Монголыг сурталчилсан дэлхийн алдартнууд



“Welcome to Mongolia” арга хэмжээний салхийг өнгөрсөн тавдугаар сард олимп, дэлхийд данстай, ОХУ-ын уран гулгалтын 16 тамирчин хагалан, Улаанбаатарт хүрэлцэн ирсэн нь спорт сонирхогчдын анхаарлыг татаж байв. Олимп, дэлхийн мөсөн талбайд алдраа дуудуулдаг мөсний баатруудыг эх орондоо хүлээн авах нь манай спорт сонирхогчдын холын мөрөөдөл байсан гэж хэлж болно. Олимпын аварга, Европын аварга Камила Валиевагийн тэргүүлсэн дэлхийд алдартай мөсний оддын Улаанбаатар дахь тоглолт гаднын аялагч, жуулчдын анхааралд орсон төдийгүй Монголын спортын түүхэнд чухал үйл явдлын нэг болон үлдлээ.


Улаанбаатар хотноо өнгөрсөн долоодугаар сард  “Монголын Эдийн засгийн форум-2023”-д гадаад, дотоодын 1700 орчим зочин, төлөөлөгч оролцохоор бүртгүүлсэн. Тэдний 700 нь хувийн хэвшил, ААН, байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид байсан бол 500 гаруй нь Монгол Улсыг зорин ирж буй гадаадын хөрөнгө оруулагч байсан юм. Зочдын дунд Европын холбоо, Австрали, БНСУ зэрэг гадаадын орны парламентын гишүүн, зарим орны Худалдааны сайд, Эдийн засгийн яамны удирдлага зэрэг төр, засгийн төлөөлөл байв. Түүнчлэн олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагынхан, “BlackRock”, “J.P.Morgan”, “Goldman Sachs” зэрэг дэлхийн томоохон хөрөнгө оруулагч банк, санхүүгийн байгууллага, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг 40 гаруй банкны төлөөлөл хүрэлцэн ирсэн юм. “Монголын Эдийн засгийн форум-2023”  Монгол Улсаа сурталчилж, хөрөнгө оруулагчдыг татах, нэмэгдүүлэхэд илүүтэй чиглэсэн байв.


Дэлхийн 10 гаруй оронд амжилттай зохион байгуулсан “Nassummit-2023” арга хэмжээг өнгөрсөн сард Улаанбаатар хотод амжилттай зохион байгууллаа. Олон улсын төдийгүй Монголын шилдэг контент бүтээгч, хөрөнгө оруулагчид арга хэмжээнд оролцож өөрсдийн туршлага, арга барилаасаа хуваалцсан. Тэд Монгол орныг гадаадад сурталчлах ажлаа зэрэг эхлүүлсэн юм. Сошиалд олон арван сая дагагчтай есөн орны 13 нөлөөлөгч долоо хоног манай орноор аялж, Монголын тухай контент үйлдвэрлэн дэлхийн сая сая хүнд хүргэж амжлаа.


Нөлөөлөгчдийн цахим дагагчдын тоо
1. Nuseir Yassin / CEO of Nas company/- 63 сая,
2. Dhruv Rathee /Explainers that inspire/ - 21.4 сая,
3. Alyne Tamir /Internet’s Favorite Travel Vlogger/ - 3.8 сая,
4. Daniela Rita /From an Audiovisual Communicator to Travel Creator/ - 4 сая
5. Wil Dasovich /TV Personality/ - 7 сая,
6. Alan Wurman / Alan’s Theory Creator/ - 1.3 сая
7. Larissa D’SA /Best Indian Travel Vlogger/ - 1.9 сая,
8. MONT / A journalist Content Creator/ - дөрвөн сая,
9. MONT / A Journalist Turned content Creator/ - дөрвөн сая,
10. Julius Dein /World’s biggest Magicain/ - 72 сая,
11. Jordan Matter / Most successful “Old” YouTuber in the World/ - 28 сая,
12. Mark Weins / Food and Travel Creator/ -20 сая,
13. Max Haase / Travel Creator/ 10 сая дагагчтай  юм.

CNN телевизийн олон улсын бизнесийн сэтгүүлч “Quest Means, Business” нэвтрүүлгийн хөтлөгч Ричард Куэст өнгөрсөн наймдугаар сард Монгол Улсад хүрэлцэн ирж, хоёр том хөршийн дунд амьдардаг, нүүдлийн соёл иргэншилтэй Монгол Улсыг  дэлхийд сурталчлахад томоохон хувь нэмэр орууллаа. 1985 оноос эхлэн ВВС телевизэд ажиллаж, CNN телевизийн нүүр царай болсон хөтлөгч, сэтгүүлчийн бэлтгэсэн монголын тухай мэдээ мэдээллүүд дэлхий нийтэд цацагдсан юм. Тэрбээр Монгол Улсад ажиллах хугацаандаа шинэ бүтээн байгуулалтуудтай танилцаж, эдийн засгийн орчин нөхцөл, гадаадын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны боломжуудын талаар мэдээ, сурвалжилга, нэвтрүүлэг бэлтгээд буцав.


“Welcome to Mongolia” арга хэмжээний хүрээнд Монголд зочилсон хамгийн олон бүрэлдэхүүнтэй зочдыг БНСУ-ын жүжигчид тэргүүлж байна. Тухайлбал, БНСУ-ын хамгийн алдартай жүжигчдийн нэг Жан Хёг болон Ча Тэ-хёнь, Хон Гюн, Кан Хун дуучин Хон Гён Мин, Ким Жон күк нар хамтдаа хүрэлцэн ирж Өмнөд Солонгосын алдарт JTBC телевизийн цоо шинэ шоу нэвтрүүлгийг бэлтгээд буцсан. “Монгол дахь шууданч” нэвтрүүлэг аль хэдийнэ БНСУ-д цацагдсан төдийгүй Монголд ч чамгүй дуулиан дэгдээж байна. Монголын тал нутагт ажиллаж, малчин айлуудад илгээмж хүргэж буй жүжигчид, дуучдын шоу нэвтрүүлэг амжилтад хүрч, араасаа олон арван жүжигчнийг дагуулаад эхэлжээ. Тухайлбал, БНСУ болон Монголын кино уран бүтээлчид хамтарсан “Өмнөдийг зорих замд” кинонд тоглохоор Өмнөд Солонгосын 13 хүний бүрэлдэхүүнтэй жүжигчдийн баг өнгөрсөн амралтын өдрүүдэд ирлээ. Монголчуудын сайн мэдэх “Эхнэрийн урхи” киноны жүжигчин Чой Жүн Юунг, залуу жүжигчин У Су Жонг, Паг Гуанг Хён нар яг одоо Монгол Улсад аялан, кино зураг авалтаа хийж байна. 

Эх сурвалж: Монголын үнэн сонин №033/24564/


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 17 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 20 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 20 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 20 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 20 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 21 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 21 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 22 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 22 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 22 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 22 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 22 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 22 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 22 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 22 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 22 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 22 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 22 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 23 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 23 цагийн өмнө