Хариу, бариутай нөхөрсөг тоглолт


Монголын хөлбөмбөгийн ногоон талбайд энэ сарын 11-нд манай улсын шигшээ Камбожийн багийг хүлээн авч тоглон 2:1-ээр хожлоо. Хоёр багийн эхний тоглолт долоо хоногийн өмнө Камбожийн Пномпень хотод болоход талбайн эзэн 2:0-ээр тоглолтыг гартаа авсан. Тэгвэл манай залуус өөрийн талбай дээрээ хариугаа авлаа. Ингэснээр Монголын шигшээ баг 2022 оны зургадугаар сарын 14-өөс хойш хожил аваагүй, 400 гаруй хоногийн хугацаанд өрсөлдөгч багийнхаа хаалганд гоол оруулж чадаагүй гэсэн тааруу үзүүлэлтээ зогсоов. Тоглолтын 53 дахь минутад Н.Наранболд, 31 дэх минутад Г.Гантогтох нар гоол оруулсан бөгөөд гоолын дамжуулалтыг багийн ахлагч Х.Цэнд-Аюуш өгчээ. Тоглолтын дараа довтлогч Н.Наранболд “Сүүлийн хоёр, гурван жилийн хугацаанд шигшээ багт тоглож, тус дэм болж чадаагүйдээ дотроо маш их бухимдалтай явсан. Энэ гоолыг би олон жил хүлээлээ. Энэ удаа шигшээ багтаа дуудагдаад үзэгчдийн хүсэж байсан гоолын цангааг гаргасандаа маш их баярлаж байна. Ялалт, ялагдал бүхэнтэй хамт байдаг Монголын үнэнч хөгжөөн дэмжигч нартаа баярлалаа” гэжээ. Монголын шигшээ баг дараагийн тоглолтоо Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны плей-оффт Зүүн Тимортой хийх аж.   


 Г.Дорждагва

Эх сурвалж: Монголын үнэн сонин №023/24602/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Татвар, нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИ… 2 цагийн өмнө
Зуны саруудын буюу улирлын цаг агаарын ерөнхий төлөв 8 цагийн өмнө
Улаанбаатарт 20 хэм дулаан байна 9 цагийн өмнө
Дархан аварга Ж.Мөнхбатын гэрэлт хөшөөг сүндэрлүүлэв Өчигдөр
Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн аж… Өчигдөр
ФОТО: УИХ-ын чуулган Өчигдөр
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоол бат… Өчигдөр
Улаанбаатарт 23 хэм дулаан байна Өчигдөр
Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал х… Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… 2025/06/02
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно 2025/06/02
Монголын хүүхдийн спортын зуны наадамд 6120 тамирчин 271 багц медалийн… 2025/06/02
Тэнгэрт дүүлсэн 100 жил 2025/06/02
Дэлхийн энергийн төв ба Хамарын хийдийн тэмдэглэл 2025/06/02
Г.Нарантуяа: Хог хаягдлыг үүсэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх, бууруу… 2025/06/02
Трампын амбиц-“Алтан бөмбөгөр” 2025/06/02
Ирэх сард олон жилийн дунджаас сэрүүн байна 2025/06/02
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төри… 2025/06/02
“Сэтгэл шувуу” наадмын тэргүүн найрагч “Монголын үнэн” сонины нэрэмжит… 2025/06/02