Баянхошуу, Шархад дэд төвийн нийт 220 айлын орон сууц энэ онд ашиглалтад орно


“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих  хөтөлбөр” төсөл Монгол Улсын Засгийн газар, АХБ-ны хооронд байгуулсан санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд  хэрэгжиж байгаа билээ.   Энэхүү төслийн  хүрээнд Улаанбаатар хотын Баянхошуу, Толгойт, Сэлбэ, Дамбадаржаа, Дэнжийн мянга, Шархад гэсэн зургаан дэд төвд авто зам, инженерийн  дэд бүтцийг байгуулж, гэр хорооллыг барилгажуулж байна. 


АХБ-ны Төв Баруун Азийн Хот байгуулалт, усны асуудал эрхэлсэн салбарын захирал,  хатагтай Жинмин Хуан, АХБ-ны Хот байгуулалт, усны асуудал эрхэлсэн салбарын Хот байгуулалт хариуцсан тэргүүлэх мэргэжилтэн  Раушан Маматкулов  өнөөдөр Баянхошуу дэд төвийн  төслийн гүйцэтгэлийн явцтай танилцлаа.  Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслөөс Баянхошуу, Шархад, Сэлбэ дэд төвд үндсэн шугам сүлжээг бүрэн гүйцэтгэжээ.  Тиймээс “Орлогод нийцсэн ногоон орон сууц” төслийг хэрэгжүүлж байгаа аж. Баянхошуу, Шархад  дэд төвд барилгажуулалтын ажил ид явагдаж байна.


“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн Ерөнхий инженер Г.Жанлавцогзол “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн  чиг хандлагын баримт бичгийн хүрээнд зургаан дэд төвийг барьж байгуулахаар төлөвлөсөн. Үүнээс өнөөдрийн байдлаар дөрвөн дэд төвийн дэд бүтцийн ажлыг гүйцэтгээд явж байна. Эхний ээлжид Баянхошуу, Сэлбэ дэд  төвийн дэд бүтцийн төлөвлөсөн ажлууд бүрэн дуусгавар боллоо” гэсэн юм. 


НОСК-иас Баянхошуу, Шархад  дэд төв тус бүрд  5.5 га газрыг 2019 онд чөлөөлж өгсөн байна. Дээрх газруудад суурь судалгаа болон зураг төслийг боловсруулан дуусгаад,  2023 оноос барилгын ажлыг эхлүүлжээ. Улаанбаатар хотын “Орлогод нийцсэн ногоон орон сууц” төслийн ерөнхий инженер П.Сүрэнжав “Олон улсад эко технологийг амины орон сууц барихад ашигладаг. Манай улсын хэмжээнд нийтийн орон сууцад эко технологийг ашиглаж байгаа анхны төсөл.  Монгол Улсад ногоон орон сууцыг бий болгосноор иргэдэд эрчим хүч, дулаан, усны хэмнэлт бий. Дулаан, цахилгааныг  25 хувиар хэмнэх боломж бүрдэнэ.” хэмээв.


Баянхошуу дэд төвд эхний ээлжинд 460 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдүгээ барилга угсралтын ажил эхлүүлжээ. Энэ онд дөрвөн блок буюу 110 айлын орон сууцыг ашиглалтад оруулах бөгөөд үлдсэнийг нь 2025 онд дуусгавар болгох  аж.  Шархад дэд төвд мөн 110 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг өнгөрсөн жил эхлүүлсэн бөгөөд  2024 оны дөрөвдүгээр улиралд бүрэн дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна.

Дэд төвийн бүс дэх айл өрхүүд газраа орон сууцаар солих юм. Тухайлбал, Баянхошуу дэд төвд нийт 2200 орон сууцыг барилгажуулахаар газар чөлөөлөлт явагдана. 


Н.Энх


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Татвар, нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИ… 17 цагийн өмнө
Зуны саруудын буюу улирлын цаг агаарын ерөнхий төлөв 23 цагийн өмнө
Улаанбаатарт 20 хэм дулаан байна Өчигдөр
Дархан аварга Ж.Мөнхбатын гэрэлт хөшөөг сүндэрлүүлэв Өчигдөр
Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн аж… Өчигдөр
ФОТО: УИХ-ын чуулган Өчигдөр
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоол бат… 2025/06/03
Улаанбаатарт 23 хэм дулаан байна 2025/06/03
Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2025/06/02
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал х… 2025/06/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… 2025/06/02
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно 2025/06/02
Монголын хүүхдийн спортын зуны наадамд 6120 тамирчин 271 багц медалийн… 2025/06/02
Тэнгэрт дүүлсэн 100 жил 2025/06/02
Дэлхийн энергийн төв ба Хамарын хийдийн тэмдэглэл 2025/06/02
Г.Нарантуяа: Хог хаягдлыг үүсэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх, бууруу… 2025/06/02
Трампын амбиц-“Алтан бөмбөгөр” 2025/06/02
Ирэх сард олон жилийн дунджаас сэрүүн байна 2025/06/02
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төри… 2025/06/02
“Сэтгэл шувуу” наадмын тэргүүн найрагч “Монголын үнэн” сонины нэрэмжит… 2025/06/02