Жуулчдын сэтгэл хоргодсон “Хөвсгөл эрдэнэ ресорт”


Улаанбаатараас 950 километрт байрлах Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт  “Хөвсгөл Эрдэнэ ресорт" үйл ажиллагаагаа явуулсан гурван жилийн хугацаанд  амрагч, аялагчдын очих дуртай жуулчны баазын нэг болжээ. 

Хатгал тосгон дахь  Хөвсгөл нуурын эрэг дээрх үзэсгэлэнт байгальд орших “Хөвсгөл Эрдэнэ ресорт"  олон улсын стандартыг чанд мөрдөж, бүтээн байгуулалт, тохижилт, үйлчилгээгээ явуулдаг. 

Ирсэн амрагч, жуулчид террас дээрээс Хөвсгөл нуур, оддыг тольдон харах дуртай. Тус ресортын менежерүүд орос,  хятад, англи, солонгос,  турк  таван орны хэлээр чөлөөтэй ярьдаг. Тиймээс ч өнгөрсөн гурван жилийн хугацаанд Арабын нэгдсэн Эмират улс, АНУ, БНСУ-аас жуулчид ирж үйлчлүүлсэн байна. 2024 оны зун аялал, жуулчлалын оргил үеэр тус кемп нь өмнөх жилүүдээс харьцангуй олон гадаад, дотоодын жуулчдыг хүлээн авчээ. 

Гадаадын жуулчдын тав тухыг бодож, душ, 00-той пассив хаусаа тус хамт олон санал болгодог. Харин тэд ирээд цомцог гэрийг сонирхож, тэнд байршдаг. Цомцог гэрт орвол 00 нь гаднаа гэж хэлдэг ч манай үндэсний онцлог сонирхлыг нь татдаг бололтой.  Өмнөд Солонгосын нэрт жүжигчин  тус кемпэд зураг авалт хийснийг захирал С.Алтантошил өнгөрсөн хавар манай сонинд өгсөн яриандаа онцолсон удаатай. Автралиас дэлхийн №1  дронч,  гадаадын нэрт зураглаач мөн ирсэн. 

Малчин айлтай гэрээтэй ажилладаг учраас нутгийн малчин жуулчдын  аюулгүй байдлыг хангаж, морин аяллаар үйлчилдэг. Тухайн малчин өөрөө ханшаа тогтоож, үйл ажиллагаагаа явуулна. Зөвхөн жуулчдын аюулгүй байдлыг сайн хангах шаардлагыг кемпээс тавьдаг байна.  
Монголд дэлхийн стандартын аялал жуулчлалыг нэвтрүүлэхээр зорьдог тус хамт олон. барилга, үйлчилгээ, цэвэрлэгээ ариутгал,  хоол хүнсэндээ олон улсын стандартыг баримтлахын зэрэгцээ 10 хүний суудалтай завиар аялал, олон улсын стандартад нийцсэн  20 метрийн урттай бассейнд сэлж, чөлөөт цагаа өнгөрүүлнэ. Та бүхэн Монголын Швейцар болсон Хөвсгөл аймгийг “Хөвсгөл эрдэнэ ресорт”-оор үйлчлүүлээрэй.  Та бүхнийг Хөвсгөлийн үзэсгэлэнт байгаль, цэнгэг нуур, олон улсын стандарт бүхий бассейн, тохилог орчинд амт чанартай хоолтой угтан үйлчлэх болно.


"Хөвсгөл Эрдэнэ Ресорт" нь:
Далайн эрэг дээрх үзэсгэлэнт байршил
2 давхрын террас
20м бассейн, саун
Шалны халаалт бүхий цомцог гэр, 
Пассив хаус, дүнзэн байшин
Байшин, гэр бүрд террас
Байшин бүр халуун ус душ, 00
Өдрийн амтат 3 хоол
Караоке
Кофе шоп
Завин аялал
Морин аялал
Каяак
Явган аялал
Дугуй
Дартс
Сагсны талбай
Хүүхдийн тоглоомын талбай зэрэг бүхий л 
таатай нөхцөлийг бүрдүүлжээ. 

Н.Энх

Эх сурвалж: Монголын үнэн сонин №029/24608/ 


0
angry
1
care
0
haha
5
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Татвар, нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИ… 18 цагийн өмнө
Зуны саруудын буюу улирлын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
Улаанбаатарт 20 хэм дулаан байна Өчигдөр
Дархан аварга Ж.Мөнхбатын гэрэлт хөшөөг сүндэрлүүлэв Өчигдөр
Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн аж… Өчигдөр
ФОТО: УИХ-ын чуулган Өчигдөр
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоол бат… 2025/06/03
Улаанбаатарт 23 хэм дулаан байна 2025/06/03
Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2025/06/02
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал х… 2025/06/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… 2025/06/02
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно 2025/06/02
Монголын хүүхдийн спортын зуны наадамд 6120 тамирчин 271 багц медалийн… 2025/06/02
Тэнгэрт дүүлсэн 100 жил 2025/06/02
Дэлхийн энергийн төв ба Хамарын хийдийн тэмдэглэл 2025/06/02
Г.Нарантуяа: Хог хаягдлыг үүсэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх, бууруу… 2025/06/02
Трампын амбиц-“Алтан бөмбөгөр” 2025/06/02
Ирэх сард олон жилийн дунджаас сэрүүн байна 2025/06/02
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төри… 2025/06/02
“Сэтгэл шувуу” наадмын тэргүүн найрагч “Монголын үнэн” сонины нэрэмжит… 2025/06/02