ВИДЕО: Үерт амиа алдсан иргэний цогцсыг хэн болохыг тогтоожээ



Үерт амь үрэгдсэн хүний тоог нуун дарагдуулсан эсэх, үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч байгаа иргэдийг нүүлгэн шилжүүлэх тухай болон Натурын гүүрний хажууд барьж буй барилгын үйл ажиллагааг зогсоосон шалтгааны талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд дарга, хурандаа Б.Оюутболд:

-Наймдугаар сарын 5-нд болсон үерийн улмаас иргэдийн гэр орон, машин усанд автаж, дөрвөн хүний амь эрсэдсэн. Үерийн дуудлага ирсний дагуу НОК, цагдаа, онцгой, эрүүл мэндийн байгууллага голомтын цэгт очиж ажиллалаа. Аврах үйл ажиллагаа явуулахад замын зорчих хэсэг хаагдсан байсан тул нээхэд анхаарч ажилласан. Үертэй холбоотойгоор цагдаагийн байгууллагад эхний дуудлага наймдугаар сарын 5-ны 20:21 цагт “Монгол гэрт хоёр иргэн тогонд цохиулж нас барсан байдалтай байна” гэж ирсэн юм. Энэ дуудлагад эрүүл мэндийн байгууллага очих нөхцөлийг бүрдүүлсэн бөгөөд тухайн хоёр иргэн нас барсан байсан.

Дараагийн дуудлага тухайн өдрийн 22:46 цагт ГССҮТ-өөс “Хоёр иргэн тээврийн хэрэгсэлтэй үерт өртөж, 10 сартай хүүхэд алга болсон, эцэг, эх нь шокийн байдалтай байна” гэж ирсэн. Тээврийн хэрэгслийн үерт өртсөн цэгийг тодорхойлж, 01:00 цагийн орчим тээврийн хэрэгслийг олж, самналт хийн, 03:00 цагийн орчимд хүүхдийн цогцсыг олсон. Бид үерт өртсөн өрх, тээврийн хэрэгслийг хамгаалалтад авч, шалган, самналт хийсэн.

Гурав дахь дуудлага наймдугаар сарын 6-ны 03:00 цагийн үед эрэн хайх ажиллагаанд явж байсан алба хаагчдаас “Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны хүн амьдардаггүй байж болзошгүй газар 10-15 насны нэг хүний цогцос байна” гэж ирсэн. Энэ мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага ажиллахад 1979 онд төрсөн иргэн Т болох нь тогтоогдсон. Үерийн улмаас цагдаагийн байгууллагад ирсэн гурван дуудлага мэдээллээр дөрвөн хүн нас барсан гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Саяхан хэвлэл мэдээллийн байгууллагаар “Иргэн Т-гийн дөрвөн өнчин хүүхэд үлдсэнийг нуун дарагдуулж байна” гэх мэдээлэл гарсан. НОК, дүүргийн онцгой комиссоос холбогдох албан тушаалтнууд хүүхдүүдтэй уулзаж, нийгмийн халамж, үйлчилгээ үзүүлэх талаар ярилцсан хэмээлээ.

Нас барсан иргэдийн ар гэрт Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс хоёр өрөө орон сууц олгохоор болсон бөгөөд өнгөрсөн баасан гарагт эхний гэр бүлд байрыг нь олгосон. Үлдсэн хүмүүсийн хувьд бичиг баримттай холбоотойгоор саатсан, тун удахгүй байрыг нь олгох юм.

Эхний ээлжид иргэдийг нүүлгэн шилжүүлэх 427 га газрыг тодорхойлсон

Үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч байгаа 3000 орчим иргэн байгаа бөгөөд тэднийг үе шаттай нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөсөн. Энэ талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбар мэдээлэл өглөө. Тэрбээр:

-Манай албанаас үерийн эрсдэлтэй бүсийн судалгааг гаргасан. НИТХ-аар гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх болон түр суурьших 1000 орчим га-г баталсан. Үүнээс эхний ээлжид иргэдийг нүүлгэн шилжүүлэх 427 га газрыг зураглан, тодорхойлсон. Энд 2397 айлыг нүүлгэн шилжүүлэх судалгаа гараад байна. Үерт өртөж болзошгүй буюу гуу жалгад шороо асган дүүргэж буусан газруудыг нарийвчлан дахин зураглаж байгаа. Одоогийн байдлаар 2900 нэгж талбарыг тодорхойлон зураад буй. Эдгээрт сүүлийн гурван жил давхардсан тоогоор 6000 орчим удаа мэдэгдэл хүргэсэн. Энэ онд 3900 мэдэгдэл хүргээд байна. Иргэдэд мэдэгдэл хүргэдэг ч хүлээж авдаггүй, биелүүлдэггүй гэв.

НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Үерийн эрсдэлтэй бүсэд буусан 3000 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлэхэд тодорхой асуудлууд үүсэж байгаа. 10 гаруй жилийн өмнө тухайн эрсдэлтэй байршилд газар олгосон байдаг тул иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд хүндрэл үүсдэг. Мөн Сэлбэ голын үерийн эрсдэлтэй бүсэд 643 барилга байгууламж байгаа судалгаа гарсан. Эдгээрийг хэрхэх вэ гэдгийг судалж, хуулийн байгууллага тухайн газрыг ямар байдлаар эзэмшсэн бэ гэдгийг шалгана. Мөн “S Outlets”, “Aqua garden” зэрэг барилгын асуудлыг шийдэхээр Ажлын хэсэг гарчихсан, ажиллаж байгаа" гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 9 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 12 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 12 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 12 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 12 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 12 цагийн өмнө
SDY Calling you... 12 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 12 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 13 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 13 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 13 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22