Д.Мөнхжаргал: Манлайлах чадвартай, оюуны шинэ бүтээл төрүүлэх хүүхдүүд бэлтгэхийг зорьж байна


“Green school Mongolia” сургуулийг үндэслэн байгуулагч, Ерөнхий захирал Д.МӨНХЖАРГАЛ-тай ярилцлаа.

 

-Уур амьсгалын өөрчлөлт хүчтэй яригдаж, дэлхий нийт ногоон боловсролыг хөгжүүлснээр ногоон эдийн засагт бүрэн шилжинэ гэдэгт санал нэгдэж буй. Олон улсын хөтөлбөртэй, ногоон сургуулийг та Монголд үүсгэн байгууллаа. Ногоон хөтөлбөрийг манай боловсролын салбарт хэрхэн хэрэгжүүлэхээр  тооцож байгаа вэ?

-Яагаад ногоон сургууль байгуулсан юм бэ гэж маш олон хүн асуудаг. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг ногоон эдийн засгийг хөгжүүлж байж тэнцвэржүүлнэ гэдэг дээр улс орнууд санал нэгдэж байгаа. Дагаад дэлхийн инновац, технологи ногоон чиглэлд хурдтай хөгжиж байна. Өөрөөр хэлбэл энэ дэлхийд ногоон шилжилт явагдаж байна л даа. Инновац, технологийн үсрэнгүй дэвшил нь боловсролд, боловсролын салбарт ямар өөрчлөлт дагуулах юм. Энэхүү өөрчлөлт ойртож байхад угтаад бид юу хийж, амжуулах ёстой вэ. Бүхий л салбарын хөгжлийн гол суурь нь өөрөө боловсрол юм бол ногоон боловсролыг заавал МСҮТ, их, дээд сургуульд мэргэжил эзэмшинэ гэх олж авах биш, албан боловсролоор дамжуулаад, хүүхдүүдийн яг ид хөгжиж байгаа насанд нь өгч эхлэх нь зөв юм биш үү. Ингэж чадвал дэлхийд, байгальд ээлтэй мэргэжилтнүүд төрөн гарна гэсэн бодлоор сургуулиа нээсэн. Дэлхийд ногоон боловсрол олгодог сургуулиуд Засгийн газруудынхаа тусламжтайгаар байгуулагдаж эхлэж байна. Манай сургууль бол олон улсын түвшинд үнэлэгдэх хүүхдүүдийг бэлтгэнэ гэсэн зорилго тавьсан учраас Кембрижийн хөтөлбөрөөр сургалтаа явуулж байна. 

Орчин цагт нар, салхины эрчим хүч, цахилгаан болон дулаан хураагуур, батарейгаар ажилладаг шумбагч онгоц гэх мэт байгалийн баялаг ашигладаггүй, байгальд ээлтэй маш олон инновац технологиуд амжилттай хөгжсөөр байгааг онцолж хэлмээр байна. Хамгийн сүүлд гэхэд далайн давлагааг ашигласан эрчим хүчний цахилгаан станц, далайн усан дээрх нарны панель, сансарт нарны эрчим хүчний станц байгуулагдсан байх жишээтэй. Цаашлаад нарны гео инженерчлэлийн чиглэлийн инновац гарч ирж байна. 3D принтерээр хэвлэсэн имплант эрхтэн, метаверс, нисдэг цахилгаан такси, сансрын аялал жуулчлал, лед гэрлээр ажилладаг хүлэмжийн аж ахуй гэдэг ч юм уу шинэ нано технологийн судалгаа хийгдэж, ар араасаа үйлдвэрлэлд нэвтрэх гэж байна. Ийм өрсөлдөөнөөс монголчууд бид, бидний ирээдүй хоцрох учиргүй. Тиймээс сургуулиа ирээдүйд ногоон инновац технологийн лаборатори сургууль болох болов уу гэж харж байгаа. Ногоон сургууль нь хүүхдийн зуслан түшиглэсэн учир Монгол Улсын 800 гаруй ЕБС-д 700 мянга гаруй хүүхдүүдийн тодорхой хувьд ч гэсэн хүрч ажиллах цаашлаад Азийн улс орнуудтай хамтран ажиллах боломжийг бүрдүүлнэ. Эхний ээлжид бид хүүхдүүдийн 0.6-2 хувийн хүүхдэд хүрч ажиллая хэмээн зорьж байгаа. 2026 он гэхэд нийт хүүхдийн 10-20 хувьд хүрч ажиллах амбицтай ажиллаж байна. Бид зөвхөн ногоон боловсрол олгоод зогсохгүй, энэ чиглэлээр албан боловсролын хөтөлбөрийн судалгаа хийж, модуль боловсруулахаар төлөвлөж байгаа. 

-Ногоон эдийн засгийг дагаад шинэ технологиуд нэвтэрч, энэ нь эргээд шинэ шинэ ажлын байруудыг бий болгож байна. Сургуулийн хөтөлбөрт шинэ мэргэжлүүдийн давуу талыг ойлгуулах, шинэ мэргэжилд дурлуулах гэдэг ч юм уу ийм тусгай хөтөлбөрүүд бий юү?

-Саяхан л монголчууд зах зээлийн эдийн засаг руу хэрхэн шилжих вэ гэсэн бодлого бодож явсан. Өнөөдөр тэгвэл дэлхий нийтийн өмнө ногоон эдийн засаг руу хэрхэн шилжих вэ гэдэг асуудал тулгарч байна. Дэлхийн эдийн засгийн 2023 оны чуулганы хөдөлмөр эрхлэлттэй холбоотой тайланг харахад ногоон технологи, ногоон эдийн засгийн шинэчлэлттэй холбоотойгоор 30 сая шинэ ажлын байр гарах гэж байна гэсэн тооцоо гарсан байна. Хятад зөвхөн ногоон инновац технологи үйлдвэрлэлд зориулан 1.9 триллон ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн. 2025 он гэхэд бүх мэргэжлийн 55 хувь нь хөрвөх чадвартай болно гэсэн судалгаа ч гарч. Тогтвортой хөгжлийн зорилго, зорилттой холбоотой био-инженерчлэл, био-физик, хүрээлэн буй орчны менежмент, атмосферийн шинжлэх ухаан, гидерлогич болон хими биологи, микро биологийн салбарт маш хурдтай, маш олон ногоон ажлын байр бий болж байна. Гол нь бид ногоон сургуулиас дэлхийд манлайлж чадах, оюуны шинэ бүтээл, оновчтой саналыг бий болгох хэмжээний хүүхдүүд бэлтгэхийг зорьж байна. 

Ногоон хөтөлбөрийн хүрээнд явуулах 12 төсөл хөтөлбөр бий. Мөн олон улсын байгууллагатай хамтраад есөн төсөл хөтөлбөр өргөн барьсан. Төсөлд сууриласан сургалт, Старт Ап бизнес төсөл хэрэгжүүлэх гэх мэт хөтөлбөрөөрөө дамжуулан инновац технологийн олон туршилт хийгээд явж байна. Өнгөрсөн өвөл бид сургуулийн барилгаа төвийн дулааны хэмжээнд түүхий нүүрсний хамааралгүй, хямд зардлаар халаасан. Цаашдаа 75 хувь нь ногоон энерги гаргадаг цахилгаан хураагуураар халааж, хөдөө орон нутгийн олон сургууль, цэцэрлэг, дотуур байр халаах ногоон технологи стандартыг гаргах бодолтой байна. Ирээдүйд сургуулиа инженерчлэл, инновац, ногоон технологийн бааз суурь болгох зорилгоор физикч эрдэмтэд, их дээд сургууль, шинжлэх ухааны хүрээлэнгийн олон багш, эрдэмтэдтэй хамтран ажиллаж байна. 

-Технологийн эрин цагийн өрсөлдөөн ширүүн явагдаж байна. Монгол хүүхдүүд ер нь бусдаас юугаараа давуу талтай гэж боддог вэ?

-Монгол хүн гэж хэн юм бэ, монгол хүүүхдийн боловсролыг цогцоор харах, зөөлөн ур чадварууд буюу зүрх сэтгэлийн боловсролыг илүү хөгжүүлэх хэрэгтэй гэдэг утгаар 2016 оноос НИТХ-ын төлөөлөгч байхдаа “Монгол хүн” хүмүүжлийн аяныг санаачлан хэрэгжүүлсэн. Техник технологи гэрлийн хурдаар хөгжиж буй орчин цагт үед хатуу ур чадвараас илүүтэйгээр хүүхдүүдэд насан турш суралцах арга барилыг эзэмшүүлэх, асуудлыг шийдвэрлэх, тунгаан бодох, шинээр сэтгэх, санаачлах, хариуцлагатай байх, хамгийн гол нь тогтвортой хөгжих, байгаль дэлхийдээ ээлтэй байх чадвар суулгах нь их чухал юм.  

Монголчууд өөрсдөө хэдэн зууны өмнө дэлхийн томоохон тогтолцооны эхлэлийг тавьсан. Тухайлбал, татварын, дипломат харилцааны, Их засаг хуульд шингэсэн байгаль хамгаалах тогтолцоо гэх мэт монголчуудын өнө эртнээс хэрэглэж байсан тогтолцоог өнөөдөр дэлхий нийтээрээ ашиглаж байгаа. Тэр тусмаа ногоон эдийн засаг, ногоон боловсрол бол монголчуудын амьдралд дэндүү ойр. Хүннүгийн үеэс Отгонтэнгэр хайрхныг тахиж, улирлын чанартай нутгаа сэлгэж, бэлчээрээ хамгаалж ирсэн гэх мэт уламжлалт зан заншлыг өнөөдөр дэлхий нийтээрээ зэрэг ярьж, байгаль дэлхийгээ сэргээх, энэ тал дээр хөрөнгө оруулалт хийх нь чухал, ногоон эдийн засаг л биднийг аварна хэмээн тунхаглаж байна. Ийм цаг үеийн өрсөлдөөнд монголчууд эн зэрэгцээд оролцоход манлайлах боломж бидэнд байна гэж харж байгаа.

Эх сурвалж: Монголын үнэн сонин №030/24561/


0
angry
2
care
0
haha
6
liked
3
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 9 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 11 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 11 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 12 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 12 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 12 цагийн өмнө
SDY Calling you... 12 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 12 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 12 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 13 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 13 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22