Э.Даваанасан: Парисын олимпод оролцох эхний алхмаа хийж чадлаа


Турк улсын Станбул хотод болсон чөлөөт бөхийн олимпын эрх олгох сүүлийн тэмцээний эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер Э.Даваанасан уран мэхийг уралдуулж “Парис-2024” олимпын наадамд оролцох эрхээ авсан билээ. Түүнтэй уулзаж цөөн хором ярилцлаа.   

-Юуны түрүүнд “Парис-2024” зуны олимпын наадамд оролцох эрхтэй болсонд баяр хүргэе. Одоо урьд урьдынхаасаа илүү хичээж, бүх хүчээ дайчлах шаардлагатай боллоо?
-Баярлалаа. “Монголын үнэн” сонины уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Миний хувьд олимпын наадамд оролцох эхний алхмаа амжилттай хийлээ. Одоо дараагийн шат руугаа орж, алдаагаа засан, багш нартайгаа ажиллах болно. 
-Хэд хоногийн өмнө Станбулд болсон олимпын эрх олгох тэмцээний талаарх таны сэтгэгдлийг сонсъё. Эхлэл бол тун дажгүй байсан?
-Олимпын эрх олгох тэмцээнд богино хугацаанд оролцсон ч хурдан сэргэж чадсан. Энэ нь бэлтгэл, амралтаа тохируулж чадсаны үр дүн гэж бодож байна. Мөн багш нартайгаа сайн ойлголцож, өрсөлдөгчдөө сайн судалсны үр дүн юм. 
-Болгарын бөхтэй хийсэн барилдаанаа та ухрааж үзсэн үү. Энэ барилдааны дараа дэвжээнээс буухаас өмнө олон зүйлийн талаар тунгааж байгаа юм шиг ажиглагдсан?
-Би Болгарын бөхтэй өмнө нь барилдахдаа хожиж байсан. Саяын барилдаандаа ч хожих бүрэн боломжтой гэж харж байсан ч тактикийн алдаа гаргалаа.  
-Үүний дараа та богино хугацаанд сэргэлт авч сэтгэл зүйгээ бэлдэж гарч ирснээр нэмэлт барилдаан гаргаж чадлаа. Францын бөхтэй өмнө нь учраа таарч байв уу?
-Чухал барилдаанууд хүлээж байсан болохоор өмнөхийг нь орхихыг хичээсэн. Багш нар маань ч дараагийн барилдаандаа анхаар гэж зөвлөсөн.  
-Ялбал медаль, ялагдвал хоосон хоцордог учраас хүрэл медалийн төлөөх барилдааныг хийхэд амаргүй байдаг. Харин та өрсөлдөгчөө буулган авч чадлаа?        
-Үнэхээр амаргүй барилдаан байсан ч сэтгэл зүйгээ хүндрүүлэхийг хүсээгүй. Зөвхөн урдах барилдаандаа төвлөрч, анхаарсан. Үүний үр дүнд их тайван, барилдааны үеэр төвлөрч чадсан гэж бодож байна. 
-Олон жилийн өмнөөс зорьсон олимпын эрхээ биелүүлж, медалийн тавцанд зогссонд баяр хүргэе?
-Тамирчин бүрийн хамгийн том зорилго, мөрөөдөл олимпын наадамд оролцох байдаг. Зорилгодоо хүрэхэд нэг алхам урагшилсан болохоор одоо гол зүйл рүүгээ зүтгэх болно оо.
-Та 68 кг-аас эхлээд жин өгсөж одоо олимпын жинд хүч үзэж байна. Жингийн зөрүү мэдрэгдэх юм уу?
-Жингийн зөрүү маш их байдаг. 68, 72 кг-ын жинд барилдаж байсан болохоор хөдөлгөөн, хурд өөр байдаг юм билээ. Одоо бол жиндээ дасаж байна.  
-Энэ жил таны бэлтгэл жигд байгаа нь дотоод, гадаадын тэмцээнүүдээс харагдаж байлаа. Багш, дасгалжуулагчид тань таны бэлтгэлийн талаар ямар амтай байна вэ?
-Миний бэлтгэл жигд, сайн байгаа. Багш нартайгаа ойлголцоод ажиллаад явахад бүх зүйл их амар болдог юм.  
-Цаашдаа бэлтгэлийнхээ юунд илүү анхаарч ажиллах бодолтой байна вэ?
-Өрсөлдөгчдөө судална. Тэдэнд зориулсан барилдаан гаргаж, сургалтууд авах байх гэж бодож байна.
-Та Говь-Алтай аймгийн унаган хүүхэд. Бэлтгэлдээ орохоос өмнө нутаг ус руугаа явж ирэх бодолтой байна уу?
-Олимпын бэлтгэлээ нутагтаа хийх учраас их бэлгэшээж, баярлаж байна.

 Б.Сэлэнгэ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №020/24599/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Татвар, нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИ… 1 цагийн өмнө
Зуны саруудын буюу улирлын цаг агаарын ерөнхий төлөв 7 цагийн өмнө
Улаанбаатарт 20 хэм дулаан байна 8 цагийн өмнө
Дархан аварга Ж.Мөнхбатын гэрэлт хөшөөг сүндэрлүүлэв Өчигдөр
Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн аж… Өчигдөр
ФОТО: УИХ-ын чуулган Өчигдөр
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоол бат… Өчигдөр
Улаанбаатарт 23 хэм дулаан байна Өчигдөр
Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал х… Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… 2025/06/02
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно 2025/06/02
Монголын хүүхдийн спортын зуны наадамд 6120 тамирчин 271 багц медалийн… 2025/06/02
Тэнгэрт дүүлсэн 100 жил 2025/06/02
Дэлхийн энергийн төв ба Хамарын хийдийн тэмдэглэл 2025/06/02
Г.Нарантуяа: Хог хаягдлыг үүсэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх, бууруу… 2025/06/02
Трампын амбиц-“Алтан бөмбөгөр” 2025/06/02
Ирэх сард олон жилийн дунджаас сэрүүн байна 2025/06/02
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төри… 2025/06/02
“Сэтгэл шувуу” наадмын тэргүүн найрагч “Монголын үнэн” сонины нэрэмжит… 2025/06/02