Дэлгэцийн шинэ бүтээлүүд “Улаанбаатар” кино наадамд цойллоо


“Улаанбаатар” олон улсын кино наадмын хүрээнд 25 улсын 24 бүтээл үзэгчдийн хүртээл болно. Монгол кинонууд "Тэнгис", "Өргөө 3", "Cinema Next" кино театраар үзэгчдэд хүрэх юм. Энэ жилийн наадмын нээлтийн киногоор найруулагч Б. Баатарын “Гажуудал” сонгогдон олны хүртээл болов. Монголын сор уран бүтээлчдийг алдаршуулах, тэдэнд хүндэтгэл үзүүлэх, тэдний бүтээлийг орчин үеийн үзэгч, залуучуудад дахин өргөн дэлгэцээр үзэх боломжийг олгодог хэсэгт “Тань руу нүүж явна”, “Сүүдэр” киног сонгожээ. “Улаанбаатар” олон улсын кино наадам нь "Алтан хальс" төрийн бус байгууллагатай хамтран кино сонирхогч залуучууд, гэр бүлийн кино боловсролыг дэмжих зорилготой “Залуу үзэгч” хөтөлбөрийг санаачлан, танилцуулж байна. Мөн "Улаан гэр" галерейд “Авдраа уудал”: Баримтат кино бүтээх нь сэдвээр "Чоно үүр шөнөөр ирдэг" баримтат уран сайхны киноны найруулагч Габриелла Брэди болон “Түрлэг эхлэх цагаар” киноны найруулагч Софи Хуссум Йоханнесен нар сургалтыг зохион байгуулав.

"Улаанбаатар" олон улсын кино наадам үргэлжилж байна. 16 дахь удаагийн наадмын “Хангарди” шагнал гардуулах ёслол болж, 13 номинацаар шилдгүүдийг тодруулсныг танилцууллаа. Үүнд, 

Шилдэг нүүр хувиргагч

– Г.Хос-Эрдэнэ “Үхлийн тойрог” уран сайхны кино

Шилдэг дууны найруулагч

 – Vanilla sky studio “Үхлийн тойрог” уран сайхны кино

Шилдэг эвлүүлэгч

– Н.Батболд “Үхлийн тойрог” уран сайхны кино

Шилдэг хөгжмийн найруулга

– И Ги Жүн “Өмнөдийг зорих замд” уран сайхны кино

Шилдэг зохиолч

– Ц.Мөнхням “Зорчигч” уран сайхны кино

Шилдэг зураач

– Ц.Хүрэлбаатар “Пагмадулам” уран сайхны кино

Шилдэг зураглаач

– Б.Отгонзориг “Пагмадулам” уран сайхны кино

Шилдэг туслах эмэгтэй дүр

– О.Цэнгэл “Зорчигч” уран сайхны кино

Шилдэг туслах эрэгтэй дүр

– Жон Жунг Ү “Өмнөдийг зорих замд” уран сайхны кино

Шилдэг эмэгтэй гол дүр

– У.Уранчимэг “Хувь заяа” уран сайхны кино

Шилдэг эрэгтэй гол дүр

-С.Ариунбямба “Үхлийн тойрог” уран сайхны кино

Шилдэг найруулагч

– С.Баттулга “Өмнөдийг зорих замд” уран сайхны кино

Шилдэг кино

– “Өмнөдийг зорих замд” уран сайхны кино тодорлоо.


Б.Сийлэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №039/24618/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Аж ахуйн нэгжүүдийг харилцан ашигтай хамтран ажиллахыг уриаллаа 10 цагийн өмнө
ФОТО: Монголын хүүхдийн спортын VIII наадам эхэллээ 11 цагийн өмнө
Барилгын материалын логистикийн үйл ажиллагаа явуулж буй ААНБ, холбоод… 12 цагийн өмнө
21 аймаг, есөн дүүргийн нутгийн захиргааны байгууллагууд харилцан турш… 12 цагийн өмнө
Ирэх сарын цаг агаарын ерөнхий төлөв 17 цагийн өмнө
БЗД-ийн 19 дүгээр хорооны цэцэрлэгийн барилгын ажил 85 хувьтай үргэлжи… 17 цагийн өмнө
“Хүүхдийн төлөө-миний сонголт” 30 хоногийн аян эхлүүллээ 17 цагийн өмнө
Улаанбаатарт 30 хэм дулаан байна 19 цагийн өмнө
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай … Өчигдөр
​ Монгол, Австри Улс Хамтарсан тунхаглал гаргалаа Өчигдөр
Дэлхийн уран гулгалтын одод Монголд Өчигдөр
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “Дулааны V цахилгаан станц” барих төсл… Өчигдөр
ОХУ-ын алдарт уран нислэгийн "СТРИЖИ" баг үзүүлбэр Өчигдөр
Истанбулын тохиролцоо Өчигдөр
ДЭМБ түүхэн хэлэлцээрээ батлав Өчигдөр
Ирэх сард хэрэгжих шийдвэр, журам Өчигдөр
Мэдээлэгчийг хамгаалж, урамшуулах зохицуулалтгүй нь авлигыг улам даамж… Өчигдөр
Эв эвдэрч, итгэл задарсан долоо хоног Өчигдөр
Ц.Одхүү: Боломжийг алдахгүй хэрэгжүүлэхэд бид таны гүүр болж тусална Өчигдөр
Ж.Янжмаа: Бид мэргэжлийн инженерүүдээр эгнээгээ тэлэн 60 жилийн ойгоо… Өчигдөр