрлэлтийн 98,5 хувийг тус тус авто тээврээр гүйцэтгэсэн статистик мэдээ гаргасан байдаг.

•           Монгол Улсын Засгийн газраас 1990-ээд оноос улс хоорондын автотээврийн харилцааг өргөтгөн хөгжүүлэх  эрх зүйн орчинг бүрдүүлж ОХУ, БНХАУ зэрэг найман улсын Засгийн газартай олон улсын автотээврийн харилцааны тухай болон дамжин өнгөрөх тээврийн харилцааны тухай гэрээ хэлэлцээр байгуулан ажилласнаар БНХАУ –тай 13 боомтоор, ОХУ-тай 29 боомтоор харицаж ачаа, зорчигч тээвэрлэж байна. Улс хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг ОХУ-тай Алтанбулаг- Хиагтын хилийн боомтоор, БНХАУ-тай Замын үүд- Эрээний, Ярант-Такешикен  боомтоор, БНКазУ-тай  Цагаан нуур-Ташанта боомтоор тус тус явуулж хил залгаа ах дүүс болон иргэд хоорондын зочих хөдөлгөөнийг хялбаршуулан нэмэгдүүлж хамтын ажиллагаа, хил худалдааг хөгжүүлэхэд авто тээвэрчдийн оруулсан, оруулах хувь нэмэр дундаршгүй билээ. Энэ бүхний үр дүнд 2009 оны байдлаар зорчигчдын тоо 150,0 мянгад хүрч 2004 оныхоос хоёр дахин нэмэгджээ.

 

2022 он: 

“Автотээврийн үндэсний төв” нь үйлдвэрийн газрын 2022 оны жилийн эцсийн байдлаар 95,478 тээврийн хэрэгслийг шинээр бүртгэж, 509,226 тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийж, 589,308 тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт хамруулсан байна. Мөн улс хоорондын чиглэлд 35,136 зорчигч, хот хоорондын чиглэлд давхардсан тоогоор 1,268,537 зорчигч тээвэрлэж, 58,122 удаагийн тээвэрлэлтийг 24 цагаар хянаж, шуурхай зохицуулалтаар хангаж ажилласан бол 31,0 сая.тн нүүрс, 1,7 сая.тн уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэсэн.

Энэ хугацаанд тус салбараас  хөдөлмөр бүтээлээрээ шалгаран Монгол Улсын Хөдөлмөрийн баатар 31, Гавьяат тээвэрчин  60 гаруй, Төрийн соёрхолтон  хоёр төрсөн байна.

Н.Энх

Эх сурвалж: Монголын үнэн сонин №029/24560/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Татвар, нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИ… 18 цагийн өмнө
Зуны саруудын буюу улирлын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
Улаанбаатарт 20 хэм дулаан байна Өчигдөр
Дархан аварга Ж.Мөнхбатын гэрэлт хөшөөг сүндэрлүүлэв Өчигдөр
Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн аж… Өчигдөр
ФОТО: УИХ-ын чуулган Өчигдөр
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоол бат… 2025/06/03
Улаанбаатарт 23 хэм дулаан байна 2025/06/03
Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2025/06/02
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал х… 2025/06/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… 2025/06/02
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно 2025/06/02
Монголын хүүхдийн спортын зуны наадамд 6120 тамирчин 271 багц медалийн… 2025/06/02
Тэнгэрт дүүлсэн 100 жил 2025/06/02
Дэлхийн энергийн төв ба Хамарын хийдийн тэмдэглэл 2025/06/02
Г.Нарантуяа: Хог хаягдлыг үүсэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх, бууруу… 2025/06/02
Трампын амбиц-“Алтан бөмбөгөр” 2025/06/02
Ирэх сард олон жилийн дунджаас сэрүүн байна 2025/06/02
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төри… 2025/06/02
“Сэтгэл шувуу” наадмын тэргүүн найрагч “Монголын үнэн” сонины нэрэмжит… 2025/06/02