Л.Баасанцогт: Хүүхдүүдийг ирээдүйн амьдралдаа зөв шийдвэр гаргахад нь математик чухал нөлөө үзүүлдэг


 

“Шидэт квадрат” математикийн сургалтын төв үйл ажиллагаагаа явуулж эхлээд 18 дахь хичээлийн шинэ жилээ угтах гэж байна. Математикийн сургалтаар чанарын өндөр түвшинд хүүхдүүдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, хоцрогдол арилгах, түвшин ахиулах, анги дэвших шалгалт, олимпиадад бэлтгэн, сургаж ирсэн тус төвийнхөнд эцэг, эхчүүд ам сайтай байдаг билээ. Ингээд “Шидэт квадрат” сургалтын төвийг үүсгэн байгуулагч, багш Лхагвын БААСАНЦОГТ-той ярилцлаа. 

 

-Дэлхий нийтийг хамарсан цар тахлын хоёр жилд хичээлийг цахимаар явуулсан. Энэ нь хүүх­дүүдийн сурлагад сөргөөр нөлөөлж, хоцрогдол арилгах асуудал­тай багш нар тулж байна. Танай төвд ирж байгаа хүүх­дүүдийн математикийн хичээ­лийн түвшин ямар байна вэ?

-Ковидын жилийн үеүүд хүүх­дүүдийн сурлагад сөргөөр нөлөөлсөн нь үнэн. Танхимын сургалтыг гүйцэх сургалт гэж байхгүй. Үүнээс гадна сүүлийн жилүүдэд бага ангийн сурагчдын дунд математикийн олимпиад зохион байгуулагдахаа болиод удаж байна. Олимпиад болдог байх үед бага ангийн багш нар маань цаг, заваа гарган хүүхдүүдээ шаргуу бэлддэг байлаа. Дээрх шалтгаануудын улмаас сурагчдын математикийн хичээлээр эзэмших мэдлэгийн түвшин эрс унаж, хоцрогдол ихээр үүссэн. ЕБС-ийн багш нараас гадна сургалтын төвүүд энэ хоцрогдлыг арилгах тал дээр ихээхэн дэм болж байгаа. Ерөнхийдөө тухайн хүүхдийн түвшин болон шинэ мэдлэгийг хүлээж авах чадвараас хамаараад нэг жилийн хичээлийн үндсэн сэдвүүдийг 1-3 сарын хугацаанд зааж, хоцрогдлыг арилгаж байна. 

-Бага болон дунд ангийн сурагчид математикийн хичээ­лээр амжилттай суралцахын тулд юун дээр голлон анхаарах вэ?

-Бага ангийн сурагчдын хувьд математикийн стандарт хичээлийн хувьд тоон илэрхийлэл, тэгшитгэл, нэгж хэмжээсүүд, геометр, өгүүлбэртэй бодлогууд, магадлал статистик гэсэн зургаан гол агуулга бий. Энэ агуулгуудыг л гүйцэд эзэмшүүлэх хэрэгтэй. Эдгээр дотроос хамгийн чухал нь өгүүлбэртэй бодлого юм. Өгүүлбэртэй бодлого дээр бага ангийн сурагчдын ихэнх нь хоцрогдолтой байдаг. Өгүүл­бэртэй бодлогыг аль болох хэрчим зурахгүйгээр, тэгшитгэл зохиохгүйгээр зөвхөн арифметик аргаар бодуулж сургавал тухайн хүүхэд задгай сэтгэж, сэтгэн бодох чадвар маш их сайжирна. За үнэхээр болж өгөхгүй бол хэрчмээ зураад өөр бусад аргаар оролдож үзэх хэрэгтэй. Болдогсон бол бага ангид чадаж байгаа сурагчид нь арифметик аргаараа бодоод, чадахгүй байгаа бол бусад аргаа хэрэглээд явах нь зүйтэй. Гэвч нэг ангид ноогдох сурагчдын тооноос хамаараад энэ нь боломж бололцоогүй байна. 

Бага ангиас дунд ангид элсэн орж байгаа сурагчдад зургадугаар ангийн математик маш чухал юм . Зургадугаар ангид энгийн бутархай, эерэг сөрөг тоо буюу рациональ тоо гэдэг чухал хоёр ойлголт байдаг. Энэ хоёр сэдвийг, ялангуяа рациональ тоон дээр хийх үйлдлүүдийг сайтар ойлгоогүйгээс болж бидний байнга ярьдаг хичээлийн хоцрогдол үүсдэг. Энэ хоёр сэдвийг сайтар ойлгосны үндсэн дээр цаашид математикт амжилттай суралцах үндэс суурь болно. Үүний суурийг багш нар маань сайн зааж, тавьж өгвөл манай боловсролын чанар эрс сайжирна.

-Математик бол бүх хичээлийн суурь болдог. Математикийн хичээлдээ сайн хүүхэд бусад хичээлдээ амжилт гаргадаг. Тиймээс хүүхдийг математикт дуртай болгоход ямар арга барилаар ханддаг вэ?

-Математикийг хүчээр сургана гэж байхгүй, хүүхэд өөрөө сонирхож, дурлаж сурах нь чухал. Тэр дур сонирхлыг төрүүлэхийн тулд хүүхдийг нэг ч гэсэн үйлдлийг зөв хийгээд ирэхэд нь урам өгөх хэрэгтэй. Хүүхэд ойлгоогүй зүйлээ хийх дургүй байдаг. Ойлгосон хичээлдээ шимтэн дурладаг. Математиктаа суурь сайтай хүүхдүүд цаашдаа ямар ч хичээлийг ойлгож хүлээж авахдаа хурдан. Математик хүүхдүүдийг амьдралдаа зөв шийдвэр гаргахад нь чухал нөлөө үзүүлдэг.

-Манай боловсролын сис­темийн талаар байр сууриа илэрхийлнэ үү?

-Шүүмжлэлтэй талаас нь товчхон хоёрхон зүйл хэлье. Нэгдүгээрт, багшаар бэлтгэгдэн гарч байгаа боловсон хүчний мэдлэг чадвар сул байна. Хоёрдугаарт, сурах бичгийн агуулга тал дээр анхаарах маш олон зүйл байна.

-Зөвхөн математикийн хичээлээр сургалт явуулдаг цөөн төвийн нэг нь танай “Шидэт квадрат”. Сургалтаа ямар чиглэлээр явуулж ирсэн бэ?

-Манай сургалтын төв нь математикийн анхны, төрөлжсөн сургалтын төвүүдийн нэг. 2023-2024 оны хичээлийн шинэ жилд 18 дахь удаагийн элсэлтээ авах гэж байна. Үүсэн байгуулагдсанаас хойш манай төвд нийтдээ 5000 орчим сурагч суралцсан статистик байдаг. Манай сургалтын төвд суралцагчдын цөмийг бага болон дунд, ахлах ангийн сурагчид бүрдүүлж байна. 

Бид тавдугаар ангийн сурагчдыг 1 болон 11 дүгээр сургууль, “Шинэ-Эрин”, “Шинэ-Эхлэл”, наймдугаар ангийн сурагчдыг “Монгол тэмүүлэл” сургуулийн элсэлтийн шалгалтад бэлтгэхээс гадна 12 дугаар ангийн сурагчдыг ЭЕШ-д бэлтгэх, олон улсын шалгалт болон олимпиадад бэлтгэх, хоцрогдол арилгах, түвшин ахиулах гэсэн үндсэн чиглэлүүдээр сургалтаа явуулж ирлээ. Тоо дурдахад, бид байгуулагдсан цагаасаа тавдугаар ангийн 700 гаруй сурагчийг улсын тэргүүний 1, 11 дүгээр сургууль болон “Шинэ-Эрин”, “Шинэ-Эхлэл” сургууль, 500 орчим 12 дугаар ангийн сурагчдийг ЭЕШ-д, наймдугаар ангийн 240 гаруй сурагчийг “Монгол тэмүүлэл” сургуулийн элсэлтийн шалгалтанд тус тус бэлдсэн байна. Үүнээс гадна бид жил бүр хамгийн том, хамгийн олон сурагчдийг хамарсан зуны сургалтыг зохион байгуулж ирлээ. Мөн сургалтын төвийнхөө дэргэд 2018 оноос “Шидэт квадрат” сэтгүүлийг хэвлэн гаргаж байна.

-Сурагчид маань хүссэн сургуульдаа хэр тэнцэн орж байна вэ. Сургалтын төвийн чанарыг сурагчдын амжилтаар бататгах байх. 

- Манай төвд суралцсан хүүхдүүд болон хүүхдүүдийн маань эцэг, эхчүүд хүссэн сургуульдаа тэнц­сэнээ хэлж, баярласан таларх­санаа маш олонтаа илэрхийлдэг. Сүүлийн 10 жилийн хугацаанд “Шинэ-Эрин”, “Шинэ-Эхлэл” сургуулиудын элсэлтийн шалгалтад олон мянган сурагч өрсөлдсөнөөс манай сургалтын төвийн суралцагчдаас гурван удаа I байр, хоёр удаа II байрыг эзэлж, үнэмлэхүй амжилтыг үзүүлсэнд бид баяртай байдаг. Эдгээр сурагчид маань бүгдээрээ улсын сургуулийн сурагчид байсан. Энэ нь манай сургалтын төвийн чанарыг харуулсан бахдам амжилт юм. Мэдээж маш олон тооны сурагчдийг 1 болон 11 дүгээр сургуулийн элсэлтийн шалгалтад тэнцүүлсэн. 

2022-2023 оны хичээлийн жилийн хувьд сургалтын төвд суралцдаг тавдугаар ангийн сурагчдаасаа 20 хүүхэдтэй үндсэн ангийг бүрдүүлсэн. Эдгээрээс 14 нь хүссэн сургуульдаа тэнцэн орж 70 хувийн амжилт үзүүллээ. Мэдээж бусад тэнцээгүй ч гэсэн математикийн хичээлийн сууриа маш сайн тавьж авсан. Энэ нь манай сургалтын төвийн тавдугаар ангийн нийт суралцагчдын 98 хувь нь математикийн улсын шалгалт­даа А үнэлгээтэй шалгагдсанаас харагдах байх аа.

“Монгол тэмүүлэл” ахлах сургуулийн элсэлтийн шалгалтад ч суралцагчид маань чамгүй амжилт үзүүлсээр байна. Жил бүр зохион байгуулагддаг 1-5 дугаар ангийн ахисан шатны буюу олимпиадын анхан шатны мэдлэг олгох хамгийн том зуны сургалтыг энэ зун 298 сурагчийг хамруулан зохион байгууллаа.

Өнгөрсөн хугацаанд бага ангидаа манай сургалтын төвөөр дамжин суралцсан найман сурагч олон улсын математикийн олимпиад буюу IMO-д Монгол Улсаа төлөөлөн оролцож, медальт болон шагналт байрт шалгарсан байдаг юм. ЭЕШ-ын тухайд товчхондоо сүүлийн хоёр жилд хоёр сурагч 800 оноо авлаа.

-Эцэг эхчүүд “Шидэт квадрат”-ыг зорьж хүүхдүүдээ сургасны, хүүхдүүдийн сурлагад ахиц гарсны үр дүн сайн гардаг гэдгийг дээрх амжилтууд харуулж байна. Тэгвэл танай сургалтын онцлог юу вэ? 

-Бид дээрх сургуулиудад элсүүлэх зорилтот сургалтаас гадна хүүхдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, олимпиадын анхан шатны мэдлэг олгох гүнзгий шатны болон хоцрогдол арилгаж, түвшин ахиулах сургалтыг явуулж байна. Сургалтаа явуулахдаа юун түрүүнд хүүхдийн түвшинг тогтооно. Математикийн хичээлдээ ямар түвшинд байна вэ гэдгийг тогтоосны үндсэн дээр тухайн багш сургалтын арга барилаа сонгож, хүүхдээ мэдэрч, хичээлээ явуулахыг зорьдог. Хүүхэд ямар ч түвшинтэй ирсэн, түүнээс ахиулах нь бидний зорилт.

-Элсэлтийн шалгалтад бэлдэх гэж байгаа сурагчид болон тэдний эцэг, эхчүүдэд хандаж та юу зөвлөх вэ?

-Одоо мэдээлэл сайтай болсон үе. Тэр хэрээрээ олон сурагч эдгээр сургуулиудад шалгалт өгч байна. Олон ч сургалтын төв, хувь багш нар дээрх сургуулиудын элсэлтийн шалгалтад бэлдэж байна. Өөрөөр хэлбэл, өрсөлдөөн их болсон гэсэн үг. Иймд аль болох багаас нь эхлэн бэлдсэнээр хүүхэд тэнцэх магадлал нь нэмэгдэнэ. Үүн дээр хувь хүүхдийн потенциал, өөрийн мэрийлт, шаргуу хөдөлмөр чухал. Зарим хүүхдэд гуравхан сар яваад эдгээр шалгалтыг амжилттай өгч чадаж байна. Нэг жишээ хэлэхэд, 2022 оны хавар 24 дүгээр сургуулийн нэг сурагч манай сургалтад элсэж орлоо. Манай сургалтад ердөө гурван сар яваад л 11 дүгээр сургуулийн элсэлтийн шалгалтад тэнцсэн. Тэр хүү өмнө нь математикийн олимпиад уралдаанд огт оролцож байгаагүй. Одоо 11 дүгээр сургуулийнхаа олимпиадын бэлтгэлийн сурагчдаа тэргүүлээд, оролцсон олимпиад бүрдээ медальт байрт шалгараад явж байна. Энэ жил долдугаар ангид орох хүү бий. Сүүлд энэ зун зохион байгуулагдсан бага, дунд ангийн олон улсын математикийн олимпиад буюу IMC-д Монгол Улсаа төлөөлөн оролцоод медальт байрт шалгарсан. Энэ ташрамд үргэлжүүлэн хөгжүүлж бэлдсэн 11 дүгээр сургуулийн багш хамт олонд талархал илэрхийлье. Эцэг, эхчүүддээ хандаад нэмж хэлэхэд хүүхдээ аль сургуульд нь шалгалт өгүүлэхэд тэнцэх магадлалтайг мэргэжлийн багш нараар тодорхойлуулж авч байгаарай. Энэ маш чухал. Үүнийг амархан тодорхойлж өгч чадах багш нар тийм ч олон биш. Дээрх шалгалтуудад олон жил сурагчдыг бэлдсэн туршлагатай багш нар л сайн тодорхойлно шүү.

 Н.Энх

“ШИДЭТ КВАДРАТ” математикийн гүнзгийрүүлсэн сур­галтын төв 

2023-2024 оны хичээлийн шинэ жилийн элсэлт эхэллээ
Манай сургалтын төв нь 18 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа математикийн анхны, төрөлжсөн сургалтын төвүүдийн нэг юм. 

Сургалтын чиглэл:

• ШИНЭ ЭРИН, ШИНЭ ЭХЛЭЛ, 1, 11-р сургуулийн элсэлтийн шалгалтанд бэлтгэх сургалт (5-р анги)
• ШИНЭ ЭРИН, ШИНЭ ЭХЛЭЛ, 1, 11-р сургуулийн элсэлтийн шалгалтанд бэлтгэх урьдчилсан шатны сургалт (2, 3, 4-р анги)
• МОНГОЛ ТЭМҮҮЛЭЛ сургуулийн элсэлтийн шалгалтанд бэлтгэх сургалт (6, 7, 8-р анги)
• Алгебрын суурь тавих сургалт (дунд, ахлах анги)
• Олимпиадад бэлтгэх сургалт
• Хоцрогдол арилгах, түвшин ахиулах сургалт
• ЭЕШ-д бэлтгэх сургалт
• Бямба, Ням гарагийн сургалт
• SAT болон бусад олон улсын шалгалтад бэлтгэх сургалт

Бүртгэл:

2023.09.04-09.09-нд 10.00-18.00 цагийн хооронд Салбар-1 дээр явагдана.

Хаяг: Салбар 1: 
СБД, МУБИС-ийн автобусны буудлын зүүн талд, СОНОР ПЛАЗА төвийн 4 давхарт. 

Салбар 2: 
БГД, Өргөө кинотеатрын 
зүүн талд, НОМИН их дэлгүүрийн хойно байрлах VIP center-ийн 5 давхарт 507 тоот.

Салбар 3: 
ХУД, 18-р хороо, Хүннү-2222 хорооллын 221-р байр, 104 тоот.
 
УТАС: 9929 7373, 8803 7372

Эх сурвалж: Монголын үнэн сонин №030/24561/


0
angry
4
care
0
haha
10
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 9 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 11 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 11 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 11 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 11 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 12 цагийн өмнө
SDY Calling you... 12 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 12 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 12 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 12 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 12 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22