Мэндчилгээ


Өвөг дээдсээс өвлүүлэн үлдээсэн эх сайхан нутагтаа амьдран суугаа элэг нэгт ахан дүүс ээ, 

Өргөн дэлхийн өнцөг булан бүрд амьдран суугаа монголчууд аа,

 

Та бүхэндээ XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн Сар шинийн мэнд дэвшүүлье.

Өнгөрсөн туулай жилд Монгол Улсын Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогыг эрчимжүүлж, улс орны хөгжлийг хойш татаж ирсэн авлига, албан тушаалын гэмт хэрэг, төрийн хүнд сурталтай дорвитой тэмцсэн жил байлаа. 

Монголчууд бид цар тахал, геополитикийн хурцадмал байдлаас үүдсэн хямралуудыг амжилттай даван туулж, эдийн засгийн өсөлттэй, иргэн бүр эх орныхоо хишгээс хүртсэн сайхан мэдээтэй луу жилээ угтаж байна. 

Туулай жил амжилт ололт арвин, алдаагаа засаж зал­руулах алхам хийсэн, ажил үйлс өөдрөг, өрнүүн жил байлаа. 2023 оны эцсийн байдлаар Монгол Улсын эдийн засаг 6.8 хувиар өссөн, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 5220 ам.долларт хүрч, төсвийн орлого 30 жилийн түүхэнд анх удаа 1.9 их наядаар даван, төрийн албан хаагчдын цалин, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүллээ.

Ард түмний төлөөллийн чадамжийг сайжруулж, жалга дов тойрсон явцуу улс төрөөс хөгжлийн бодлого дагасан бодлогын улс төр рүү шилжих тогтолцооны реформыг хамтдаа хийж чадлаа. 

Туулай жилийн төгсгөлд нийт ард иргэддээ 1072 хувьцааны ногдол ашгийг хуваарилсан бол луу жилдээ Үндэсний баялгийн сангийн хуулиа баталж, байгалийн баялгийнхаа өгөөжийг бүх нийтээрээ ижил тэгш хүртэх боломж нээгдэх юм.

Ирэх он жилүүдэд бид ололт амжилт, алдаа онооноосоо суралцаж, цаашид хуулийг хэлбэрэлтгүй хэрэгжүүлдэг, төсвийн нөөцийг зөв зүйтэй зарцуулдаг, судалгаанд суурилсан бодлого шийдвэр гаргадаг, цомхон, чадварлаг төрийг цогцлоож, далд эдийн засаг, авлига тойрсон бүлэглэлийн тогтолцоог бүрэн нурааж, дундаж давхарга зохилсон, үндэсний бүтээмж дээшилсэн сайн цаг ирнэ гэдэгт итгэлтэй байна.

Ирж буй луу жилд дөрвөн жилд нэг тохиох УИХ-ын болон Орон нутгийн сон­гууль болж, ард түмэн төлөөллөө сонгох эрхээ эдэлж, төр засгаа хамт­даа байгуулах болно. Монгол­чууд сэтгэлдээ галтай, холч ухаантай бөгөөд үнэн, худлыг ялгаж мэддэг хэрсүү ард түмэн. Олон жил бугшсан асуудлуудтай үл эв­лэрэн, шударга ёсны цонхоо нээж, шинэчлэлийн салхийг нэвт үлээлгэсэн он жилүүд үргэлжлэх учиртай. 

Ирж буй “Хилэнт эх” хэмээх модон луу жилдээ төр түвшин, түмэн олноороо энх амгалан, элбэг хан­галуун, тэгш дүүрэн байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.

 

Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

 

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Дашзэгвийн Амарбаясгалан


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн ца… 13 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар … 14 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцо… 14 цагийн өмнө
"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмч… Өчигдөр
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн … Өчигдөр
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал Өчигдөр
Ази, Европыг холбосон алтан коридор Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна Өчигдөр
“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмч… Өчигдөр
Улаанбаатарт 15 хэм дулаан байна Өчигдөр
Л.Гантөмөр: Эрчим хүчний хэмнэлттэй, дулааны алдагдалгүй цонхны станда… 2025/05/06
"Эв нэгдлийн цом-2025" спортын таван төрөлт тэмцээний нээлт болж байна 2025/05/06
“Эн Жи Эл Эрүүл Хүнс” ХХК: “Тоонот” кальцитай, хийцтэй цайг монголчууд… 2025/05/06
А.Мянганбаяр: Улс орнуудаар аялж бусдыгаа шинэ ертөнцтэй холбох гүүр н… 2025/05/06
Салхитай, түймэртэй, “шантааж”-тай долоо хоног 2025/05/06
Д.Нарансүх: Осол, өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг, ёс зүйтэй хөдөлмөрий… 2025/05/06
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан анхны гадаад зочноо эх орондоо хүлээн авл… 2025/05/06
Б.Жигмэддорж: Монголын авто, мото спортын хөгжлийг олон улсад харуулах… 2025/05/06
​ Нийгэмд инээд ус, агаар шиг хэрэгтэй 2025/05/06
Алганд ассан авлига 2025/05/06