“ХАНГАРДИ” ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ТЕРМИНАЛ
Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах, замын түгжрэлийг багасгах, бараа эргэлтийг дэмжих, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилготой.
Баруун болон төвийн 16 аймгийг холбосон 100 автобусны зогсоол, 16900 мкв талбайтай оффисын барилга, үйлчилгээний талбай, 300 автомашины зогсоол, нийтийн тээврийн дулаан зогсоол, засвар үйлчилгээ, жолооч нарын амрах байр зэргийг бүрдүүлснээр ажлын байр нэмэгдэх, авто замын түгжрэл багасах зэрэг Улаанбаатар хотод тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэх боломжтой юм.
“Драгон” төвийг нүүлгэн шилжүүлснээр Сонгинохайрхан дүүрэг 32 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөө 5 шар орчимд замын хөдөлгөөний түгжрэл 8-10, агаар хөрсний бохирдол 3-5, дуу чимээ, хүн амын төвлөрлийг 4-6 хувиар бууруулна. Иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлөөр хангана.
“Драгон төв” буюу авто вокзал барьж байгуулахтай холбогдуулан такси болон нийтийн тээврийн үйлчилгээг хөгжүүлэх олон улсын жишигт нийцсэн шинэ менежментийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ.
“Хангарди” терминал болон “Авто худалдааны цогцолбор” чиглэлийн нийтийн тээврийн тоог нэмэгдүүлж шөнийн цагаар явдаг автобусны чиглэлийг шинээр бий болгоно.
Авто сэлбэг, тос тосолгооны материал, дагалдах хэрэгслийн бөөний төв
Улаанбаатар хотын хөгжлийн бодлогод тулгуурлан автомашин худалдаа, түүний дагалдах сэлбэг хэрэгсэл, тос, тосолгооны материалыг худалдан борлуулагчдыг нийслэлийн захад төрөлжүүлэн байршуулах нь дараах ач холбогдолтой юм. Үүнд:
Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөл хангагдах;
Худалдаа эрхлэх зориулалтын талбай болон орчныг бүрдүүлэх;
Эрүүл ахуй, байгаль орчны шаардлагыг хангасан ажлын байртай болох;
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах;
Нийслэлийн агаар, ус, хөрсний бохирдол буурах;
Худалдан авагчид, үйлчлүүлэгчдийн цагийг хэмнэх;
Үзлэг, оношилгоо, зээл гэх мэт үйлчилгээг худалдан авагчид нэг дороос авах;
Бүтээгдэхүүний гарал үүсэл тодорхой, баталгаатай болох;
Дагалдах жижиг бизнес, ажлын байрууд бий болох;
Худалдан авагчид, үйлчлүүлэгдэд зориулсан зогсоолын багтаамжтай;
Үйлчилгээ, үйл ажиллагааны чиглэл, бараа бүтээгдэхүүний төрлөөр төрөлжүүлж эмх цэгцтэй болгох;
ХҮНС, БАРААНЫ БӨӨНИЙ ХУДАЛДААНЫ ТӨВ
Экологийн шаардлага хангасан орчин үеийн шийдлийг нэвтрүүлж, иргэдэд эрүүл ахуй, тав тухыг хангасан нийт 28000 мкв талбай бүхий хоёр давхар төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, махны хадгалалт борлуулалтын цогцолбор төвийг байгуулна.
Хүнс, барааны бөөний худалдааны төв байгуулагдсанаар хотын төвийн томоохон худалдааны төвийг дагасан авто машины түгжрэл 10-15 хувиар буурна.
“Авто худалдааны цогцолбор”-оор үйлчлүүлж буй иргэд, эргэн тойронд амьдарч байгаа айл өрх, аж ахуйн нэгжүүд болон хөдөө орон нутгаас зорчин ирж буй иргэдийн хэрэгцээг хангана.
Шөнийн худалдааны төвийг байгуулснаар баруун болон төвийн аймгуудын ачаа тээврийн зангилаа бүс бий болох ба хүнсний бүтээгдэхүүн, ахуйн болон өргөн хэрэглээний бараа материалд тээврийн зардал нэмэгдээгүй бөөний худалдааны төвийг бий болгохоор зорьж байна.
Нарны зам, “Нарантуул” ОУХТ орчмын авто замын дундаж хурд 13км/цагаас 18км/цаг болж нэмэгдэх боломжтой.
Баруун аймгуудийн хэрэгцээг хангасан томоохон хүнсний бөөний төвтэй болно.
Ажлын байр нэмэгдэнэ.
“УЛААНБААТАР ЭКСПО” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНГИЙН ТАНХИМ
Улаанбаатар хотын хөгжилд тулгуурлаж авто замын түгжирлийг бууруулж, олон улсын жишигт нийцсэн орчин үеийн шаардлагыг хангах дэвшилтэт технологи, менежментийг нэвтрүүлсэн үзэсгэлэнгийн төвийг байгуулж дотоод гадаадын томоохон үзэсгэлэн, уулзалт, спорт урлагийн наадам, шоу арга хэмжээг зохион байгуулж эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилготой.
Төрийн болон хувийн аж ахуйн нэгж байгууллагууд, хувиараа бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжин өргөжүүлэх, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ додоод, гадаадын бизнес эрхлэгчид, олон нийтэд сурталчилан таниулах
Нийслэлийн баруун бүсийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж автозамын түгжрэл, хүн амын төвлөрлийг бууруулах шууд болон шууд бус ажлын байрыг бий болгох
Дэлхийн улс орнуудын стандарт шаардлагад нийцсэн тээвэр логистикийн нэгдсэн систем бүхий тогтолцоог хөгжүүлэх, орчин үеийн дэвшилтэт технологи, менежментийг хэрэгжүүлэх замаар үйлдвэрлэгч хэрэглэгчийг холбох, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг борлуулах сувгийг өргөжүүлэн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх
Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих нэмүү өртөг бий болгох, бизнес эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх, эдийн засгийн чадавхыг сайжруулж, экспортыг нэмэгдүүлэх, олон улсын үзэсгэлэн худалдаа, хурал уулзалт, шоу, спорт урлагийн арга хэмжээ зэргийг зохион байгуулах
Олон улсын нэр хүнд бүхий томоохон үзэсгэлэн худалдаа, хурал уулзалт, сурталчилгааны арга хэмжээнүүдийг зохион байгуулж, аялал жуулчлал, худалдаа үйлчилгээ зэрэг эдийн засагт томоохон хувь нэмэр оруулж буй салбаруудыг хөхиүлэн дэмжих
ТӨМӨР ЗАМЫН ГААЛИЙН ХЯНАЛТЫН БҮС
* Улаанбаатар хотын баруун бүсэд буюу Сонсголон-Таван толгой чиглэлийн хуучин төмөр замыг сэргээн ашиглалтад оруулж, тээврийн хэрэгсэл, бараа таваарын импортын нэгдсэн цогц үйлчилгээг үзүүлэх замаар эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.
* Шууд болон шууд бусаар ажлын байр болон татварын орлого нэмэгдэж, төсөвт тодорхой хувь нэмэр оруулна.
* Замын хөдөлгөөний түгжрэл, дуу чимээ, агаар хөрсний бохирдол, хүн амын төвлөрлийг 12-15 хувиар бууруулна.
* Импортоор орж ирсэн тээврийн хэрэгслийн нэгдсэн үйлчилгээний төв бий болно.
* Гаалийн хяналтын бүсийг нээснээр дагалдах бизнес, үйлчилгээнүүд нэмэгдэнэ.
* Гаалийн үйлчилгээний нэг цэгийн үйлчилгээг бүрэн үзүүлнэ.
* Төмөр замын хяналтын бүс болон гаалийн баталгаат агуулахыг ашиглан тээврийн хэрэгслийг хадгалах, тээвэрлэх үйлчилгээг үзүүлэх боломж бүрдэнэ.
* Төвлөрлийг сааруулах, нийслэл рүү чиглэсэн авто тээврийн ачааллыг бууруулна.
“Шувуут нуур” цэцэрлэгт хүрээлэн
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх замаар иргэдийг амарч зугаалахад зориулсан сургалт, судалгаа, аялал жуулчлалын эко бүс бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах зорилготой.
Сонгинохайрхан уулын бэлд “Шувуут нуур” цэцэрлэгт хүрээлэнг бүтээн байгуулснаар ногоон байгууламж нэмэгдэн, хүн бүрийн очих дуртай газруудын нэг болж үүнийг дагаад төслөөс орох орлого бүрийн гурван хувийг экологийн тэнцвэрт байдал болон байгаль орчны эерэг нөлөөллийн санд төвлөрүүлнэ.
“Шувуут нуур” экологи, амралтын хүрээлэнгийн бүтээн байгуулалтын дагуу нууранд орон нутгийн голуудаас ан агнуурын бус зорилгоор загас нутагшуулна.
Ногоон байгууламж нэмэгдэж байгаль экологи, уур амьсгалын өөрчлөлтөд эергээр нөлөөлнө. Иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөх эко амралт хүрээлэнгийн бүс нэмэгдэнэ. Түүнд түшиглэсэн орлогын эх үүсвэр бий болно.
Жижиг бизнес хөгжиж, ажлын байр нэмэгдэж их дээд болон ерөнхий боловсролын сургуулиудад шувуу, загас судлалын чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажлын суурь бааз бий болно.
“Олон улсын худалдаа, логистикийн төв” ХК
Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороо,
Авто худалдааны цогцолбор
70140011, 70140022
itlc.ppp@gmail.com
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна