Органик хүнс-Монголын шинэ боломж


Хүн, хүнс, хөрс гурав хүйн холбоотой. Хөрс эрүүл бол хүнс эрүүл. Хүнс эрүүл бол хүн эрүүл байна. Монгол хүн эрүүл байвал монгол үндэстэн хүчирхэг байна. Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний аюулгүй байдлын үндэс суурийн нэг. “Хүнсний хувьсгал”-аар ирэх таван жилд гол нэрийн 19 хүнсний бүтээгдэхүүнээр эх орноо бүрэн хангаж, экспортлогч улс болох эрхэм зорилготой ажиллаж байна.

“Хүнсний хувьсгал”-ын гол тулгуур нь Сэлэнгэ, Дархан, Төв аймаг  төмс, хүнсний ногоо, улаанбуудайн ургацаар улсдаа тэргүүлэгч, төвийн бүс нутаг. Газар тариалангийн бүс нутгийн төлөөлөл, УИХ-ын гишүүн Ч.Ундрам ковид цар тахлын үед ХАА, ой,  шувууны аж ахуйн трактор комбайн, машин механизм, бордоо, ургамал хамгааллын бодисууд, усалгааны зэрэг бүх төрлийн тоног төхөөрөмж, шаардлагатай хэрэгслүүдийг гааль, НӨАТ-ын татварыг тэглэх санаачилга гарган бодит ажил болгосон. Энэ нь цар тахлын хүнд үед цагаа, эзнээ олсон дэмжлэг болсон. Органик бүтээгдэхүүний тухай хуулийн нэмэлт өөрчлөлт санаачлан батлуулсан нь мөн л хүнсний хувьсгалын нэг хурдасгуур. Тариаланч, малчин, ногоочин, шувуучин, зөгийчин, үйлдвэрлэгчдийн хийж бүтээх хүслийг дэмжсэн хөшүүрэг юм. Эдийн засгийн хоёр их далай мэт том зах зээлийн дунд оршдог Монгол Улс зөвхөн уул уурхайн түүхий эд биш эрүүл хөрсөн дээрх, байгалийн гаралтай, ховор, үнэ цэнтэй бүтээгдэхүүн органик хүнсээ үйлдвэрлэж экспортлон, эдийн засгаа солонгоруулж, хөтөлгөө морьтой хөгжилд тэмүүлэх бүрэн боломжтой. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан, орон даяар өрнүүлж буй “Хүнсний хувьсгал” хөдөлгөөнийг УИХ, Засгийн газар дэмжин, Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоол гаргасан. Засгийн газар “Хүнсний хувьсгал”-д онцгой анхаарч, төр, захиргааны 35 байгууллага хамтран 99 төрлийн арга хэмжээ авч ажиллаж байна. Тус хөдөлгөөний хүрээнд арилжааны 10 банкаар дамжуулан, 5-6 хувийн хүүтэй нийт 982 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг хүнс үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдэд олгохоор шийдвэрлэж, өнөөдрийн байдлаар 1857 аж ахуйн нэгж болон иргэнд 675 орчим тэрбум төгрөгийн зээл олгосон байна.

Мөн Хөдөө аж ахуйн салбарын 90 орчим хувийг бүрдүүлдэг уламжлалт мал аж ахуйн салбараа улам боловсронгуй болгон нүүдлийн эрчимжсэн мал аж ахуйг шинжлэх ухаанчаар хөгжүүлэх, малын ашиг шимийг бүрэн гүйцэд ашиглах, улмаар малчдын орлого, амьжиргааг сайжруулах явдал нь “Хүнсний хувьсгал”-ын амин чухал зорилтын нэг билээ. Энэ онд малын вакцинжуулалт, биобэлдмэлийн үйлдвэрлэлд онцгой анхаарч, Монгол Улсыг малын өвчингүй эрүүл бүс болох зорилтод бодит ахиц гаргах шаардлагатай байна. Газар тариалангийн бүс нутаг болох Сэлэнгэ, Дархан, Төв аймаг нь Монгол Улсын үр тариа, төмс, хүнсний ногооны ихэнх хувийг хангаж голлох байр суурийг эзэлдэг.  УИХ-ын гишүүн Ч.Ундрам газар тариалангийн салбарын эрх зүйн орчныг сайжруулахад ихээхэн анхаарч ажиллаж байна.

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №009/24588/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22