"Эрчис ойл" ХХК-ийн танилцуулга


УИХ-ын 2013 оны 18 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс иргэний нисэхийн салбарт баримтлах бодлого”-ын 3 дугаар зүйл, Бодлогын зарчим хэсэгт “Өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүн амын суурьшил сийрэг, далайд гарцгүй манай орны хувьд иргэний нисэхийн салбар нь гадаад ертөнцөд гарах гол гарц болон үндэсний аюулгүй байдлын тулгуур хүчин зүйл гэж үзэж агаарын харилцааг эдийн засгийн тэргүүлэх чиглэлд тооцон төрийн бодлогоор дэмжин хөгжүүлнэ” гэж, мөн “Иргэний нисэхийн салбарыг даяаршлагдсан дэлхийн иргэний агаарын тээврийн нэгэн бүрдэл болгох, бүс нутагтаа тэргүүлэх орнуудын хэмжээнд хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбарт тооцож, төрийн бодлогоор дэмжинэ” гэж тус тус заасан байдаг. 
Энэхүү бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Япон улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн хүрээнд Япон улсын нэн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгийн эх үүсвэрээр Хөшигийн хөндийд “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал” төслийг хэрэгжүүлж,  ашиглалтад оруулаад байна.
 Монгол Улсад олон улсын шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орж буй болон гадаад, дотоодын иргэний агаарын тээврийн нислэгийн чиглэл, давтамж нэмэгдэхийн хэрээр агаарын хөлгийн түлшний хангамжийг найдвартай, тасалдалгүй нийлүүлэх, нөөц бүрдүүлэх шаардлага үүссэн болно. 
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 14 дүгээр тогтоолоор  “Шинэ нисэх онгоцны буудлын шатахуун хангамжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” асуудлыг хэлэлцэн баталсан бөгөөд “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааг өргөжүүлж, шинэ нисэх онгоцны буудлын агаарын хөлгийн түлшний хангамжийн үйл ажиллагаа эрхлэх ажлын хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын тушаалаар “Эрчис ойл” хязгаарлагдмал хариуцлагатай компани (ХХК) 2020 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр үүсгэн байгуулагдсан.
”Эрчис ойл” ХХК нь 2024 онд бүтэц орон тооны хувьд нийт 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. 
Монгол улс нь далайд гарцгүй улсууд дотроос газар нутгийн хэмжээгээр хоёрдугаарт ордог. Өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүн амын суурьшил сийрэг, далайд гарцгүй манай орны хувьд агаарын тээврийн салбар нь гадаад ертөнцтэй холбогдох гол гарц болон үндэсний аюулгүй байдлын тулгуур хүчин зүйл болдгийг дээр цохон тэмдэглэсэн. 
Өнөөдрийн байдлаар Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээгээ 100 хувь гаднаас импортоор хангаж байгаа бөгөөд дотоодод борлуулж буй агаарын хөлгийн түлшний борлуулалтын үнэ нь дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ, валютын ханш, ОХУ болон бусад орноос нийлүүлж буй бүтээгдэхүүний импортын үнэ буюу хил үнэ зэргээс шууд хамааралтай байдаг.
Өмнө нь манай улсын гаднаас худалдан авч буй агаарын хөлгийн түлшний үнэ бусад оронтой харьцуулахад дунджаар 28.8 хувиар үнэтэй байсан ба түлш илүү үнэтэй байгаагаас шалтгаалж Монголын иргэний агаарын тээвэрлэгчид агаарын хөлгийн түлшний нийт хэрэглээний 43 хувийг дотоодоос, 57 хувийг гадаад улсын нисэх буудлаас худалдан авч цэнэглэж байсан. 
Иймээс Төр, Засгийн газраас агаарын харилцааг эдийн засгийн тэргүүлэх чиглэлд тооцон төрийн бодлогоор дэмжин ажиллаж байна. 
Монгол Улсын Засгийн газрын Үйл ажиллагааны хөтөлбөр (2020-2024), Засгийн газрын холбогдох тогтоол, шийдвэрүүдийг хэрэгжүүлэх үүднээс “Шинэ нисэх онгоцны буудлын шатахуун хангамжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор “Чингис хаан” олон улсын нисэх буудлын шатахуун хангамжийн байгууламжийн үйл ажиллагааг эрхлэх ажлын хүрээнд бүтээгдэхүүн нийлүүлэх сонирхлоо илэрхийлсэн гадаадын хуулийн этгээдтэй хэлэлцээ хийх ажлыг “Эрчис ойл” ХХК-д даалгасан болно. 
Манай компанийн зүгээс ОХУ-ын “РН-Аэро” хувь нийлүүлсэн нийгэмлэгтэй яриа хэлэлцээ хийж, айлын талаас 2022 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр агаарын хөлгийн түлш урт хугацаанд хямд үнээр нийлүүлэх саналыг ирүүлсэн бөгөөд тухайн үнийн санал нь “далавч нөхцөл”-өөр нийлүүлэхэд гадаадын бусад ханган нийлүүлэгч болон дотоодын агаарын хөлгийн шатахууны импортлогч нарын үнээс дунджаар 300 гаруй ам.доллароор хямд байсан. 
Улмаар манай компани ОХУ-ын “РН-Аэро” ХХН-тэй 2022 оны долдугаар сарын 7-ны өдөр “Агаарын хөлгийн ТС-1 шатахуун худалдах, худалдан авах гэрээ”-г  байгуулан хамтран ажиллаж байна. 
Түүнчлэн Засгийн газраас “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх, эдийн засаг, дэд бүтэц болон төрийн бүтээмжийг сайжруулахад чиглэсэн Шинэ сэргэлтийн бодлогыг батлан хэрэгжүүлж байна.
Мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй “Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар баримтлах бодлого”-ыг 4.1.10 дахь заалтад “Агаарын тээврийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч, чөлөөт өрсөлдөөнийг дэмжих” гэж заасан. 
Төрөөс хэрэгжүүлж буй дээрх бодлогын хүрээнд Аялал жуулчлалын салбарыг сэргээх, агаарын тээврийн либералчлах бодлогыг хэрэгжүүлж, олон улсын нислэгийн чиглэл болон давтамжийг нэмэгдүүлэх, нислэгийн тийзийн үнэ бууруулах зэрэг зорилтын дагуу тус компани агаарын хөлгийн шатахууныг ханган нийлүүлэгч талтай тохиролцсон санамж бичиг, гэрээний хүрээнд Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК, бусад иргэний агаарын тээвэрлэгч болон нислэгийн үйлчилгээ үзүүлэгч нартай “Агаарын хөлгийн шатахууныг далавч нөхцөлөөр худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулан тэдгээрийн захиалгын дагуу шатахууныг дундын зуучлагчгүй, премиум үнийн нэмэгдэлгүйгээр 2022 оны есдүгээр сараас нийлүүлж эхлээд байна. 
“Агаарын хөлгийн шатахуун худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу 2023 онд жилд дотоодын болон гадаадын иргэний агаарын тээвэрлэгч болон нислэгийн үйлчилгээ үзүүлэгч нийт 23 аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж байна.
/Хүснэгт-№1/

“Эрчис ойл” ХХК-ийн импортоор оруулж ирсэн агаарын хөлгийн түлшний үнийн талаарх мэдээлэл
/тонн/

Агаарын тээврийн үйлчилгээ авч буй иргэдэд хүрч буй тийзийн үнийн 36 орчим хувь нь агаарын хөлгийн түлшний үнээс, харин агаарын хөлгийн шатахууны  үнийн 86 орчим хувь нь хил үнээс тус тус шууд хамаарч байна.  
/Схем-№1/

“Эрчис ойл” ХХК нь агаарын хөлгийн түлшийг зах зээлийн боломжит доод үнээр агаарын тээвэрлэгч нарт нийлүүлснээр иргэдэд хүрэх нислэгийн тийзийн үнэ тодорхой хувиар буурах нөхцөлийг бий болгон ажиллаж байна. Тухайлбал, Улаанбаатар-Бээжин чиглэлд МИАТ ТӨХК 1.2 сая, Улаанбаатар-Станбул чиглэлд 2022 онд хоёр талдаа 4 сая төгрөгөөр нисдэг байсан бол МИАТ ТӨХК 2.2 сая төгрөгөөр нислэг үйлддэг болсон. Улаанбаатар-Сөүл чиглэлд 2.5 сая төгрөгөөр нисдэг байсан бол одоо хоёр талдаа 1.2-1.5 сая төгрөгөөр нисдэг болж тийзний үнэ хоёр дахин буурсан1. 

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан орон нутгийн нислэгийг сэргээн тогтворжуулах, зорчигч тээврийн урсгалыг нэмэгдүүлэх, зорчигчийн тийзний үнийг хямдруулах зайлшгүй шаардлагыг харгалзан Засгийн газрын 2023 оны 201 дугаар тогтоолоор МИАТ ТӨХК-д 2023 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн орон нутгийн зарим чиглэлд хуваарьт нислэг үйлдэх ажлыг даалгасан.

“Эрчис ойл” ХХК болон МИАТ ТӨХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд дээрх ажлын бэлтгэл ажлыг ханган 2023 оны зургадугаар сарын 24-ний өдрөөс зургаан чиглэлд туршилтын нислэг болон  2023 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн  есөн аймагт үйлдэгдэх хуваарьт нислэгт тус тус шаардлагатай агаарын хөлгийн түлшний нөөцийг бүрдүүлэн орон нутгийн онгоцны буудлуудад тээвэрлэн,  нисэх онгоцод сумлан ажиллаж байна. 

Түүнчлэн Монгол Улсын агаарын тээврийн салбарын түлш хангамжийг тасалдалгүй хангах хүрээнд найдвартай нэмэлт эх үүсвэрээс хангах зорилгоор гадаад орны бусад ханган нийлүүлэгчидтэй холбогдож, яриа хэлэлцээ эхлүүлэн ажиллаж байна. 
 1Эх сурвалж: Засгийн газрын ээлжит хуралдааны /2023.03.01/ тэмдэглэл


Эх сурвалж: Монголын үнэн сонин №022/24601/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 1 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 4 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 5 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 5 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 5 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 6 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 6 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 6 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 6 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 6 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 6 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 6 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 6 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 6 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 6 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 7 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 7 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 7 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 7 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 7 цагийн өмнө