Б.Ангараг: Алдарт “КАНТОН ФЭЙР 134” бол бизнесийн шинэ санааны №1 платформ



Монголын үйлдвэржилт, инновацын төвийн тэргүүн, “ЭКСПО ТУР” ХХК-ийн захирал Б.Ангарагтай ярилцлаа. Бид дэлхийн худалдааны салбарынхны цуглах цэг болсон Иву хот, Ханжоугийн шууд нислэг, Хятадын экспорт, импортын хамгийн том үзэсгэлэн “КАНТОН ФЭЙР”-т оролцохын давуу талыг онцлон ярилцсан юм.

-Аялал жуулчлалын салбар экстрим, эрүүл мэнд, соёлын гээд төрөл бүрээр хөгжиж байна. Үүнээс бизнес аяллын онцлог нь юу вэ?

-MICE TOURISM  гэдэг төрлийг бид бизнес аялал гэж нэрлэж байгаа юм. Утгачилбал, Meeting, Incentive,  Conference, Exhibition буюу уулзалт,  урамшуулал,  хурал, чуулган, үзэсгэлэн яармаг гэсэн утгыг илэрхийлдэг. Ямарваа нэгэн бизнес төрлийн аялал  цаг хугацаа, санхүүг хэмнэж, нэг дороос олон мянган мэдээллийг цуглуулж, эрж, хайж буй мэдээлэл, технологи, тоног төхөөрөмжөө үзэглэхэд бэлэн,  шийдвэр гаргах түвшний хүмүүстэй биечлэн уулзаж, ямар нэгэн дундын зуучлалгүй гэрээ хийдгээрээ давуу талтай. Ер нь олон улсын томоохон үзэсгэлэн яармагт оролцсон хүний сэтгэлгээ тэлж, цаашдын бизнес төлөвлөгөө хэрэгжилтэд маш том эерэг өөрчлөлт, дэвшил гардаг. “Босгоо давж үзээгүй хүн хаяанаасаа цааш сэтгэдэггүй” гэдэг. Цаг хугацаа, мөнгө үрж, цацаж аялахдаа гол нь биш. Олон мянган шинэ санаа, оюуны хөрөнгө оруулалт хийдгээрээ бизнес аяллын төрөл ач холбогдолтой.

-БНХАУ-д төвлөрсөн бизнес аяллыг олон жил зохион байгуулсны хувьд тус улсын  аж үйлдвэрийн бүсийн ангиллыг гаргасан уу?

-Манай урд хөршийн аж үйлдвэрийн кластерууд нь ажиллах хүчний нөөцөөр баялаг бөгөөд үйлдвэрүүд нь хөдөлмөрийн зардлыг хэмнэдэг. Тиймээс бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өртөг бага. Мөн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөнгөвчлөх болоод чанартай үйлдвэрлэх чадвар эзэмшсэн байдаг. Нэг салбарт олон үйлдвэрлэгчид байдгаас үнийн өрсөлдөөн, сонголттой болсон. Бүтээгдэхүүний дэд бүтэц сайн хөгжсөн. Бүс нутагт нийлүүлэгчийн эцсийн бүтээгдэхүүний эд ангиудыг ханган нийлүүлэгчид олон учраас үйлдвэрүүд үйлдвэрлэлийн шугамаа илүү уян хатан зохицуулдаг. Гинжин хэлхээгээр ажиллах нь үйлдвэрлэлийн шатлалыг хурдасгадаг. Илүү дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон үйлдвэрлэлийн бүс нь салбарынхаа тэргүүн эгнээнд байх нь гарцаагүй бөгөөд бүтээгдэхүүний хэв маяг, үйл явцын шаардлагыг илүү сайн хангадаг. Жишээлбэл, гутлын үйлдвэрлэл Гуандун мужид дээд зэргийн чанартай, Вэнжоуд дундаж,  Шаньдунд тааруухан гэсэн гурван өөр үйлдвэрлэлийн кластертай.

-Монголчуудад тохиромжтой худалдааны төв,  оновчтой гүүр гарцаар ямар муж, аль хотыг зөвлөх вэ. Тэндээс нийлүүлэх бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ, эргэлтийн талаар сонирхуулна уу?

-Мэдээж тэргүүлэх зэргийн кластеруудтай Жэжиан, Гуандун муж. Жижиг хэрэглэл, гэр ахуй, өргөн хэрэглээний барааг Иву хотоос, хувцас, цахилгаан, цахим барааг Гуанжоу, Шенжень хотоос, байгалийн чулууг Шиамень, плита, пракетан шал,  пассатны хавтанг Фошанаас татах боломжтой. Гуанжоу, Шенжень мужийн дунд орших Наншаны боомтоос олон улс руу  өдөрт 4500-5000 ширхэг 40 тоннын чингэлэг бараа бүтээгдэхүүн, Ивугээс өдөрт мянга гаруй чингэлэг  бараа ачигддаг. Эдгээр чингэлгээс 30-40 ширхэг нь Эрээнд хүрдэг. Бид Эрээнээс нэмэгдсэн үнээр бараагаа  импортолдог.

-Үйлдвэрлэлийн тоног төхөө­рөмж, түүхий эд худалдаж авахдаа юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Ажиглаад, судлаад үзэхэд манай зарим жижиг үйлдвэрийн зогсох, гацах шалтгаан нь тоног төхөөрөмжийн болоод түүхий эдийн хорших процесстой холбоотой. Мөн нийлүүлэгчтэй түүхий гэрээ хэлцэл хийсэн, сэлбэг хэрэгслийн байнгын нийлүүлэлт, шугамаа жигдрүүлээгүй, найдваргүй дундын зуучлал зэргээс шалтгаалдаг. Үйлдвэрлэл эрхлэх бол тоног төхөөрөмжөө худалдан авахын тулд нэн тэргүүнд нийлүүлэгчтэйгээ нүүр тулж уулзах хэрэгтэй. Түүхий эдээсээ эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх процессыг нүдээр үзэж, шалгах, хурдан элэгдэж, эвдрэх сэлбэгийг ямар үнээр хэдий хугацаанд нийлүүлж болохыг судалж, шугамын удирдлага, шат шатны дамжлагаа удирдаж дадах шаардлагатай. Ямар ч төсөөлөлгүй харанхуй худалдаж авах нь харамч хүн хоёр төлдгийн үлгэр юм даа.

-Сонирхолтой санагдлаа. Компанийнхаа бизнес аяллын ойрын төлөвлөгөөнүүдээсээ хуваалцана уу?

-БНХАУ-ын үйлдвэржилт хөгжсөн есөн хотын  аялал ирэх сарын 03-нд эхэлнэ. Үйлдвэржилттэй танилцаж, судлахын сацуу технологийн эрэлд чиглэсэн аялал монголчуудад чухал. Энэ утгаараа бид үйлдвэрлэлээ хөгжүүлэх нэн чухал мэдээллүүдийг богцлоод ирэхийг зорьсон. Шинийг эрэлхийлдэг, бизнес сэтгэхүйтэй хүн бүхэн хамрагдах боломжтой. Хүний тоо хязгаартай. Ковидын жилүүдэд шинээр баригдсан аялал жуулчлалын байгууламжууд, Аватарын нутаг хэмээгддэг Тэнгэрийн хаалга, шилэн гүүрээр аялах юм. Мөн манай салбаруудад нэн хэрэгтэй контентуудыг хийнэ. БНХАУ-д зохион байгуулдаг экспорт, импортын хамгийн том “КАНТОН ФЭЙР” үзэсгэлэнд 31 дэх удаагийн бизнес багаа оролцуулна.

-БНХАУ-даа хамгийн том гэхээр нүсэр үзэсгэлэн болдог байх. “КАНТОН ФЭЙР”-т оролцохын давуу тал юу вэ?

-“КАНТОН ФЭЙР”-ийг  Хятад улсын Засгийн газар, яамдын дэмжлэгтэйгээр 1957 оноос жилд хоёр удаа тасралтгүй зохион бай­гуулсан. 133 удаа зохион байгуулсан, дэлхийн инновац, хөгжил дэвшлийг тодорхойлдог үзэсгэлэн. Виктор Хюго “Хятад бол шилэн саванд таглаатай шинэ санааны зоорь” гэж хэлсэн байдаг. Бид шилэн савны таглааг онголгойх хэрэгтэй байна. Энэхүү үзэсгэлэнд 30 гаруй мянган компани шинэлэг бүхнээ танилцуулж сурталчилдаг учир худалдаа наймаа, үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд дүүрэн амтат хоолтой тогоо гэсэн үг. Энэхүү үзэсгэлэнг зорин ирсэн сая сая хүн бизнесээ эхлүүлж амжилтад хүрсэн байдаг. Монгол Улсаас ч олон мянган иргэн бизнесийн оновчтой санаагаа олж, хэрэгжүүлсэн.

“КАНТОН ФЭЙР”-ийг  хавар, намрын улиралд  гурван үе шаттай зохион байгуулдаг. Энэ жилийн тухайд нэгдүгээр үе ирэх аравдугаар сарын 15-19-нд таван өдөр үргэлжилнэ. Тэр үеэр цахилгаан бараа, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, гэрэлтүүлгийн тоног төхөөрөмж, тээврийн хэрэг­сэл, сэлбэг, машин механизм, үйлд­вэрлэлийн тоног төхөөрөмж, барил­гын материал, химийн бүтээгдэхүүн, сэргээгдэх эрчим хүчний салбарыг хамарна. Хоёрдугаар үе нь ирэх оны дөрөвдүгээр сарын 23-27-нд болох бөгөөд өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн, бэлэг дурсгал, гар урлал, гэр ахуйн тохижилт, чимэглэлийн салбарынхан оролцдог.  Гуравдугаар үе ирэх оны тавдугаар сарын 01-05-нд болох хуваарьтай. Энэ үеэр нэхмэл сүлжмэл  бүх төрлийн бэлэн хувцас, гутал, оффисын хэрэгсэл, хайрцаг, цүнх, амралт зугаалгын бүтээгдэхүүн, эм, эмнэлгийн  хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, бэлэн хоол хүнс, орц найрлага гэсэн чиглэлээр зохион байгуулна. Анхааруулахад манай иргэд үзэсгэлэнд очоод ширхгээр  худалдаж авна, яг одоо авна гэх зэргээр алдаа гаргадаг. Зөвхөн үзүүлэнгүүдээ дэлгэж, олон тоогоор хамгийн хямд үнэ, чанарыг санал болгодог учраас  холбоо хэлхээ, судалгаа хийх зорилготой. Товчхондоо  “КАНТОН ФЭЙР” бол дэлхийн шинэ санааны хамгийн оновчтой платформ юм.

-Танай компанийг Иву хотод Төлөөлөгчийн газраа нээсэн гэж сонссон. Ивуг тохиолдлоор сонгоогүй биз дээ?

-Иву бол Хятадын хамгийн баян, үйлдвэрлэлийн төв Зэжиан мужийн худалдааны хот. Дэлхийн худалдааны салбарынхан тэнд л цугладаг. “Мөрөөдлийн үнэ” гэгддэг дэлгүүрэн хот. Таван километр урт худалдааны төвтэй.  Дотроо захиалга авах 110 мянган шоурүүм, глобал инновацуудын төв болсон  таван дүүрэгтэй.  Ивуд өдөрт 120 орны , 10 мянган худалдаачин зорин очиж захиалга өгдөг. Тээвэр логистик, хүргэлтийн топ 10 компани, DHL, UPS, FEDEX, EXPRESS-ээс гадна Дэлхийн банкны салбар үйл ажиллагаа явуулж байна. Бараг бүх улс Ивуд худалдааны төлөөлөгчийн газраа нээж байхад бид хоцрох ёсгүй. Тэнд улс орны нэрэмжит гудамж, хороолол, хоолны газар, нэрийн барааны дэлгүүр бий. Тиймээс бид Монголоос анхлан Төлөөлөгчийн газраа байгуулж, төрийн далбаагаа мандууллаа. Хөгжил, худалдаа, үйлдвэрлэлээр дэлхийн анхаарлыг татсан Ивутэй өргөн коридор нээх хэрэгтэй гэж боддог.

-Хятадын гайхамшгуудын нэг Ханжоу хот руу шууд нислэг үйлдэх юм байна. Ачаа тээвэрлэлтийн үнэ, аюулгүй байдал, хугацааны талаар мэдээлэл өгнө үү?

-Ханжоу бол  Шанхайгаас урагш 200 километрт оршдог, Зэжиан мужийн төв, аж үйлдвэрлэлийн хотуудын яг голд нь оршдог түүх соёл, хөгжил дэвшил, байгалийн өвөрмөц тогтцоороо алдартай Азийн Венец гэгддэг хот. Ханжоуг тойроод дэлхийн гутлын хот Вэнжоу, хүүхдийн хувцасны хот Зили, торгоны хот Шоашин, тоног төхөөрөмжийн хот Нинбо, нэхмэл, хатгамал, сүлжмэлийн хот Сүжоу, хаалганы хот Ёнкан, үслэг эдлэлийн хот Тоншиан, Иву оршдог. Тиймээс манай бизнес эрхлэгчдийн оновчтой бай нь Ханжоу юм. Улаанбаатараас Ханжоу руу үндэсний авиа копани “Изинис эйрвайз”-тэй хамтран 14 хоногийн зайтай шууд нислэгтэй.  Монгол Улсын үйлдвэржилт, худалдааны салбарт мэдэгдэхүйц эерэг өөрчлөлт гарна гэдэгт итгэлтэй байна.

Иву-Улаанбаатарын чиглэлд тээврийн онгоц нисгэхээр судалж байна. Энэ чиглэлийн ачаа тээвэрлэлтийг цогц  шийдвэл бизнес эрхлэгчдийн тулгамдсан  асуудал нэгээр багасна. Мөн  бараа бүтээгдэхүүний эргэлт сайжирч, үнэ ханш буурах сайн талтай. Одоо эдгээр хотоос татсан бараа бүтээгдэхүүн Эрээн хүртэл дөрөв, хилээс Улаабаатар хүртэл багаар бодоход 10 хоног зарцуулж байна. Үүнийг л бид хурдан, чанартай, аюулгүй горимд нь оруулахаар агаарын тээврийг сонгосон. Төрийн холбогдох шат шатны байгууллагууд анхаарлаа хандуулж, дэмжлэг туслалцаа үзүүлэхийг хүсэж байна. Ер нь улс орны хөгжил эрэлхийлэл, судалгаа, суралцах, хайх, оролд­логоос л эхэлнэ. Бид үүнд гүүр болж ажиллахыг хичээж, олон жилийн цаг хугацаа хөдөлмөрөө зарцуулж байна.

-Дараагийн бизнес аялал болон “КАНТОН ФЭЙР 134”-ийн тухай дэлгэрүүлнэ үү?

-БНХАУ-ын Гаунжоу хотод гурван үе шаттайгаар зохион байгуулна. Манай байгууллагаас зөвхөн эхний үе шатад оролцох бизнес аяллыг зохион байгуулна.

Х.Эрдэнэ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №033/24564/



0
angry
1
care
0
haha
6
liked
0
love
0
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 21 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр