Б.Баасанхүү дэлхийн аваргын зургаа дахь алтан медалийг эх орондоо авчирлаа


АНЭУ-ын Абу Даби хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ШШГЕГ-ын "Сүлд" спорт хороо, "Импро" групп, Үндэсний шигшээ багийн тамирчин, Ази тивийн аварга, олон улсын хэмжээний мастер Б.Баасанхүү Италийн жүдочин Scutto -г  вазари үнэлгээгээр ялснаар алтан медаль хүртлээ. Тэрбээр жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын баг тамирчдын 28 дахь медаль, дэлхийн аваргын зургаа дахь алтан медаль, эмэгтэй тамирчдын гурав дахь алтан медалийг хүртэж буй нь энэ юм.
Тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин Л.Анхзаяа Бразилын бөх Даниэль Каргниныг нэмэлт цагт торгуулиар ялснаар хүрэл медаль хүртлээ. Дэлхийн шинэхэн медальтан болсон Л.Анхзаяа жүдо бөхийн дэлхийн аваргаас Монголын баг тамирчдын 29 дэх медаль, 18 дахь хүрэл медалийг ийнхүү хүртэж байна.
Олимпын эрхийн оноо олгох тус тэмцээнд 107 орны нийт 658 тамирчин оролцож байгаа юм. 

Эх сурвалж: Монголын үнэн сонин №020/24599/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Татвар, нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИ… 2 цагийн өмнө
Зуны саруудын буюу улирлын цаг агаарын ерөнхий төлөв 8 цагийн өмнө
Улаанбаатарт 20 хэм дулаан байна 9 цагийн өмнө
Дархан аварга Ж.Мөнхбатын гэрэлт хөшөөг сүндэрлүүлэв Өчигдөр
Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн аж… Өчигдөр
ФОТО: УИХ-ын чуулган Өчигдөр
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоол бат… Өчигдөр
Улаанбаатарт 23 хэм дулаан байна Өчигдөр
Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал х… Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… 2025/06/02
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно 2025/06/02
Монголын хүүхдийн спортын зуны наадамд 6120 тамирчин 271 багц медалийн… 2025/06/02
Тэнгэрт дүүлсэн 100 жил 2025/06/02
Дэлхийн энергийн төв ба Хамарын хийдийн тэмдэглэл 2025/06/02
Г.Нарантуяа: Хог хаягдлыг үүсэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх, бууруу… 2025/06/02
Трампын амбиц-“Алтан бөмбөгөр” 2025/06/02
Ирэх сард олон жилийн дунджаас сэрүүн байна 2025/06/02
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төри… 2025/06/02
“Сэтгэл шувуу” наадмын тэргүүн найрагч “Монголын үнэн” сонины нэрэмжит… 2025/06/02