​ Парисыг зорих Монголын жүдочдыг танилцууллаа



Манай улс жүдо бөхийн төрлөөр олимпын 10 жинд зодоглох эрх авсан бөгөөд  “Парис-2024” олимпын наадамд барилдах Монголын жүдочдын нэр тодорчээ. Монголоос эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Б.Баасанхүү, 52 кг-д Л.Сосорбарам, 57 кг-д Л.Энхрийлэн, -78 кг-д О.Хүслэн, +78 кг-д А.Адъяасүрэн нар өрсөлдөхөөр болжээ. Эрэгтэйчүүдээс 60 кг-ын жинд Э.Ариунболд, 66 кг-д Ё.Басхүү, 73 кг-д Б.Эрдэнэбаяр, -100 кг-д Б.Гончигсүрэн, +100 кг-д О.Цэцэнцэнгэл нар зодоглохоор болсныг танилцуулаад байна. Парисын олимпыг зорих жүдочдыг зарласны дараа зарим жингийн тамирчдыг яагаад тэмцээнд оролцохгүй байгаа талаар хүмүүс сонирхон чих тавих болсон. Тэгвэл 66 кг-ын жинд олимпын наадамд хэн Монгол Улсыг төлөөлөхийг Монголын жүдо бөхийн холбооны удирдлагууд болон шигшээ багийн дасгалжуулагч нар ярилцаж шийдвэрлэснийг эх сурвалжууд мэдээлж байна. Улмаар Парисын олимпод Монгол Улсын Гавьяат тамирчин Ё.Басхүүг сонгон оролцуулахаар болжээ. 73 кг-ын жингийн хувьд Гавьяат тамирчин Ц.Цогтбаатар бэртлийн улмаас өнжиж, олон улсын хэмжээний мастер Б.Эрдэнэбаяр олимпын наадамд зодоглоно. Б.Эрдэнэбаяр дэлхийн болон олимпын чансааны 26 дугаарт эрэмбэлэгдэж буй олон улсын хэмжээний мастер. Тэрбээр Тбилисийн Их дуулгад түрүүлж, Улаанбаатарын Их дуулгаас хүрэл медаль хүртсэн бөгөөд 2023, 2024 онд 60-аас дээш хувийн амжилттай яваа юм. Жүдо сонирхогчдын дунд олимпын өөр нэг жинд Монголыг хэн төлөөлөх нь анхаарлын төвд байсан. Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Г.Наранцэцэг эсвэл Б.Баасанхүү нараас хэн Парисыг зорих нь асуултын тэмдэг дагуулж байв. Тэгвэл саяхан болж өнгөрсөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа хариулт тодорхой болсон. Б.Баасанхүү жүдогийн дэлхийн аваргаас Монгол Улсад зургаа дахь алтан медалийг авчирснаар Парисыг зорих тийз баталгаажсан гэхэд болно. Тэмцээний дараа олон улсын хэмжээний мастер Г.Наранцэцэг “Дүү минь баяр хүргэе. Олимпын аварга болоорой. Чин сэтгэлээсээ амжилт хүсье” хэмээн фэйсбүүк хуудастаа бичиж байсан юм. Одоо Монголын шигшээ багийн жүдочид Хөх хотод олимпын бэлтгэлээ базааж байна. Үүний дараа тэд “Баянгол ресорт”-д сэргэлтийн бэлтгэлдээ хамрагдана. Энэ хооронд Олон улсын жүдо бөхийн холбооноос олимпын бүсэд багтсан тамирчдыг албан ёсоор зарлаж, Олон улсын олимпын хороонд хувийн болон холимог багийн төрөлд өрсөлдөх орныг танилцуулах юм.


"Парис-2024" олимпын наадмын жүдо бөхийн тэмцээн долдугаар сарын 27-ноос наймдугаар сарын 3-ныг хүртэл Гран-Пале-Эфемерт ордонд болно.

 Б.Сийлэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №023/24602/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Татвар, нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИ… 2 цагийн өмнө
Зуны саруудын буюу улирлын цаг агаарын ерөнхий төлөв 7 цагийн өмнө
Улаанбаатарт 20 хэм дулаан байна 8 цагийн өмнө
Дархан аварга Ж.Мөнхбатын гэрэлт хөшөөг сүндэрлүүлэв Өчигдөр
Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн аж… Өчигдөр
ФОТО: УИХ-ын чуулган Өчигдөр
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоол бат… Өчигдөр
Улаанбаатарт 23 хэм дулаан байна Өчигдөр
Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал х… Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… 2025/06/02
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно 2025/06/02
Монголын хүүхдийн спортын зуны наадамд 6120 тамирчин 271 багц медалийн… 2025/06/02
Тэнгэрт дүүлсэн 100 жил 2025/06/02
Дэлхийн энергийн төв ба Хамарын хийдийн тэмдэглэл 2025/06/02
Г.Нарантуяа: Хог хаягдлыг үүсэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх, бууруу… 2025/06/02
Трампын амбиц-“Алтан бөмбөгөр” 2025/06/02
Ирэх сард олон жилийн дунджаас сэрүүн байна 2025/06/02
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төри… 2025/06/02
“Сэтгэл шувуу” наадмын тэргүүн найрагч “Монголын үнэн” сонины нэрэмжит… 2025/06/02