“Монголын маркетинг менежментийн хүрээлэн” уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулаад үндэсний “10 сайн брэнд” үйлдвэрлэгчийг нэрлэж байна.
Монгол бэлчээрийн шим, дэлхийн технологийн хослолыг “Хонин нуга” бяслаг мэдрүүлдэг
Байгаль газар зүйн хувьд Хан Хэнтийн нурууны салбар уул болох далайн түвшнээс 1000-2228.0 метр өргөгдсөн ой хээрийн бүсэд багтдаг. Тахилт, Урт, Тарвагат, Хараа, Түнхэлийн хөх нуруу, Ширээ хошуу, Чивээ, Улаан шавар, Матах, Мөнгөлөг, Хараагийн зэрэг 150 гаруй уултай, Хараа, Ерөө, Чулуут, Түнхлэг гэсэн томоохон голтой, нийт 120 гол горхитой, 136 булаг шандтай. Түүх дурсгалын өв болсон Ноён уул болон байгалийн сонин тогтоцтой газар нутаг ихтэй, 160 гаруй эртний булш хиргэсүүртэй бөгөөд цаашид эдгээр газруудыг түшиглэн археологийн хайгуул судалгааг явуулж баталгаажуулан дэлхийд алдаршуулах замаар аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой юм. Олон улсын жишиг нь бяслагийг нэрлэхдээ бий болсон тухайн газрын нэрээр нэрлэдэг. Учир нь, бүтээгдэхүүнд тухайн газрын онцлог шууд шингэдэг.
Сэлэнгэ аймаг дахь “Хонин нуга”үзэсгэлэнт газрын орчимд бэлчиж байгаа үнээний сүүгээр бяслаг хийж байгаа тул энэ брэндийг “Honin Nuga” гэж нэрлэсэн.
Бяслагийн үндсэн түүхий эд нь сүү, хөрөнгө, давс гурав байдаг. Бид монгол үнээний цэвэр сүү, монгол орны давс болон Европоос бяслагийн хөрөнгөө авч Хонин нуга брэндийн бяслагаа урлаж байна. Хэрэв нэмэлт орц шаардагдвал тухайн түүхий эдийг ч мөн адил эрүүл, органик байхаар сонгон ашиглах болно.
Пэйж хуудас: https://www.facebook.com/Honin... cheese
Дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Хүнс комплекс” ХХК
32 жилийн түүхтэй Хүнс групп нь MNS0108:2019, MNS2060:2007, MNS1804:2006, MNS5688:2006 стандартад нийцсэн 100 орчим нэр төрлийн бүрэн боловсруулсан мах махан бүтээгдэхүүнүүдийг жилд 800 гаруй тонн үйлдвэрлэдэг үндэсний ууган үйлдвэрүүдийн нэг юм. Дотооддоо төдийгүй БНХАУ, ОХУ, БНСУ, ОХУ, Укбекистан, Япон улсад экспортлохоос гадна ХНГУ, Польш, Унгар, Франц зэрэг улсуудаас технологи нэвтрүүлж, үндсэн түүхий эдээ имдортолдог байна.
Тус групп нь үйлдвэрлэлдээ ХБНГУ-ын мах махан бүтээгдэхүүний савлагааны шийдлээр дэлхийд тэргүүлэгч Multivac, Handtmann зэрэг брэндүүдийн хэрчиж, зүсэх, савлах, хяналт шалгалт болон шошголох системийг бүрэн автоматаар интограцлан суурилуулснаараа онцлогтой. Энэ шугам нь дахин боловсруулах боломжтой моно материал ашигладгаараа байгальд ээлтэй юм. “Учрал бүрт амт нэмнэ” уриатай чанартай бүтээгдэхүүнүүдийг Улаанбаатар хотын бүх дүүрэг, Дархан-Уул, Орхон, Хөвсгөл, Дорнод, Дорноговь, Хэнтий, Сэлэнгэ аймгуудад тус тус нийлүүлж байна.
Ерөөсөө л үйлдвэрийн “АМТШИЛ БУУЗ” авъя
Сүүлийн жилүүдэд үйлдвэрийн бэлэн бууз худалдан авах үзэгдэл түгээмэл болсон. Чухам аль сонголт хамгийн оновчтой вэ гэдэг асуулттай тулгардаг. Цаг завгүй амьдралын хэмнэл, агаарын бохирдол гээд нөлөөлөх хүчин зүйл их. Агаарын бохирдолтой үед гадаа хөлдөөсөн бууз идээ биш хор болдог. “Master foods” ХХК-ийн үйлдвэрлэдэг “Амтшил” буузыг үйлдвэрлэсэн 14 жилийн туршлага тус хамт олонд бий. “Амтшил” брэндийн бууз, банш нь гар аргаар, шоо дөрвөлжин хэлбэртэй татсан махтай, гурилыг гар аргаар элдэж бэлтгэдэг. “Амтшил” брэндийн хамт олны бэлтгэсэн эл хүндэт зоогийг арваад жил баярын ширээндээ залж, бахархан идэж заншсан хэрэглэгчдийн талархлын үгсээс улбаалан “Амтшил” нэрийг оноосон байна. Гараар татсан мах нь амтаа хадгалж, шүүслэг чанараа алддаггүй онцлогтой. Томоохон сүлжээ дэлгүүрүүдээр “Амтшил” брэндийг худалдаалж байна. Гар утсаар болон “Амтшил” брэндийн цахим хуудсаар захиалга өгөөрэй. Та бүхэнд шуурхай хүргэлтээр үйлчилж буйгаа тус хамт олон хэлсэн юм.
Бууз захиалгын утас: 7777-6633, https://www.facebook.com/Amtsh...
“Санжайн хишиг” ХХК-ийн “Увидасу” брэнд
"Санжайн хишиг" ХХК нь 2017 онд үүсгэн байгуулагдсан ба эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн, эмийн ургамлын болон мал амьтны гаралтай орц найрлагаар цай, тос, хар сармис, эрүүл мэндийн хандмал ундаа гэх мэт нийт 12 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. 2018 онд МХАҮТ -ын оны шилдэг гарааны бизнес эрхлэгч компаниар шалгарч шагнуулсан ба 2023 онд "ISO:9001-2015" чанарын менежментийн стандартыг нэвтрүүлсэн.
Анхны бүтээгдэхүүн болох сахар бууруулах цайгаа Эм судлалын хүрээлэн, АШУИС-ийн эмнэлэгт лабраторийн болон клиник туршилтад оруулж баталгаажуулан үр дүн өндөр бүтээгдэхүүн болох нь баталгаажсан. Монгол Улсын бүх том сүлжээ дэлгүүрүүд болон бусад худалдааны нийт 200 гаруй цэгүүдэд бүтээгдэхүүнээ байршуулан борлуулж байна. "Санжайн хишиг" ХХК нь түүхий эдээ орон нутгийн хоршоо, иргэний нийгмийн байгууллагууд болон хувь хүмүүстэй гэрээгээр хамтран ажилладаг.Хэрэглэгч таны худалдан авалт нь олон гэр бүлийг ашиг орлоготой байхад хувь нэмэр оруулдаг.
Монгол оронд огт ургадаггүй эмийн ургамлын төрөл зүйлийг нутагшуулан өөрийн талбайд тариалан үйлдвэрлэлийн түүхий эдийн нөөцөө бүрдүүлж байна. Хэрэглэгчдэд байгалийн гаралтай, химийн нэмэлтгүй түүхий эдээр хийсэн эрүүл органик бүтээгдэхүүн санал болгож мянга мянган гэр бүлийг эрүүл энх, аз жаргалтай, элэг бүтэн байхад өөрсдийн хувь нэмрээ оруулан байгалийн шимийг хүн бүрд хүргэх зорилготой ажиллаж байна.
Пэйж хуудас: https://www.facebook.com/Увидасу
Хил хязгааргүй зарагдаж буй "Хадлан" брэнд
“Три Флэймс” ХХК нь Монгол улсын Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын даргын 2017 оны есдүгээр сарын 26-ны өдрийн А/778 тоот тушаалаар, орчин үеийн хэв маягт нийцүүлэн, өвөрмөц шийдлүүдийг оруулж хийсэн “Хадлан” дээл бүтээгдэхүүнээрээ Монгол Улсын бүтээгдэхүүний загварын №2686 патентыг 2016 оны арваннэгдүгээр сарын 16-нд авсан. "Хадлан" дээлийн гадар материал нь ус чийг нэвтэрдэггүй, биеийн дулаан барьдаг нано дотортой учир чанараар ялгарна. Ахуйн нөхцөлд угааж цэвэрлэх боломжтой, аялал зугаалгад нэн тохиромжтой, манай орны эрс тэс уур амьгалд нийцсэн бүтээгдэхүүн. "Хадлан" дээл дулааны алдагдлыг бүрэн шийдсэн бөгөөд ханцуйндаа сүлжмэл тусгай ханцуйвчтай. Малгай нь хэрэглээ, загварт тохирсон төгс шийдэл юм. Завсар дулаалганы хөнгөн сөдөн синтепон, нано дотор нь хүний биеийн дулааныг барьдаг, үрэлтийн явцдаа 30 хувийн дулаан ялгаруулдаг шинэ технологи даавуу юм. “Хадлан” брэнд ОХУ, БНХАУ-д худалдааны салбараа нээж, Монгол Улсад амьдарч, ажиллаж буй бусад улсын иргэдийн таашаалд нийцээд байна.
Пэйж хуудас: https://www.facebook.com/Flame... Mongolian brand
Эх сурвалж: Монголын үнэн сонин №004/24583/
Үргэлжлэл бий...
Сэтгэгдэл (2)