Ш.Нямсүрэн: Бидэнд юу л байна тав тух, тансаг байдал


“Autohaus Mongolia” компанийн оператор, жолооч Ш.Нямсүрэнтэй ярилцлаа. 

-Компани байгуулсан он цаг хийгээд, анх ямар бизнесээр эхэлж байснаас яриагаа эхлэх үү. “Autohaus Mongolia” компани олон чиглэлээр автомашины үйлчилгээ эрхэлдэг гэж уншиж байсан. Энэ талаараа уншигчдад тодруулж өгнө үү? 
-Бид 2017 онд “Автохаус Акссеуарс” компанийг үүсгэн байгуулж авто машины арьсан суудал болон жолооны хүрд, тааз, хаалганы доторлогоог үйлдвэрийн стандартаар засварлаж, шинээр үйлдвэрлэж ирсэн. Мөн салбар чиглэлээ нэмж “Автохаус Транспорт”,  “Автохаус кар ваш”,  “Автохаус граж”, “Автохаус акссуар” чиглэлээр салбарлан ажиллаж байна. Үүний нэг болох “Аутохаус Транспорт Монголиа” ХХК  Монголдоо хамгийн олон машинтай буюу нийт 60 Альпард, Виллфайр машиныг жолоочтойгоор өдрийн түрээсэнд гаргаж, хувь хүн болон албан байгууллагуудтай хамтран бүх төрлийн үйлчилгээнд явуулж байгаа юм. Мөн “Япон чихэр” дэлүүртэй хамтран “Вип” үйлчилгээгээ тодотгож байгаа машинууддаа сахаргүй, эрүүл япон хүнс болох ус, ундаа, шоколадыг тавьж хамтран ажиллаж байна. Манай компани хэд хэдэн давуу талтай. Жишээ дурдахад үйлчилгээнд явж байгаа машинуудаа цаг тухай бүрд нь техникийн үзлэгт оруулж,үйлчлүүлэгчдэдээ цэвэр, тухтай аюулгүй үйлчлэхийн тулд авто сервис, угаалгын газар байгуулж, хамгийн найдвартай үйлчилгээг үзүүлэн ажиллахыг хичээн зүтгэж байна.
-Танай компани зочлох, угтах үйлчилгээний салбарт нэлээд том орон зай эзэлдэг болжээ. Угталт, хүргэлтийн үйлчилгээнд нийт хэдэн авто хүлэг гарч байна вэ?
-Манай компани өнөөдрийн байдлаар Монголд хамгийн олон жолоочтой түрээсийн үйлчилгээ үзүүлж байна. Өнөөг хүртэл нийт 60 машинтай хамт олон бүрэлдэн бий болсон байна. “Autohaus transport” компани жолоочтой Альфард болон Вэллфайр машинуудаар хүргэлт хийх болон гадаадын зочин, төлөөлөгчдийг угтан авах, үдэж мордуулах үйлчилгээ үзүүлдэг. Үүнээс гадна аяллын улирлаар иргэдийг аялал зугаалгад явах боломжоор хангаж өгдөг. Бүх л төрлийн үйлчилгээнд бид дуудсан газарт нь зогсож байна. Олуулаа үед хөлсний унаа хэрэг болоход таксины оронд дуудахад ч бид очиж үйлчилнэ.  Хурим найр, тэмдэглэлт өдрүүдээс гадна буяны ажилд ч явах тохиолдол байна. 
-Жолоочтой машин түрээсийн үйлчилгээ эрхлэх бизнесийг хэдэн оноос хийж эхэлсэн бэ. Анх бий болсон түүхийг нь сонсоод цахим нэгдлээс төрсөн компани гэж ойлгосон?
-Цахим орчинд нэг маркийн машинтай хүмүүс нэгдэж бүлгэм байгуулдаг жишиг дэлхийн аль ч улс гүрэнд байдаг юм билээ. Тоёота сонирхогчид, Патролтой хүмүүсийн групп тэр ч бүү хэл орос машин сонирхогчид гэдэг бүлгэм ч бий. Дэлхийд тогтсон энэ жишгээр л альпард сонирхогчдын групп байгуулсан. Одоо энэ цахим бүлгэм 1300 гаруй гишүүнтэй, гишүүд дундаасаа гурван компани бойжуулчихаад байж байна. “Яг цагтаа, найдвартай, найрсаг хамт олон” гэсэн уриатай манай компани энэ бүлгэмээс төрсөн угталт, хүргэлтийн компани. Яг Автохаус транспорт чиглэлээр 2.5 жил үйл ажиллагаа явуулж байгаа юм. Энэ утгаараа нийтийг хамарсан үйлчилгээ явуулах чадамж, нөөц бололцоотой мэргэшсэн компани гэж дүгнэгддэг. 
-Хувьдаа Альпард машинтай хүмүүсийг нэгтгээд угтах, хүргэх үйлчилгээний компани байгуулсан юм байна. Машингүй хүмүүс жолоочоор ажиллаж болох уу, ер нь ямар шалгууртай юм бэ?
-Машингүй жолооч одоохондоо авах боломжгүй. Хувьдаа Альпард машинтай хүмүүсийн нэгдэл болохоор хамгийн эхний шалгуур Альпард машинтай байх. Зорчигчийн тав тух талаасаа жолоочоо шалгаруулахаас гадна машинд он заана. Төдөөс төдөн оны хооронд үйлдвэрлэгдсэн машин эрсдэл багатай гэдэг талаасаа. Хэт хуучин машин бол хол замд эвдэрдэг. Жил бүрийн техникийн үзлэг, оношилгоонд орсон байх. Зан харилцаа, ариун цэвэр, жолоочийн ур чадвар, ачаалал даах чадвар, хамт олонч нийтэч чанарт ач холбогдол өгч, шаардлага тавьдаг. Бид зорчигчдодоо цэвэр, тухлаг үйлчилгээг санал болгодог тул үргэлж цэвэрч нямбай цэмцгэр байдлыг эрхэмлэдэг. 
-Социалист нийгмийн үед дуудлагын таксинд эмэгтэй жолооч нар их явдаг байсан. Танайд эмэгтэй жолооч байдаг гэж сонссон. Үйлчлүүлэгчид яаж хүлээж авч байх юм бэ?
-Хэд, хэдэн эмэгтэй жолооч байдаг. Туршлагатай маш чадварлаг. Хүмүүс захиалга өгөөд эмэгтэй жолооч очихоор эхэндээ жаахан голонгүй байдлаар ханддаг тохиолдол бий. Яг үнэндээ эмэгтэйчүүд эрчүүдээсээ илүү чадварлаг жолооддог байж болно шүү дээ. Яагаад болохгүй гэж. Цэвэрч, нямбай, цэгцтэй байдал нь үйлчилгээний ажилд маш сайн тохирдог. Зорчигчид анх уулзаад голж байсан эмэгтэй жолооч нь аяллын хугацаанд тэднийг алмайруулж гайхширтал ур чадвар гарган жолоодоод аяллаа дуусгасан тохиолдол зөндөө бий. Үйлчлүүлэгчид жолоочдоо итгэл төрж, илүү талархсан сэтгэлээр ханддаг болоод машинаасаа буудаг даа. Анхны төрсөн “0” үнэлгээ, сэтгэгдлийг 200 хувь болтол өөрчилж чаддаг, ур чадвараа гайхуулсан жолооч хүүхнүүдээрээ бахархдаг шүү. Тэд эрчүүдээс илүү талархал хүлээдэг. 
-Зорчигч, үйлчлүүлэгчид сэтгэл ханамжтай буудаг юм байна. Жолооч нар өөртөө ямар шаардлага тавьж ажилладаг бол?
-Ер нь манай ажил маш хариуцлагатай. Зорчигчийнхоо амь насыг анхаарч, аюулгүй эсэн мэнд аялуулаад ирэх талаар түлхүү анхаардаг. Тиймдээ ч бүх жолооч зорчигчийн даатгал хийлгэдэг. Аян замд гарахын өмнө тухайн бүс нутгийнхаа цаг агаарын мэдээ мэдээллийг сайн нягталж шалгах шаардлагатай. Мөн цагаа сайн барьдаг. Аялал эхлэхээс 30-40 минутын өмнө очоод хүлээж байдаг. Улаанбаатар хотын түгжрэлтэй замд бид зорчигчоо гомдоохгүйн тулд хоёроос гурван цагийн өмнө гэрээсээ гардаг. Түүнээс гадна явж байгаа замаа маш сайн мэдэрч, замын хөдөлгөөний хууль дүрмээ ягштал баримталж, заасан хурдаас хэтрүүлэлгүй явахыг л бие биедээ үргэлж захиж, ягштал мөрддөг. Манай компани ЗЦГ-тай хамтран ажиллаж “Хурд бол Үхэл”, “Яараад яахав дээ” аянд нэгдэн цуваагаар оролцож байлаа. Бас нэг чухал зүйл бол машинаа үзлэг оношилгоонд оруулж байх ёстой. Техникийн бүрэн бүтэн байдлаас зорчигчийн амь нас шалтгаалах учраас. Мөн жолоочийн нойр маш чухал. Жолооч сайн амарч байж аюул саадгүй зорчино. Бид зорчигчдодоо тавьдаг цөөхөн шаардлагуудын нэг нь дутуу нойртой жолоочийг холын замд гаргахгүй байх юм. 
-Дутуу нойртой жолоочийг холын аянд гаргахгүй байх шаардлага маш шударга санагдлаа. Компанийн зүгээс жолооч нарынхаа эрүүл мэнд, нийгмийн асуудалд анхаарал хандуулдаг байх?
-“Autohaus Mongolia” компанийн зүгээс ажилчдынхаа эрүүл мэндийг нэгдүгээрт тавьдаг учраас спортын тэмцээн, наадмыг уламжлал болгон зохион байгуулдаг. Тэмцээн уралдаан зохион байгуулах заал танхимын асуудлаа шийдсэн болохоор хаана очих вэ, ямар арга зам байна вэ гэдэгт толгой өвддөггүй. Жолооч нар олон цагаар нэг хэвийн байрлалаар суудаг тул бие нь хөших зэргээр хөдөлгөөний дутагдалд ордог. Автохаус аксесуар компанид ч өдрийн турш суугаа ажил хийдэг аксесуарын ажилчид байдаг тул биеийн чилээгээ гаргаж заал танхимдаа тэмцээн уралдаанаа зохион байгуулна. Эрүүл мэнддээ анхаарч таргалалт, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх  дасгал хөдөлгөөн хийх нь компанийн хүний нөөцийн бодлогод ч тустай. 
-Тогтмол хамтран ажилладаг байгууллагууд байдаг байх. “Хэрвээ та бизнесмэнтэй хамтран ажиллах гэж байгаа бол хуучин хамтрагчийнх нь түүхийг унш” гэдэг үг байдаг?
-Манай “Autohaus transport” компани МИАТ болон АВВА airlines компаниудтай хамтын ажиллагаа, харилцаа холбоотой ажилладаг тул өвөл зунгүй зочин тосох, хүргэх үйлчилгээнд явдаг. Хурал зөвлөгөөн болон кино зураг авалтад оролцдог юм. Монголд суугаа гадаад улс орны Элчин сайдуудад үйлчилж тэдний талархлыг хүлээсэн тул цаашид хамтран ажиллах санал тавиад байгаа. Бид үйл ажиллагааныхаа хүрээг тэлж, Элчин сайдын яамдтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Бидэнд юу л байна тав тух, тансаг байдал. Үүнийгээ бусдад мэдрүүлж үйлчилж чадаж байгаадаа сэтгэл хангалуун байна. Үүнээс гадна “Inwardo Brand”болон “MarsV Nasa” төсөлтэй хамтран ажилладаг даа. Зорчигчоо хүндэлж Вип үйлчилгээ үзүүлж байгаагаа хамгийн түрүүнд яаж илэрхийлэх вэ гэхээр дээр дурдсан “Япон чихэр”компанитай хамтран зочигчдоо ус болон шоколадаар дайлж үйлчилдэг. 
-Аялал зугаалгын улирлаар иргэдэд аялах зугаалах боломж олгодог гэхээр “Орвог гашууны бор толгойгоос Монгол шарын даваа, Алтай Таван богд, Хүйтний ноён оргилоос, Модот хамар хүртэлх 1.5 сая хавтгай дөрвөлжин километр дотор “Autohaus transport” компанийн Альпардын дугуйн мөр гараагүй сөөм ч газар үлдээгүй болов уу гэж санагдаж байна?
-Жаахан хэтрүүлэгтэй ч гэсэн үнэний ор бий. Монгол орны хамгийн баруун захын цэг болох Баян-Өлгийгөөс цаашлаад Астана, Казахстан гээд хил дамнан аялалд явсан тохиолдол ч цөөнгүй. Ийм аялалд олуулаа явах маш сайхан байдаг. Монгол орны 21 аймаг 300 гаруй суманд очиж үзээгүй газар бараг үлдээгүй ахмад жолооч нар байдаг шүү. Миний хувьд бүсгүй хүн болоод ч тэр үү урлагийн тоглолт, кино зураг авалтад явах сайхан санагддаг. Олон хоног сараар хөдөө хээр явж бүтээлцсэн киноныхоо нээлтэд оролцож, тайзан дээр дуудагдан хүндлэгдэх мэдрэмжийг хэлж барамгүй. Их ажлын ард гарчихаад үр дүнгээ харж суух сайхан даа.

-Ярилцсанд баярлалаа.

  Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №029/24608/


0
angry
1
care
0
haha
6
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 1 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 4 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 4 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 4 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 4 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 5 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 5 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 6 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 6 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 6 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 6 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 6 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 6 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 6 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 6 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 6 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 6 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 6 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 7 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 7 цагийн өмнө