ХХААХҮ-ийн сайд хамгийн их зудтай аймаг, сумдад ажиллаж байна


Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Засгийн газраас сайд нараар ахлуулсан шуурхай бүлгийн зургаан ажлын хэсэг орон нутагт ажиллаж эхлээд байгаа билээ. Зүүн бүсийн шуурхай багийг ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун ахалж байгаа бөгөөд улсын хэмжээнд хамгийн их зудтай хэсэг болох Хэнтий, Дорнод, Сүхбаатар  аймагт ажиллаж байгаа юм. Шуурхай бүлгийн бүрэлдэхүүн Галшар сумын Арвин, Жаргалант багийн 26 малчин өрхөд 144 боодол өвс, 50 шуудай тэжээл, хоол хүнс, Баянмөнх сумын гурван багийн 48 өрхөд 96 шуудай хивэг тэжээл, Дархан сумын 1, 2 дугаар багийн малчин өрхийн чиглэлд зам гаргах ажлуудыг тус тус зохион байгуулан ажиллаад байна. Энэ хүрээнд сумдад өвс тэжээл хүргэх, зам гаргах ажил үргэлжилж байгаа бөгөөд ХХААХҮ-ийн сайдын зүгээс газар тариалан эрхлэгчдийг хаваржилт хүндэрсэн аймаг, сумдад зам болон бэлчээр гаргахад техникээр туслахыг уриалж байгаа юм. Шуурхай багийнх­ны хувьд  сумаас малчин өрхүүд хүртэлх зам гаргах ажлыг цаг алдалгүй хийж, Засгийн газрын тогтоолоор аймаг бүрд үнэ төлбөргүй олгож буй хивэг, тэжээлийг малчдад хүргэх ажлыг шуурхай зохион байгуулан ажиллаж байна. Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын хувьд хоёр тонн хивэг, 1000 боодол өвсний нөөцтэй, цагаан зудын байдалд байгаа бол тус аймгийн Баянтүмэн сумын 11 мянга гаруй мал Мэнэнгийн талд оторлож байгаа бөгөөд сумын өвс, тэжээлийн нөөц дууссан байна. ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуунаар ахлуулсан зүүн бүсийн  чиглэлийн шуурхай багийнхан Хэнтий аймгийн Батноров суманд 40 хүнийг хэвлийн эход харж, зургаан хүнд сэтгэцийн эмч үзлэг оношилгоо, гурван хүнд гэмтлийн эмч үзлэг оношилгоо хийж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлжээ. Мөн Хэнтий аймгийн Баян-Овоо сумаас 20 км-ийн зайд малчин өрхийн нэг хүнд хэвлийн эхо үзлэг, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумаас 15 км зайтай айлд 86 настай элэгний хавдар, дунд чөмөгний хүзүүний хугаралтай өвчтөнд зөөврийн эхогоор үзлэг оношилгоо хийж, 80 настай артерийн даралт ихсэлттэй иргэнд эрүүл мэндийн тусламж, зөвлөгөө өгчээ.


 Эх сурвалж: Монголын үнэн сонин №007/24586/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… 14 минутын өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… 16 минутын өмнө
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн бай… 4 цагийн өмнө
Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана 6 цагийн өмнө
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож аж… 7 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн х… 7 цагийн өмнө
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо 23 цагийн өмнө
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна Өчигдөр
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө Өчигдөр
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… Өчигдөр
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… Өчигдөр
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… Өчигдөр
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа Өчигдөр
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна Өчигдөр
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна Өчигдөр
Б.Алтантулга: Нийгэм дэх буруу ойлголтоос болж тархины үхэлтэй донороо… Өчигдөр
​ Нүүрсийг тусгай гарцаар хил нэвтрүүлж, экспортыг нэмэгдүүлнэ Өчигдөр
Франц Алжираас Элчин сайдаа татлаа Өчигдөр
Трампизм барууны хуваагдлыг гүнзгийрүүллээ Өчигдөр
Доктор Л.Түдэвийн долоон үг.... Өчигдөр