Б.Жавхлан: Манай аймаг 48.9 мянган тонн ургац хураан авах зорилт дэвшүүлсэн


Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлантай  цаг үеийн асуудлаар ярилцлаа.  

-Ерөнхий сайд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах үүргийг өгсөн. Танай аймаг энэ хүрээнд ямар ажил хийж байна вэ?
- “Хөдөө аж ахуйн салбарын 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай”  Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын “Хөдөө аж ахуйн салбарын 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх тухай” тоот албан даалгаврыг сумдад албан тоотоор хүргүүллээ.
Уг тогтоолын дагуу аймаг нөөцөд 100 тонн өвс, 50 тонн тэжээл, сумдад 50 тонн өвс, 25 тонн тэжээл бэлтгэх ажлыг эхлүүлсэн. Харин аймгийн нөөцөд 6.1 тонн буюу 244 ширхэг тэжээлийн нөөцтэй байна.
Оны эхэнд 149.3 мянган толгой эх тоологдож, төллөвөл зохиох 123.6 мянган толгой эх малаас төллөхөөс 85 хувь буюу 96.5 мянган толгой эх мал төллөж, төл бойжилт 91.6 хувьтай байна. 
2023-2024 онд дөрвөн сумын 12 багт хонин толгойд шилжүүлснээр 447.9 мянган толгой мал өвөлжиж, хаваржихад шаардагдах тэжээлийн тооцоо 26876.3 тэжээлийн  нэгжтэй тэнцэх 47.7 мянган тонн байгалийн хадлан бэлтгэхээр төлөвлөсөн. Хадланд ажиллах техникийн бэлэн байдал 80 хувьтай байна.
Бэлчээрийн ургамлын долдугаар сарын сүүлийн 10 хоногийн ажиглалтын мэдээгээр аймгийн нийт сумдын бэлчээрийн ургамлын ажиглалтаар агь бундуйжилт, хижээл сонгино цэцэглэлт эхэлсэн, улалж, үетэн төрлийн ургамал шинэ үе шатгүй. Ургамлын өндөр дунджаар алаг өвс 15-18 см, улалж 19-22 см, үетний төрөл 33-38 см, ургалтын байдал сайн, ургамлын гэмтэл ажиглагдаагүй.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны санхүүжилттэй бэлчээрийн зориулалттай хоёр худаг Орхон, Хонгор суманд гаргалаа. Мөн Орхон суманд үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг төлөвлөгөөний дагуу хийнэ. 


-Танай аймаг газар тариалангийн бүс гол бүсийн нэг. Энэ жил хэчнээн хэмжээний ургац авахаар төлөвлөсөн бэ?
-Манай аймаг улсын хэмжээний үр тарианы 2.56 хувь, төмс, хүнсний ногооны 4.7-17.8 хувийг үйлдвэрлэж хүн амыг эх орны хөрсөнд ургуулсан, эрүүл, аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээр хангахад томоохон үүрэг гүйцэтгэдэг.   Жилдээ  дунджаар 146 аж ахуйн нэгж, хоршоо, 3200 гаруй нийт 20.4-21.5 мянган га талбайд тариалалт үр тариа, төмс, хүнсний ногооны тариалалт хийж  9800-21500 тонн буудай, 950-1100 тонн тосны ургамал, 6800-8100 тонн төмс, 16700-18700 тонн хүнсний ногоо, 306-3572.9 тонн малын тэжээл тус тус хураан авч байна.
Энэ оны байдлаар аймгийн хэмжээнд 1284 өрх, 57 аж ахуйн нэгж 34,2 мянган га-д газар тариалангийн үйлдвэрлэл  эрхэлж,  3.5  мянга гаруй өрхөд 355,3 гаруй мянган толгой малыг өсгөн үржүүлсэн. Эрчимжсэн аж ахуйг хөгжүүлж иргэдээ эрүүл, аюулгүй баталгаатай хүнсээр хангах зорилгоор Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж эхэлсэн “Хүнсний хувьсгал”-ыг дэмжин өөрсдийн оролцоог ханган хамтран ажиллаж байна. Газар тариалангийн салбарт сүүлийн жилүүдэд гарч буй техник, технологийн шинэчлэлийн үр дүнд бүтээгдэхүүний үйлдвэрлэл өсөж байгаа. 
2023 онд ХХААХҮ-ийн сайдын аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээгээр 19.3 мянган га-д тариалалт хийж 48.9 мянган тонн ургац хураан авах зорилтыг дэвшүүлсэн. Энэхүү зорилтын хүрээнд 37 аж ахуйн нэгж, 54 иргэн үр тарианы, 12 аж ахуйн  нэгж, 896 иргэн төмс, хүнсний ногооны тариалалтыг хийсэн. Хаврын тариалалтын эцсийн мэдээгээр нийт 24851.1 га-д тариалалт хийсэн нь төлөвлөгөөнөөс  129.2 хувийн гүйцэтгэлтэй тариалалтын ажлыг хийж гүйцэтгэлээ.


-Цаг агаарын нөхцөл байдал тариалалтад хэрхэн нөлөөлсөн бол?
-Энэ зуны газар тариалангийн үйлдвэрлэлд таатай  байгаа хэдий ч ургалтын хугацаанд зарим нэгэн байгаль, цаг уурын хүндрэлүүд гарч байна.Тухайлбал, долдугаар сард аймгийн хэмжээнд их хэмжээний усархаг бороо орсон. Үүний улмаас Хараа, Орхон, Шарын голууд үерлэж, Орхон сумын 80 иргэний 287 га талбай үерийн усанд автлаа. Урьдчилсан байдлаар 1.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.  Ногооны талбайн ус татарсан ч талбайн ногоо эргээд сэргэх боломжгүй болсон. Хохирлын хэмжээг Аймгийн Онцгой комисст хүргүүлэн ажиллаж байна.  Мөн 2023 оны долдугаар сарын 27-нд Хонгор сумын Цайдамын болон Углуугийн хөндийд түр зуурын хүчтэй  усархаг аадар бороо, мөндөр орсны улмаас тариаланчдын тариалсан талбай 10 аж ахуйн нэгж, гурван иргэний 2256 га  иргэний  талбай мөндөрт цохигдож тариан түрүү налж, их хэмжээгээр гэмтэж хугарсан нөхцөл байдал үүссэн.Үүнтэй холбоотойгоор нөхцөл байдалтай газар дээр нь танилцахаар аймгийн Хөгжлийн бодлого төлөвлөлт хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн, Онцгой байдлын газрын хяналтын байцаагч, Ус цаг уур орчны шинжилгээний төвийн ХАА-н цаг уурын инженер болон Хонгор сумын удирдлагууд ажиллалаа. 
 Наймдугаар сарын 4-ний байдлаар газар тариалангийн салбарт Орхон суманд 28 аж ахуйн нэгжийн 236 га хүнсний ногооны талбай үерт авсан бол Хонгор суманд 10 аж ахуй нэгж, гурван иргэний 2256 га талбай мөндөрт цохигдсон байна.


-Ургац хураалтын бэлтгэл ажлыг хэр хангаж байна вэ?
-Одоо цаг хугацааны хувьд тариалан бүхий аж ахуйн нэгжүүд, иргэд намрын ургац хураалтын бэлтгэл ажилдаа орж, техник засвар, түлш шатахуун зэрэг бэлтгэл ажлаа хийж байна. Эрт ургацын зарим төрлийн хүнсний ногоо зах зээлд борлуулагдаж байна.

 Н.Энхлэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №029/24560/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 21 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр