​ П.Мөнхбаяр: Энэ онд 10 мянган өрхөд 1.25 их наяд төгрөгийн ипотекийн зээл олгоно



Монголбанкны Санхүүгийн зах зээлийн газрын Зах зээлийн хэлтсийн захирал П.Мөнхбаяраас зарим зүйлийг тодрууллаа. 

-Энэ онд ипотекийн зээлд хэчнээн төгрөгийн санхүүжилт  төсөвлөсөн бэ? 
-Хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийн санхүүжилтийн ерөнхий гэрээний дагуу хөтөлбөрийг Монголбанкны эх үүсвэр болон банк өөрийн эх үүсвэрээр санхүүжүүлж байна. Ингэхдээ Монголбанк өөрийн эзэмшлийн ипотекийн зээлээр баталгаажсан бондын эргэн төлөлтөөр хөтөлбөрийг санхүүжүүлдэг. УИХ-ын 2024 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн нэгдсэн чуулганаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталж, орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг Баялгийн сангаас нэмж санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн. 
Энэ онд нийт хөтөлбөрийн хүрээнд 1.25 их наяд төгрөгийн зээлийг 10 мянган өрхөд олгохоор тооцоод байна. Энэ нь сүүлийн зургаан жилийн дунджаас хоёр дахин өссөн үзүүлэлттэй байна.
-Ипотекийн зээлийг арил­жааны банкууд олгохдоо тухайн хүнд насны хязгаар зааж байна уу. Дунджаар хэдэн насныхан ипотекийн зээлд түлхүү хамраг­даж байна вэ?
-Монголбанкны ерөнхийлөгчийн 2016 оны аравдугаар сарын 25-ны өдрийн А-295 дугаар тушаалаар баталсан “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ын дагуу хөтөлбөрийн зээлийг санхүүжүүлж байна. Тус журамд зээл хүсэгчид тавигдах шаардлагад насны хязгаар заагаагүй. Банкууд зээл хүсэгчийн өр, орлогын харьцаа болон бусад журамд заасан шаардлагуудад үндэслэн зээл олгоно. 
Хөтөлбөрийн хүрээнд олгосон зээлийн 50 хувийг 25-35 нас, 32 хувийг 35-45 насны бүлэг эзэлдэг. 
-Ипотекийн зээлийн хүү өндөр байна гэж шүүмжилж байна. Зээлийн хүүг багасгах талаар банкуудтай ярилцаж байна уу?
-Хөтөлбөрийн зээлийн хүү жилийн зургаан хувь байгаа. Энэ нь  бусад арилжааны нөхцөлтэй ипотекийн зээлийн хүүнээс 2.4 дахин бага байна. 
-Гэр хорооллын иргэдийн хэдэн хувь нь орон сууцад хамрагдаж байна вэ. Судалгаа бий юү?
-Хөтөлбөрийн хүрээнд орон сууцад хамрагдсан өрхийн 38 хувь нь гэр хорооллоос орон сууцад шилжин суурьшсан өрх байна. 
-УИХ-ын сонгуулийн дараагаар ипотекийн зээл олголт зогслоо гэж олон нийт шүүмжиллээ. Үүнд тайлбар өгөхгүй юү?
-Хөтөлбөрийн зээл олголт Улаанбаатар хот болон орон нутагт хэвийн үргэлжилж байна. 2024 оны долдугаар сарын 1-ний байдлаар 186 орчим тэрбум төгрөгийн зээлийг 1.6 мянган зээлдэгчид олгосон байна.

Н.Энхлэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №029/24608/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Татвар, нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИ… 18 цагийн өмнө
Зуны саруудын буюу улирлын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
Улаанбаатарт 20 хэм дулаан байна Өчигдөр
Дархан аварга Ж.Мөнхбатын гэрэлт хөшөөг сүндэрлүүлэв Өчигдөр
Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн аж… Өчигдөр
ФОТО: УИХ-ын чуулган Өчигдөр
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоол бат… 2025/06/03
Улаанбаатарт 23 хэм дулаан байна 2025/06/03
Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2025/06/02
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал х… 2025/06/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… 2025/06/02
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно 2025/06/02
Монголын хүүхдийн спортын зуны наадамд 6120 тамирчин 271 багц медалийн… 2025/06/02
Тэнгэрт дүүлсэн 100 жил 2025/06/02
Дэлхийн энергийн төв ба Хамарын хийдийн тэмдэглэл 2025/06/02
Г.Нарантуяа: Хог хаягдлыг үүсэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх, бууруу… 2025/06/02
Трампын амбиц-“Алтан бөмбөгөр” 2025/06/02
Ирэх сард олон жилийн дунджаас сэрүүн байна 2025/06/02
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төри… 2025/06/02
“Сэтгэл шувуу” наадмын тэргүүн найрагч “Монголын үнэн” сонины нэрэмжит… 2025/06/02