Орон гэргүйдлийн асуудалд хамтран ажиллах талаар санал солилцлоо


Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг Дэлхийн гэр оронгүйдлийн асуудал хариуцсан хүрээлэнгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд орон гэргүйдлийн асуудалд хамтран ажиллах талаар ярилцсан юм. Дэлхийн гэр оронгүйдлийн асуудал хариуцсан хүрээлэн нь орон гэргүйдэлтэй тэмцэх хөдөлгөөнийг дэлхий даяар өрнүүлж, хүн бүр аюулгүй байдал, бие даан амьдрах боломжийг бүрдүүлэхэд зорин ажилладаг. Анх 2014 онд үүсэн байгуулагдсан тус байгууллага нь Их Британи, Ирланд, Украин, Словак, Хорват, АНУ, Энэтхэг, Франц Улсад үйл ажиллагаа явуулж, орон гэргүй хүмүүст үйлчилгээ үзүүлдэг байна.

Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг “Орон гэргүйдлийн асуудалд ямар хүмүүс хамаарахыг тодорхойлох нь зүйтэй. Орон гэргүй гэхээр ихэвчлэн амьдрах гэргүй, гудамжинд байгаа хүмүүсийг авч үздэг. Албан ёсоор бүртгэгдсэн, бүртгэгдээгүй орон гэргүй хүн олон байгаа. Түүнээс гадна эмзэг бүлгийн, шаардлага хангахгүй нөхцөлд амьдарч буй хүмүүс ч байна” хэмээв.

Гэр оронгүй хүмүүс бие даан амьдрахад тусламж дэмжлэг үзүүлж, засаг захиргааны бүх шатанд уг асуудлыг чухалчлан үзэж, анхаарал хандуулах шаардлагатайг Дэлхийн гэр оронгүйдлийн асуудал хариуцсан хүрээлэнгийн төлөөллүүд онцолж байлаа. Уулзалтын төгсгөлд талууд дээрх асуудалд санал, туршлага солилцон, тулгарч буй сорилт, асуудлын хүрээнд хамтран ажиллахад бэлэн гэдгээ харилцан илэрхийлсэн юм.

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… 5 минутын өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… 7 минутын өмнө
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн бай… 4 цагийн өмнө
Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана 6 цагийн өмнө
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож аж… 6 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн х… 7 цагийн өмнө
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо 23 цагийн өмнө
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна Өчигдөр
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө Өчигдөр
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… Өчигдөр
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… Өчигдөр
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… Өчигдөр
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа Өчигдөр
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна Өчигдөр
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна Өчигдөр
Б.Алтантулга: Нийгэм дэх буруу ойлголтоос болж тархины үхэлтэй донороо… Өчигдөр
​ Нүүрсийг тусгай гарцаар хил нэвтрүүлж, экспортыг нэмэгдүүлнэ Өчигдөр
Франц Алжираас Элчин сайдаа татлаа Өчигдөр
Трампизм барууны хуваагдлыг гүнзгийрүүллээ Өчигдөр
Доктор Л.Түдэвийн долоон үг.... Өчигдөр