МЭНДЧИЛГЭЭ


 

Эрхэм монголчууд, Монгол Ардын Намын гишүүн, дэмжигч, журмын нөхөд та бүхэндээ Монголын улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам байгуулагдсаны түүхт 103 жилийн ой болон Эх орончдын өдрийн баярын мэндийг дэвшүүлье.

Эх орончдын өдөр бол Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөө, хөгжил дэвшил, соён гэгээрлийн төлөө амь нас, ариун үйлсээ зориулсан үе үеийн эх орончдын үзэл санаа, үйл хэргийг эгнэгт санаж, энэ цагт эрхэмлэн үргэлжлүүлж, ирээдүй үед залгамжлуулах туйлын чухал өдөр юм.

Монголчууд бид бол Сибирээс Энэтхэг, Вьетнамаас Унгар, Солонгосоос Балканы хойг хүрсэн Монголын эзэнт гүрнийг байгуулж, хүн төрөлхтөнд “Пакс Монголика” буюу Монголын амар амгаланг тогтоож өгсөн бахархалт түүхийн үргэлжлэл, агуу өвөг дээдсийн үр сад билээ.

Та бид Монгол Монголоо хүчгүйдүүлэн мөхөөж, эзэнт гүрнээ эвдрэлцүүлэн талцуулж, тусгаар тогтнолоо алдаж, харийн дарлалд 200 жил тарчилсан гашуун түүхийн ч үргэлжлэл...

Харийн дарлалаас салж, Монголын эзэнт гүрний гал голомтыг эргэн сэргээж, Богд хаант Монгол Улсыг байгуулж, тусгаар тогтнолоо сэргээн мандуулахын төлөө алтан ургийн язгууртнууд, шашны удирдагчид, үндэсний сэхээтнүүд, ард түмэн нэгдэж амь өрсөн тэмцсэн байдаг. 

Нийт монголчуудын оюун санаа, итгэл бишрэлийн удирдагч VIII Богд Жавзандамба, Түшээт ван Г.Чагдаржав, Да лам Г.Цэрэнчимэд, Чин ван М.Ханддорж, Сайн ноён хан Т.Намнансүрэн зэрэг олон олон зоригт эх орончдын оройлон удирдсан энэ тэмцлийг Үндэсний эрх чөлөөний хувьсгал хэмээн нэрлэдэг. 

Их гүрнүүдийн санаархал, монголчуудын дотоод хагарал, эв нэгдэлгүй байдал, үзэл санаа, үнэт зүйлээ ухамсарлаж чадаагүй урвагчдын уршгаар тусгаар тогтнолоо дахин алдахад хүрсэн билээ.

Үндэсний эрх чөлөөний хувьсгалын үзэл санааг С.Данзан, Д.Бодоо, Дамбын Чагдаржав, Д.Лосол, Д.Догсом, Д.Сүхбаатар, Х.Чойбалсан тэргүүт эх орончид үргэлжлүүлж, 1921 онд тусгаар тогтнолын төлөөх тэмцлийг ялалтад хүргэсэн юм.

1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Монголын эзэнт гүрний гал голомтыг сэргээж, Монгол туурга тусгаар улс болохоо дэлхий дахинд тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ой энэ онд тохионо.

Тусгаар тогтнолын төлөөх их үйлсэд 30 мянга гаруй монголчуудын халуун амь эрсэдсэнийг бид мартах учиргүй. 

Монголын ард түмэн 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайнд тусгаар тогтнолоо хамгаалж, 1945 оны Бүх нийтийн санал асуулгаар тусгаар тогтнолын төлөө эвлэлдэн нэгдэж, олон жилийн мятаршгүй тэмцлийн үр дүнд 1961 оны аравдугаар сарын 27-ны өдөр Улаанбаатарын цагаар 04:15 цагт төрийнхөө алтан соёмбот далбааг Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэнгэрт мандуулж, эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол төрийнхөө гал голомтыг эргэн сэргээж, даян дэлхийд дахин тунхагласан билээ. Эх орон минь миний төлөө юу хийх вэ гэж битгий асуу, харин би эх орныхоо төлөө юу хийх вэ гэж асуу гэдэг үг бий.

Эцэг өвгөд минь 100 жилийн өмнө тусгаар тогтнолоо хамгаалсан шиг, энэ цаг үеийн иргэд бид эрх чөлөө, тусгаар тогтнол, ардчилсан парламентын засаглалаа хамгаалж, хойч үедээ өвлүүлэх учиртай. 

Өнгөрсөн 30 жилийн алдаа оноог дэнсэлж, шинэ 30 жилийн хөгжлийн түүхийг бүтээх нь та бидний хамтын үүрэг хариуцлага билээ. 

Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж үгүй. Бидний маргааш өнөөдрөөс илүү байхын төлөө үндэсний язгуур эрх ашгаа эрхэмлэж, хичээн зүтгэцгээе! 

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай! 

 

Монгол Улсын Ерөнхий сайд,  Монгол Ардын Намын дарга          

Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ


2
angry
0
care
0
haha
5
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… 2 минутын өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… 4 минутын өмнө
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн бай… 4 цагийн өмнө
Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана 6 цагийн өмнө
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож аж… 6 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн х… 6 цагийн өмнө
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо 23 цагийн өмнө
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна Өчигдөр
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө Өчигдөр
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… Өчигдөр
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… Өчигдөр
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… Өчигдөр
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа Өчигдөр
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна Өчигдөр
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна Өчигдөр
Б.Алтантулга: Нийгэм дэх буруу ойлголтоос болж тархины үхэлтэй донороо… Өчигдөр
​ Нүүрсийг тусгай гарцаар хил нэвтрүүлж, экспортыг нэмэгдүүлнэ Өчигдөр
Франц Алжираас Элчин сайдаа татлаа Өчигдөр
Трампизм барууны хуваагдлыг гүнзгийрүүллээ Өчигдөр
Доктор Л.Түдэвийн долоон үг.... Өчигдөр