Э.Жаахандүү: Манай сургуулийн сургалтын хөтөлбөр профессор М.Амбагын бүтээсэн шинэ онолд суурилдгаараа давуу талтай


“Шинэ анагаах ухаан” Их сургуулийн Оюутны хөгжлийн албаны дарга Э.Жаахандүүтэй ярилцлаа.

 

-Танай сургууль хичээлийн шинэ жилд ямар мэргэжлээр элсэлт авч байна вэ?

-Манай сургууль 2000 онд анх “Монос” коллеж нэртэйгээр үүсэн байгуулагдсан. 2001 онд “Монос” дээд сургууль, 2012 онд “Шинэ анагаах ухаан” дээд сургууль, 2017 онд “Шинэ анагаах ухаан” их сургууль болон өнгөрсөн 23 жилийн хугацаанд өргөжин тэлж ирлээ. Анагаах ухааны сургууль, Анагаах ухааны протон хамааралт систем загварын сургууль, NCM эрдмийн сургууль, NCM сувилахуйн сургууль, Эм зүйн сургууль, Шинэ мэдлэг ахлах сургууль гэсэн зургаан салбар бүрэлдэхүүн сургуультай. 

Энэ жилийн элсэлтийн тухайд хүний их эмч, эм зүйч, сувилахуй гэсэн гурван хөтөлбөрт элсэлт авч байна. Сувилагчийн ангид тухайн хүүхдийн ЭЕШ-ын голч оноо, суралцсан хугацааны голч дүнгээс хамааран Төрийн сангийн буцалтгүй тусламжид 100 хувь хамрагдах боломжтой. Манай сургуулийн төгсөгчдийн 93 хувь нь ажлын байраар хангагддаг. 

-Энэ гурван ангиас хамгийн эрэлттэй, элсэгч ихтэй нь ямар мэргэжил вэ?

-Манай сургуулийн тухайд хүний их эмч, сувилагч, эм зүйн ангиуд эрэлттэй, элсэлт ихтэй. 

-Танай сургууль сургалтдаа ямар хөтөлбөр хэрэгжүүлдэг вэ?

-Дэлхий дахинд анагаах ухаан, эм зүй гээд бүх чиглэлийн сургалт шинэ мэдлэг шаардах болсон. Энэ нь бидний бий болгосон NCM мэдлэг бөгөөд энэ мэдлэгийг эзэмшсэн мэргэжилтэн профессор М.Амбагын “Хүн, амьтны биеийн протон хамааралт бүхэллэг тогтолцооны систем загвар”-ын онол дээр бүх зүйлийг төвлөрүүлэн ойлгож, бага хугацаанд өргөн мэдлэг эзэмших чадвартай болдгийг тайлбарлан ойлгуулах хандлагыг ашигладаг. 

Манай сургууль сургалтын хөтөлбөрөөрөө хоёр удаа ахисан шатны магадлан итгэмжлэгдсэн хамгийн анхны хувийн хэвшлийн Анагаах ухааны сургууль юм. Манай Анагаах ухаан, Эм зүйн сургууль сургалтын хөтөлбөрөөрөө магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөр нь оюуны өмчийн бүртгэлтэй. Уламжлалт анагаах ухааны хөтөлбөр мөн адил хоёр дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн, сургалтын хөтөлбөр нь оюуны өмчийн бүртгэлтэй. Сувилахуйн хөтөлбөр маань энэ ондоо багтаж магадлан итгэмжлүүлэхээр ажлын хэсэг ажиллаж байна.

Бид 2000 оноос хойш 2000 гаруй эмч, эм зүйч, сувилагч эмнэлгийн мэргэжилтэн боловсон хүчнийг бэлтгэн гаргасан байна. 

-Эмийн ургамлын судалгаа, шинжилгээнүүд мөн энэ хөтөлбөрөөр хэрэгждэг үү?

-Эмийн ургамлуудын судалгаа, шинжилгээ мөн энэ загвар дээр судлагдана. Эх орны хөр­сөнд урга­даг эмийн ургамлаар “Салимон”, “Дентамон”, “Антишемин”, “Неф­ромон”, “Барбадин” зэрэг импортыг орлох 10 гаруй нэр төрлийн шинэ эм бэлдмэлийг манай сургуулийн үүсгэн байгуулагч профессор М.Амбага, профессор Б.Саранцэцэг нар бүтээсэн. Манай сургуулийн үүсгэн байгуулагч профессор М.Амбагын анагаахын шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган, Онолын шинжлэх ухааны салбарын анхны Монголын Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээсэнд бид бүхэн маш их баяртай байна. Манай сургуулийн хамт олон болон шавь нар нь үүсгэн байгуулагчийнхаа эрдэм шинжилгээ, судалгаа, үзэл баримтлалаас нь суралцаж, суралцагчдаа хөгжүүлэн, таниулж явдаг. Тиймээс манай сургуулийн онцлог бол профессор М.Амбагын бүтээсэн шинэ онолд суурилдгаараа давуу талтай. 

-Та бүхэн хамтын ажиллагаагаа хэр өргөжүүлж байна вэ?

-Бид Япон улсын “REIGI SAHOU” соёлын нийгэмлэгтэй хамтран ажилладаг. Манай сургуулийн Сувилахуйн ангийн оюутнууд Япон улсад туслах сувилагчийн цалинтай дадлага хийх, төгсөөд мэргэжлээрээ ажиллах боломж бүрдсэнээр хэлний сургалтад хамрагдаж эхэлсэн. Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд “Рейги Сөхоу” соёлын нийгэмлэгээс Морияама багшийг хоёр сар, Сасамото Сэцүко багшийг нэг сарын хугацаатай манай сургуульд томилон ажиллуулж оюутнуудад япон хэлний яриа, Японы улсын соёл, ёс заншил, харилцаа, ёс зүйн хичээлүүдийг мэргэжлийн өндөр түвшинд зааж, суралцагч оюутнууд япон хэлний дунд шатны түвшин тогтоох шалгалтад амжилттай тэнцсэн бөгөөд эдгээр оюутнаас долоон эмэгтэй оюутан Япон улсын Сайтама мужын өндөр настны асрамжийн газарт туслах сувилагчийн ажил хийхээр хоёр шатны ажлын ярилцлагад амжилттай тэнцсэн. Бусад оюутан Япон улсад ажиллахаар хэлний бэлтгэлдээ суралцаж байна. Мөн ОХУ-ын Буриад улс, ӨМӨЗО-ы Хөх хоттой хамтын ажиллагаатай. 

-Оюутнуудаа хаана, хаана дадлагажуулж байна вэ?

- Манай эмнэл зүйн түшиц, харьяа байгууллагууд бол Инноваци - Эрдэм шинжилгээний төв, “Доктор Амбага” ХК, “Саран бүр” ХК, NCM анагаах ухаан судлалын хүрээлэн “Хулж боржигон” эмнэлэг, Шинэ анагаахын антропогенетикийн хүрээлэн, Баянмөнх сум дахь ургамал тарималжуулах Био станц, Хөх нуур дахь Био станц, Хэрлэнбаян Улаан дахь 10 га газар бүхий 400 гаруй эмийн ургамал тарималжуулдаг Био станц-ургамал тармилжуулах биостанцууд дээр Эм зүйн болон Уламжлалт анагаах ухааны хоёрдугаар курсын оюутнуудын эмийн ургамлын хээрийн дадлагыг профессор Н.Ганболд багшаар удирдуулан зохион байгуулдаг. 

Манай сургуультай хамтран ажилладаг байгууллагууд гэвэл Улсын нэгдүгээр Төв эмнэлэг, Халдварт Өвчин судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Цэргийн төв эмнэлэг, Арьсны өвчин судлалын үндэсний төв, Эмгэг судлалын үндэсний төв, СХД-ын эрүүл мэндийн үндэсний төв, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэг, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг зэрэг 10 гаруй II болон III шатлалын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулан, эмнэлзүйн орчинд тулгуурлан дадлага сургалт, судалгаа шинжилгээ хослуулан сургалтыг зохион байгуулдаг. Мөн төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд Сувилахуй, УАУ болон Анагаах ухааны төгсөх курсын оюутнуудыг Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт эмнэлзүйн өргөжүүлсэн дадлагад гаргадаг. 

-Нийгмийн хариуцлагын хүрээнд ямар ажил хэрэгжүүлж байна вэ?

-Бид нийгмийн хариуцлагын хүрээнд 19 дүгээр сургуулийн 850 сурагчийг 2-3 жил өөрийн сургуулийн байранд үнэ төлбөргүй хичээллүүлсэн. Учир нь тус сургуулийн барилга баригдах хугацаанд хүүхдүүд хичээллэх анги, танхимгүй байсан юм. Энэ жил дахин 12 дугаар сургуулийн барилгын ажил дуусаагүй байгаа учир 500 орчим сурагчийг сургуулийн байрандаа хичээллүүлэхээр ажлын хэсэг ажиллаж байна.

Хаяг: sonsgolon toiruu, 
Ulaanbaatar, Mongolia

Фэйсбүүк хаяг:
Medical School

Цахим хаяг:
info@ncm.edu.mn
ncm.edu.mn

Утас: 88028847, 70183235, 80642964

Эх сурвалж: Монголын үнэн сонин №030/24561/



0
angry
2
care
0
haha
6
liked
3
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 9 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 12 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 12 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 12 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 12 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 12 цагийн өмнө
SDY Calling you... 12 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 12 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 13 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 13 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 13 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22